Юань улсын судар
Юань улсын судар[1] (монгол бичиг: ᠶᠤᠸᠠᠨ ᠤᠯᠤᠰ
ᠤᠨ ᠰᠤᠳᠤᠷ; хятад: 元史, пиньинь: Yuán shǐ) нь 1368-1370 оны хооронд Мин улсын хааны ордонд бичигдсэн. Уг түүхийн ном нь Монголын Юань улсын үүслээс эхлээд 1368 онд хятад нутгаас хөөгдөх хүртлэх төрийн түүх, хаад хатад зэрэг ихэс язгууртны намтар улс төрийн тогтолцоо, нийгмийн байгуулал, одон орон, газар зүй, байгалийн үзэгдэл, алдар нэртэй сайд ноёд, бичиг цэргийн жанжид, түшмэд, эрдэмтэдийн намтар зэрэг олон талын мэдээллийг багтаасан, нийт 210 дэвтэрээс бүрдэх томоохон бүтээл юм.
Судлагдсан түүх
[засварлах | кодоор засварлах]Бичигдсэн түүх
[засварлах | кодоор засварлах]1368 оны 9 сард Тогоонтөмөр хаан нийслэл Дайду хотоос зугтан гарсны дараа Сюй Да жанжны удирдсан цэргүүд тус хотыг эзлэхэд Юань улсын хааны ордоноос монгол хаадын үнэн магад тэмдэглэлийг олж, Нанжин хот руу илгээсэн. Үүний дараа Мин улсын Жу Юань Жан хаан зарлиг буулгаж, Юань улсын түүхийг бичихийг Төв яамны зүүн гарын чинсан Ли Шан Чанд тушаасан. Үүний дагуу хунтайж Жу Бяогийн багш Сүн Лянь, бичгийн түшмэл Ван Вэй нар Юань улсын судрыг ерөнхийлөн удирдсан байна. Тус сударыг бүтээхэд 30 гаруй бичгийн хүрээлэнгийн түшмэд оролцсон.
Уг бүтээл нь нийт 210 дэвтэр. Энэ зохиолд Юан улсын үед боловсруулсан хэд хэдэн том бүтээлийг ашигласан байдаг. Тухайлбал: "Монгол хаадын төр барих үеийн өдөр тутмын тэмдэглэл буюу үнэн магад хууль" , "Үе засах хууль бичиг", "Гавъяат түшмэдийн намтар" эдгээр зохиолыг Юан улсын судрыг зохиохдоо ашиглаад, дараа нь ашигласан тэдгээр баримтыг устгасан байдаг. Уг зохиолыг Хятад, Монгол сурвалж, аман мэдээг ашиглаж боловсруулсан ба 331 өдрийн дотор багтааж бичсэнээрээ хятадын түүхэнд хамгийн бага хугацаанд бичсэн, чанарын хувьд тааруу бүтээл юм. Энэ үеийн Мингийн хаан, дараагийн хаад ч энэ алдааг засуулаагүй.
Зарим нэг хүний намтрыг засаж бичсэн байдаг. "Юань ши" зохиолд хаадын намтраас гадна олон асуудлыг хөндсөн байдаг. Үүнд: амин зуулга, аж төрөл, уламжлал шиичлэл, бусад олон асуудлыг хөндсөн байдгаараа онцлогтой. Юань улсын судар хэдийгээр түүхийн бодит байдлыг гуйвуулж зарим зүйлийг орхисон боловч хэвлэгдсэн цагаасаа эхлэн бичгийн эрдэмтэн, судлаачдын сонирхлыг татсаар ирсэн бүтээл юм.
