Jump to content

Гүйдө фу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гүйдө фу (хятадаар:归德府; пиньинь галиг:Guī dé fǔ) бол одоогийн Хэнань мужийн Шанчю хот юм. Тан улсын үед Сүнжөү, Умард Сүн улсын үед өмнөд нийслэл Иньтянь фу, Алтан улсын үед Наньжин чөлгөө, Юань улсын үед Гүйдө фу гэж тус тус нэрлэж байсан юм. Мин улсын эхэн үед Гүйдө фуг татан буулгахдаа Кайфөн фугийн харъяаны Гүйдө жөү болгон бууруулжээ. Мин улсын Жячингийн 24-р онд (1545 он) Гүйдө фуг дахин сэргээсэн.

Нутаг дэвсгэрийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Алтан улсын үеийн Наньжинь чөлгөөний 6 шянь: Сүйян шянь, Нинлин шянь, Шяи шянь, Ючөн шянь, Гүшү шянь, Чүчю шянь

Юань улсын үеийн Гүйдө фуг Шюжөү, Сүжөү, Пижөү, Божөү гэсэн 4 жөү, Сүйян шянь, Юнчөн шянь, Шяи шянь, Нинлин шянь 4 шянь бүрдүүлж байв. Шюжөү дотроо 1 шяньтай: Сү шянь; Божөүгийн харъяаны 1 шянь: Линби шянь; Пижөүгийн харъяаны 3 шянь: Шяпи шянь, Сүцянь шянь, Сүйнин шянь; Сүжөүгийн харъяаны 3 шянь: Цяо шянь, Лүи шянь, Чөнфү шянь.

Харъяандаа 6 шянь, 1 жөүтэй байсан. Шанчю шянь, Нинлин шянь, Лүи шянь, Шяи шянь, Юнчөн шянь; Сүйжөү зэрэг юм. Сүйжөү нь харъяандаа Каочөн шянь, Жөчөн шянь гэсэн 2 шяньтай.

Холбоотой өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]