Жуншин чөлгөө
Харагдац
Жуншин чөлгөө (хятадаар:中興路; пиньинь галиг:Zhōngxìng lù) бол Юань улсын сүүл үе дэхь Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэний харъяаны нэг чөлгөө юм. 1329 онд Заяат хааны үед Жянлин чөлгөөний нэрийг Жуншин чөлгөө болгож өөрчилсөн. Жянлин шяньд[1] төвлөрч байсан.
Тойм
[засварлах | кодоор засварлах]Тус чөлгөө нь одоогийн Хүбэй мужийн Жинжөү хотын өмнөд, Шишоу хотын хойд, Жыжян хот, Сүнзы хотын зүүн, Цяньжян, Жяньли шяний баруун нутгаас бүрдэж байв. 1364 онд Жу Юань Жанд эзлэгдэж, Жинжөү фу хэмээгдэх болов. Долоон шяньд нийт 170682 өрх, 599224 хүнтэй байсан.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ одоогийн Хүбэй мужийн Жинжөү хот