1370 оны 7-р сард бичиж дууссан энэ зохиолыг 3 сарын дотор багтаан барласан байна. Үүнийхээ дараа Хятадын бүх муж, засаг захиргааны бүх нэгжүүдэд тараан хүргэж түүнээс хойш 1522-1566 оны хооронд Жяжингийн үед Нанжин хотын сургуулийн яамнаас "21 түүх" хэмээх цуврал зохиол хэвлэсэн . Түүний нэгэнд "Юан ши" -г оруулсан байна. Энэ удаагийн хэвлэлд анхны эхэд нь бага зэрэг засвар хийсэн. Түүнээс гадна 1530, 1531, 1532 онд Юан улсын судард бага зэрэг засвар хийсэн байна гэж тэмдэглэсэн байна. Энэ 21 түүхийг хэвлэсэн эхийг "Нанжингийн дэвтэр" гэж нэрлэдэг. 1596-1602 оны үед Мин улсын хаан байсан Ваньли 21 түүхийг дахин шинээр хэвлэсэн. Тэгэхдээ мөн Юaнь улсын судрыг оруулсан. Үүнийг "Бээжингийн их дэвтэр" гэж нэрлэдэг Манж Чин улсын үед Тэнгэрийн Тэтгэсэн хааны 4-р онд /1739 он/ Бээжингийн сургуулийн яамны дэвтрийг дахин тусгай бараар хэвлэсэнийг "Ордны дэвтэр" хэмээн нэрлэдэг. Эдгээрийг хооронд нь харьцуулахад Төр гэрэлтийн 4-р онд /1824 он/ Юан улсын судард үг үсгийн засвар хийж үндсэн баримттай харьцуулж, цөөн зүйл зассан ба зарим зүйлийг өөрчилсөн нь ямар учиртай нь тoдopxoйгүй. 1935 онд Дундад Иргэн Улсын Шан У бичгийн хорооноос Мин улсын сүүлчээр хэвлэсэн эхийг гэрэл зургаар татаж олшруулсан байна.
Орчин үеийн судалсан байдал
[засварлах | кодоор засварлах]XIX-XX зууны үеийн судалсан түүх
[засварлах | кодоор засварлах]1850 онд Хятадын эрдэмтэн Вэй Юан гэгч "Юан улсын шинэ найруулал" хэмээх бэсрэг зохиолыг бичсэн . Энэ номд урьд өмнө гарч байсан Юан шиг хооронд нь харьцуулж өөрийнхөө бодлыг гаргасан байна. Гэвч энэ нь төдийлөн сайн болоогүй. Уг бүтээлийн гол ач холбогдол нь Юан ши-гийн урьдах алдааг засах гэж оролдсонд оршдог. Үүнээс 40-өөд жилийн дараа 1890-ээд онд Хун Жи Юан гэгч "Юан ши-гийн орчуулгын нөхвөр гэрчлэл" гэдэг ном бичсэн . Энэ нь Юан Шигийн судлалд том хувь нэмэр оруулсан бүтээл гэж үздэг. Юан Ши судлалын талаар гарсан дорвитой бүтээл юм . Тийм учраас европын судлаачид Хун Жи Юаны бүтээлийг хэсэгчилэн хөрвүүлж байна . Хун Жи Юан Манж Дайчин улсын элчин сайдаар Оросын нийслэлд сууж байхдаа Европ дахины түүхчдийн олон бүтээлтэй танилцсан . Тухайлбал: Д.Оссоны бичсэн зохиолыг маш гярхай уншиж шүүмж тэмдэглэл хийсэн . Мөн Рашид-Ад-Дины " Судрын чуулган" зэрэг зохиолын орчуулгыг харьцуулан үзсэн байна . Үүнийхээ үндсэн дээр "Юан шигийн орчуулгын нөхвөр" гэдэг зохиолыг бичсэн . Хун Жи Юан "Юан Ши" судлаачдын анхаарлыг өрнө тийш хандуулсан анхны хүн байлаа.
