Жинмэнь жөү
Харагдац
Жинмэнь жөү (хятадаар:荆门州; пиньинь галиг:Jīngmén zhōu) бол Юань улсаас Чин гүрний хооронд тогтож байсан жөү юм. Анх 10-р зууны эхээр Жинмэнь жюнь нэртэй байгуулагдсан. 1278 онд Монголын Юань улсад эзлэгдэж Жинмэнь жөү нэртэй болсон. Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэнд харъяалагдаж байв. 1368 онд Мин улсад эзлэгдээд Чанлинь шянь, Чин гүрэнд эзлэгдсэний дараа 1791 онд Жинмэнь жыли жөү, 1912 онд ахин Жинмэнь жөү гэгдэх болжээ. Юань улсын үед Жинмэнь шяниар төвлөрсөн, Чанлинь шянь, Данян шяньд 29471 өрхийн 165435 хүн амьдарч байжээ. Одоогийн Хүбэй мужийн Жинмэнь хот, Данян хотын нутгийг багтааж байсан.