Рүнин фу
Appearance
Рүнин фу (хятадаар:汝寧府; пиньинь галиг:Rǔ níng fǔ) бол Юань улсын үеийн Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэний харъяаны нэгэн нэгж юм. 1293 онд Сүй улсын үеийн Цайжөүгийн нэрийг Рүнин фу болгожээ. Төв захиргаа нь Рүнян шянь (Одоогийн Хэнань мужийн Рүнань шянь). Рүнин фуд одоогийн Хэнань мужийн Шипин, Шянчөн, Анхуй мужийн Инхө голын баруун хэсэг зэрэг нутгийг багтааж байв.