XX зууны үеийн Хятад дахь судалгаа
[засварлах | кодоор засварлах]Юан Ши-г судлахад түүхчид төдийгүй угсаатны зүйчид , хэл шинжлэлчид тодорхой үүрэг гүйцэтгэж байна .1950-иад оны үед Зей Ме гэгчийн эмхэтгэсэн "Юан улсын үеийн ярианы хэлний хөшөөн дэх бичгийн түүвэр" гэдэг эмхэтгэл Юан Шигийн судлалд чухал хувь нэмэр оруулсан байна . Тодруулж хэлбэл Юаи улсын үед босгосон хэд хэдэн бичээсний утга санааг Юан шид тусгасан байдаг.
Юан улсын үеийн ярианы хэл , бичгийн хэл хоёр нилээд ойролцоо. Тийм учраас Юан Шиг монголчлохдоо тэр үеийн ярианы дагуу орчуулбал найруулга нь нилээд зохистой болно гэж үздэг. 1970-аад онд БНХАУ-ын монголч эрдэмтэд Юан улсын түүхийг XV ботиор хэвлэсэн. Хэдийгээр бүрэн биш боловч Юан ши-г үзэж сонирхох , судлах хүмүүст чухал гарын авлага болдог. Энэ XV ботийг нухацтай нягталж орчуулгыг нь аль болохоор сонгодог бичгийн хэлэнд орчуулсан. 1979 онд Ли Зүн гэдэг хүн "Юан улсын хүний зохиосон эмхэтгэлийг харгалзсан хэлхээс" хэмээх номдоо хятад хэлээр хэвлэгдсэн "Юан Ши"-г маш нарийвчлан нягталж түүхэн үйл явдал , түүхэн зүтгэлтэн, түүхч хүмүүсийн нaмтар, хууль дүрэм, утга урлаг, тэмдэглэл зохиол зэргийг 3 том төрөл, 16 дараалалд оруулж хэвлэсэн байна.Юан улсын үеийн хууль дүрэм цөөнгүй үлдсэн байдаг. Түүнийг Юан Ши-тай уулзaж зaрим нэр томьёог тодруулж цэгцэлсэн.
Мөн Нанжин, Бээжин Их Сургуулийн эрдэмтэд Юан улсын судрын талаар судалгаа хийхдээ "Үе засах хууль бичиг", "Магад хууль" зэргийг Юан улсын үед монголчилж байсан эхтэй тулган үзэж Юан улсын судрын зарим бүдэг мэдээг тодруулсан байна.
Бусад улсад хийгдсэн судалгаа
[засварлах | кодоор засварлах]Оросын эрдэмтэн Бичурин 1829 онд Юан улсын судрыг түүвэрлэж Монголын эхний 4 хааны намтрыг орчуулсан байна. АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Филипп, Баян жанжны намтрыг орчуулсан. Мөн Хубилайн намтрыг англиар хэвлэсэн. Японы Киотогийн их сургуулийнхан "Юан ши-гийн үсгийн хурмал /сан/" гэдэг чамбай бүтээл хэвлүүлсэн.
1956 онд социологич Херберт Франц Шурманн Юань шигийн 93, 94-р дэвтэрийг англи хэлэнд "Economic structure of the Yuan dynasty" нэрээр орчуулж хэвлүүлсэн нь тус улсын санхүү татварын систем, мөнгөний бодлогод төвлөрөн судласан байна.[2] Мөн тус судрын 102-105-р дэвтэрийн хууль цааз, ял шийтгэл гэх хэсгийг хятад хэлнээс франц хэл рүү Паул Рачневский орчуулж, "Un code des Yuan" нэрээр 1937 онд эхний ботийг хэвлүүлсэн ч, судлаач Франц Обинтэй хамтран 1972 онд 2 дахь боть, 1977 онд 3 дахь боть, 1985 онд 4-р ботийг хэвлүүлсэн.[3] The 1978 онд Шяо Чичин гэх хятад судлаач Юань улсын цэргийн бүтэц тогтолцоо зэрэг мэдээллийг агуулсан 98, 99-р дэвтэрийг сонгож хятад хэлнээс англи хэл рүү орчуулж "Military Establishment of the Yuan Dynasty" гэх нэртэй номыг хэвлүүлсэн. Францын нэрт судлаач Луй Хамбис 107, 108-р дэвтэрийг 1945, 1954 онд англи хэл рүү орчуулсан[4] бол Франц Вүүдман Кливз 1956 онд 127-р дэвтэр Баян жанжны шастирийг англи хэл рүү орчуулсан нь Харвардын их сургуулийн Ази судлалын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн. Судлаач Кристофер Этвүүд 2017-2018 онд Mongolian Studies сэтгүүлд Юань улсын судрын эхний Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Хубилай хааны шастирийг багтаасан 4 дэвтэрийг англи хэл рүү орчуулж хэвлүүлжээ.[2]
Юан улсын судрыг гадаадын эрдэмтэд сонирхон судалж түүхийн сурвалж, түүхийн зохиол, угсаатны зүй, зан заншил, XIII зууны үеийн Монголын төр ёсны уламжлал шинэчлэлийн асуудлыг судлахдаа ашиглаж байна. 1949 оноос өмнө "Юан ши"-г судалж байсан эрдэмтэд гол төлөв удаа дараагийн хэвлэлүүдийг хооронд нь харьцуулахад анхаарч байлаа. Тэдний судалгаанаас үзэхэд анхны хэвлэлд авч үзсэн 14 хааны намтар буюу эхний 47 дэвтэр удаа дараагийн хэвлэлд төдийлөн өөрчлөгдсөнгүй, бусад дэвтэрт ташаа бичсэнийг цаашид залруулах хэрэгтэй гзж үзэж байлаа. Юан улсын судрыг бичихэд ашигласан сурвалжаас үзэхэд одоогоор бүтэн буюу хагасаар олдож байгаа цөөвтөр сурвалж олдоод байна. Жишээ нь: "Утга урлагын нөхвөр тэмдэглэл"; "Овог төрлийн нөхвөр илтгэмж" 22 туужийн адил ондоо судлал зэрэг сурвалжууд одоо бий. Харин бусад сурвалжууд нь олдохгүй болсон байдаг. Адууны тухай бичсэн зүйлд Монголчуудын мал маллагааны арга, түүний хувьсал өөрчлөлтийг бодит байдалд тулгуурлан бичсэн байдаг.
Монгол улс дахь судалсан түүх
[засварлах | кодоор засварлах]Тус судрыг нэрт орчуулагч Дандаа чинсан хэмээн алдаршсан Чимидийн Дэмчигдорж (1863-1932) Хятад хэлнээс монгол хэлэнд анх удаа 1917-1928 онд дундаа 1920-1923 оны завсарлагатайгаар орчуулсан. Түүний орчуулсан Юань улсын судар нь одоо Үндэсний нийтийн номын сан хуучнаар Улсын төв номын санд хадгалагдаастай буй.
2015 оны 12 сарын 17 нд Г.Аким, академич Д.Цэрэнсодном тэргүүтэй 10 орчим эрдэмтд эмхэтгэж, ... “Юань улсын судар”-ын орчуулгын “Хураангуй зүйл”-ээс 69 дүгээр дэвтэр хүртэлх хэсгийг л хэвлүүлжээ.[5] 2016 онд үлдсэн 141 дэвтэрийг 8 ботьд багтааж хэвлүүлсэн юм.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Юань улсын судар нь Хятадын төрийн судруудын уламжилалт хэв загварын дагуу бичигдсэн байдаг ч, өмнөх үеийн судраас ялгаатай нь ямар нэгэн шүлэг, найраг багтаалгүй зөвхөн түүхэн хэрэг явдлыг бичсэнээрээ ялгаатай. Юань улсын судар нь нийт 210 дэвтэр бөгөөд дотроо "Уг тэмдэглэл", "Ойллого", "Илтгэл", "Олон шастир" хэмээх 4 том бүлэгт хуваагддаг. Уг тэмдэглэлд 47 дэвтэр, Ойллогод 58 дэвтэр, Илтгэлд 8 дэвтэр, олон шастирд 96 дэвтэр тус тус багтана.
- Уг тэмдэглэл (本紀- Bengji) хэмээх бүлэгт 1-47 дэвтэр хамрах бөгөөд Чингис хаанаас Тогоонтөмөр хаан хүртлэх үеийн үйл явдалыг бичсэн байдаг.
- Ойллого (志-Zhi) бүлэг нь тэнгэрийн зурхай, таван махбод, . 48-105-р дэвтэрийг хамрана.
- Илтгэл (表- Biao) бүлэг нь 106-113 дэвтэр хүртэл үргэлжилсэн. Хааны хатад татвар, угсаа төрлийн ван, гүнж, зайсан, гурван гүн нарыг тус бүрээр нь хүснэгтлэн бичжээ.
- Олон шастир (列傳- Liequan) бүлэг нь 114-210 дэвтэр хүртэл үргэлжилнэ. Үүнд хаан, хатан цолоор нэхэн өргөгдсөн 8 хүний намтар, монгол, хятан, зүрчин, сартуул, нанхиад угсааны гавъяат сайд түшмэдийн намтар, хаан угсааны вангууд, бичгийн мэргэд, цэргийн жанжин, тэдгээрийн эхнэрүүд, урвасан түшмэл, тэрслүү түшмэл, тайган нарын намтар ба Курё улс, Япон, Аннам, Ява арал, Тайланд, Бирм гэх мэт улсын хэрэг явдалыг бичсэн.
Уг тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]| Дэс дугаар | Гарчаг | Хааны нэр | Дэвтэр дэх жилийн баримжаа |
|---|---|---|---|
| 1 | Тайзү (太祖) | Чингис хаан | 1202-1228 |
| 2 | Тайзун (太宗)
Динзун (定宗) |
Өгэдэй хаан, | 1229-1248 |
| 3 | Сяньзун (憲宗) | Мөнх хаан | 1248-1259 |
| 4 | Шизү (世祖) 1 | Хубилай сэцэн хаан | 1251 оны 6 сар- 1261 оны 12 сар |
| 5 | Шизү (世祖) 2 | 1262-1264 он | |
| 6 | Шизү (世祖) 3 | 1265-1269 он | |
| 7 | Шизү (世祖) 4 | 1270-1272 он | |
| 8 | Шизү (世祖) 5 | 1273-1275 он | |
| 9 | Шизү (世祖) 6 | 1276-1277 он | |
| 10 | Шизү (世祖) 7 | 1278-1279 он | |
| 11 | Шизү (世祖) 8 | 1280-1281 он | |
| 12 | Шизү (世祖) 9 | 1282-1283 он | |
| 13 | Шизү (世祖) 10 | 1284-1285 он | |
| 14 | Шизү (世祖) 11 | 1286-1287 он | |
| 15 | Шизү (世祖) 12 | 1288-1289 он | |
| 16 | Шизү (世祖) 13 | 1290-1291 он | |
| 17 | Шизү (世祖) 14 | 1292-1294 оны 1 сар хүртэл | |
| 18 | Чэнзун (成宗) 1 | Өлзийт хаан | 1294-1295 он |
| 19 | Чэнзун (成宗) 2 | 1296-1298 он | |
| 20 | Чэнзун (成宗) 3 | 1299-1302 он | |
| 21 | Чэнзун (成宗) 4 | 1303-1307 он | |
| 22 | Үзүн (武宗) 1 | Хүлэг хаан | 1300 оны 8 сар - 1308 он |
| 23 | Үзүн (武宗) 2 | 1309-1311 он | |
| 24 | Рэньзун (仁宗) 1 | Буянт хаан | 1305 оны 10 сар - 1313 он |
| 25 | Рэньзун (仁宗) 2 | 1314-1316 он | |
| 26 | Рэньун (仁宗) 3 | 1317-1320 он | |
| 27 | Инзун (英宗) 1 | Гэгээн хаан | 1316 оны 12 сар - 1321 он |
| 28 | Инзун (英宗) 2 | 1321-1323 оны 8 сар | |
| 29 | Тайдинди (泰定帝) 1 | Есөнтөмөр хаан | 1323 оны 3 сар - 1325 он |
| 30 | Тайдинди (泰定帝) 2 | 1326 он - 1328 оны 9 сар | |
| 31 | Минзун (明宗) | Хүслэн хаан | 1320-1328 оны 9 сар |
| 32 | Вэньзун (文宗) 1 | Тугтөмөр хаан | 1328 оны 3 сар -1328 оны 12 сар |
| 33 | Вэньзун (文宗) 2 | 1329 он | |
| 34 | Вэньзун (文宗) 3 | 1330 он | |
| 35 | Вэньзун (文宗) 4 | 1331 он | |
| 36 | Вэньзун (文宗) 5 | 1332 он | |
| 37 | Нинзун (寧宗) | Ринчинбал хаан | 1332 оны 8 сар - 11 сар |
| 38 | Шүньди (順帝) 1 | Тогоонтөмөр хаан | 1332 оны 8 сар - 1335 оны 12 сар |
| 39 | Шүньди (順帝) 2 | 1336-1338 он | |
| 40 | Шүньди (順帝) 3 | 1339-1342 он | |
| 41 | Шүньди (順帝) 4 | 1343-1348 он | |
| 42 | Шүньди (順帝) 5 | 1349-1352 он | |
| 43 | Шүньди (順帝) 6 | 1353-1354 он | |
| 44 | Шүньди (順帝) 7 | 1355-1356 он | |
| 45 | Шүньди (順帝) 8 | 1357-1360 он | |
| 46 | Шүньди (順帝) 9 | 1361-1365 он | |
| 47 | Шүньди (順帝) 10 | 1366-1368 оны 8 сар |
Ойллого
[засварлах | кодоор засварлах]| № | Ойллого бүлгийн дугаар | Гарчаг | Дэвтэр бүрийн агуулга |
|---|---|---|---|
| 48 | Ойллого 1 | Тэнгэрийн ёсон (天文) 1 | Одон орон, юмс үзэгдэл хэмжих багаж зэмсэг |
| 49 | Ойллого 2 | Тэнгэрийн ёсон (天文) 2 | Сар, од эрхэсийн зорчих хөдөлгөөний тухай |
| 50 | Ойллого 3 дээд дэвтэр | Таван махбодь (五行) 1 | Байгалийн гамшиг үзэгдэлийн бүртгэл |
| 51 | Ойллого 3 доод дэвтэр | Таван махбодь (五行) 2 | Байгалийн гамшиг үзэгдэлийн бүртгэл |
| 52 | Ойллого 4 | Улирал (曆) 1 | Шоуши цагалбарын (授时历) удиртгал дээд бүлэг |
| 53 | Ойллого 5 | Улирал (曆) 2 | Шоуши цагалбарын удиртгал доод бүлэг |
| 54 | Ойллого 6 | Улирал (曆) 3 | Шоуши цагалбарын судар дээд бүлэг |
| 55 | Ойллого 7 | Улирал (曆) 4 | Шоуши цагалбарын судар доод бүлэг |
| 56 | Ойллого 8 | Улирал (曆) 5 | Цагаан луу жилийн цагалбар[6] (庚午元曆) дээд бүлэг |
| 57 | Ойллого 9 | Улирал (曆) 6 | Цагаан луу жилийн цагалбар доод бүлэг |
| 58 | Ойллого 10 | Газар орон (地理) 1 | Төвлөн засах яамны харъяа хот суурин, Давааны арын муж |
| 59 | Ойллого 11 | Газар орон (地理) 2 | Ляоян, Хэнань-Жяньбэй мужийн хот суурин |
| 60 | Ойллого 12 | Газар орон (地理) 3 | Шаньши, Сычуань, Ганьсү мужийн хот суурин |
| 61 | Ойллого 13 | Газар орон (地理) 4 | Юньнань |
| 62 | Ойллого 14 | Газар орон (地理) 5 | Жяньжэ, Жяньши |
| 63 | Ойллого 15 | Газар орон (地理) 6 | Хугуан, Дорныг дайлах муж, харъяат улс орнуудын газар орны нэрс |
| 64 | Ойллого 16 | Гол мөрөн (河渠) 1 | |
| 65 | Ойллого 17 дээд дэвтэр | Гол мөрөн (河渠) 2 | |
| 66 | Ойллого 17 доод дэвтэр | Гол мөрөн (河渠) 3 | |
| 67 | Ойллого 18 | Ёслол хөгжим (禮樂) 1 | |
| 68 | Ойллого 19 | Ёслол хөгжим (禮樂) 2 | |
| 69 | Ойллого 20 | Ёслол хөгжим (禮樂) 3 | |
| 70 | Ойллого 21 | Ёслол хөгжим (禮樂) 4 | |
| 71 | Ойллого 22 | Ёслол хөгжим (禮樂) 5 | |
| 72 | Ойллого 23 | Тайх тавиглах (祭祀) 1 | |
| 73 | Ойллого 24 | Тайх тавиглах (祭祀) 2 | |
| 74 | Ойллого 25 | Тайх тавиглах (祭祀) 3 | Дээдсийн сүмийн тайлга дээд бүлэг |
| 75 | Ойллого 26 | Тайх тавиглах (祭祀) 4 | Дээдсийн сүмийн тайлга доод бүлэг, Хаад хатдын хөрөг тахих ордон |
| 76 | Ойллого 27 дээд | Тайх тавиглах (祭祀) 5 | Орон нутгийн шинжтэй тахилгууд |
| 77 | Ойллого 27доод | Тайх тавиглах (祭祀) 6 | Тогоонтөмөр хааны үеийн тахилга тайлга |
| 78 | Ойллого 28 | Хувцас (輿服) 1 | Күнзийн сүмийн тахилчдын хувцас, төрийн түшмэдийн ёслолын хувцас, хамгаалагч цэргийн хувцас, ихэс ноёдын тэрэг хөсөг |
| 79 | Ойллого 29 | Хувцас (輿服) 2 | Ордны ёслол, хуралдайд хэрэглэх эдлэл, зэмсэгийн зүйл |
| 80 | Ойллого 30 | Хувцас (輿服) 3 | Ордны харуул болон хамаа бүхий түшмэдийн тогтолцоо, хувцас хэрэгсэл |
| 81 | Ойллого 31 | Сонгох томилох (選擧) 1 | Түшмэлийн шалгалт |
| 82 | Ойллого 32 | Сонгох томилох (選擧) 2 | Түшмэлийг сонгох дүрэм дээд бүлэг |
| 83 | Ойллого 33 | Сонгох томилох (選擧) 3 | Түшмэл сонгох дүрэм дунд, доод бүлэг |
| 84 | Ойллого 34 | Сонгох томилох (選擧) 4 | Түшмэлийг хянах тухай |
| 85 | Ойллого 35 | Зуун түшмэд (百官) 1 | 3 гүн, Төвлөн засах яам, өрхийн яам, ёслолын яам, үйлдэх яам |
| 86 | Ойллого 36 | Зуун түшмэд (百官) 2 | Цэргийн явдлын хүрээлэн, Их Дудугийн шилтгээн, Юй ши тай |
| 87 | Ойллого 37 | Зуун түшмэд (百官) 3 | Угсаа захирах яам, Тариалан эрхлэх товчоо, Бичгийн утгач улсын судрын хүрээлэн, Сюань жэн юань, Сюань хуй юань, Тахилга хариуцсан хүрээлэн |
| 88 | Ойллого 38 | Зуун түшмэд (百官) 4 | Төрийн ёслолын хүрээлэн, Тамга захирах хүрээлэн, Одон орны хүрээлэн, Эмчийн яам, Хааны номын сан |
| 89 | Ойллого 39 | Зуун түшмэд (百官) 5 | Муж, тойрог, орон нутгийн төрийн, гар урчууд, цэрэг захирах байгууллагууд |
| 90 | Ойллого 40 | Зуун түшмэд (百官) 6 | Дайду хотын захиргаа, төрийн сан хөмрөгийн захиргаа нэгжүүд |
| 91 | Ойллого 41 дээд | Зуун түшмэд (百官) 7 | 11 муж, орон нутгийн цэргийн захиргаатай холбоотой алба нэгжүүд |
| 92 | Ойллого 41 доод | Зуун түшмэд (百官) 8 | Юань улсын төрийн тогтолцоо яамдын тайлбар |
| 93 | Ойллого 42 | Идэх юм (食貨) 1 | Газар тариалан, Торго урлал, татвар гувчуур, далайн тээвэр, мөнгөний дүрэм |
| 94 | Ойллого 43 | Идэх юм (食貨) 2 | Албан татвар, давсны хууль, Цайны хууль, Архи цуу, Худалдааны татвар, гадаад худалдаа, нэмэлт татвар |
| 95 | Ойллого 44 | Идэх юм (食貨) 3 | Хааны удмын ван, гүнж, гавъяат сайд жанжидад соёрхосон газар, жилийн цалин мөнгө, |
| 96 | Ойллого 45 дээд | Идэх юм (食貨) 4 | Төрийн түшмэдийн цалингийн хэмжээ, ард олонд олгох үр тариа бусад зүйлийн тусламж |
| 97 | Ойллого 45 доод | Идэх юм (食貨) 5 | Далайн тээвэр, давс, мөнгө, цайны хууль дүрэм |
| 98 | Ойллого 46 | Цэрэг (兵) 1 | Цэргийн дүрэм |
| 99 | Ойллого 47 | Цэрэг (兵) 2 | Хааны хишигтэн цэрэг, дарангуй суусан цэрэг |
| 100 | Ойллого 48 | Цэрэг (兵) 3 | Морьны засаг, Газар тариалан эрхлэдэг цэргийн ангиуд |
| 101 | Ойллого 49 | Цэрэг (兵) 4 | Өртөө улаач, нумч, шувууч цэрэг |
| 102 | Ойллого 50 | Хууль цааз (刑法) 1 | Төрийн хууль дүрэм, нэр томьёо |
| 103 | Ойллого 51 | Хууль цааз (刑法) 2 | Төрийн хууль дүрэм, цэргийн цааз, өрх гэрийн хууль дүрэм |
| 104 | Ойллого 52 | Хууль цааз (刑法) 3 | Хүнд ялтай гэмт хэрэг, садар завхайн хэрэг, дээрэм хулгайн ял |
| 105 | Ойллого 53 | Хууль цааз (刑法) 4 | Дараах гэмт хэргийн ял шийтгэлийн тухай зүйлс багтжээ: Залилан, луйвар, зодоон, хүн алах гэмт хэрэг, зарлигийг зөрчигсөдийн ял, бусад төрлийн ял, оргодол гэмт хэрэгтний тухай, ялтанд өршөөл үзүүлэх, цагаатгах тухай |
Илтгэл
[засварлах | кодоор засварлах]| № | Илтгэл бүлгийн дугаар | Гарчаг | Тайлбар |
|---|---|---|---|
| 106 | Илтгэл 1 | Хатад татварын илтгэл (后妃表) | Хааны хатад, татвар эмсийн нэр бичсэн хүснэгт |
| 107 | Илтгэл 2 | Хааны угсааны үе залгамжийн илтгэл (宗室世系表) | Алтан ургийн ноёдын угсаа залгамжийн хүснэгт |
| 108 | Илтгэл 3 | Хааны угсааны вангуудын илтгэл (諸王表) | Алтан ургийн вангуудыг цол тус бүрээр нь ялгасан хүснэгт |
| 109 | Илтгэл 4 | Гүнжийн илтгэл (諸公主表) | Алтан ургийн хаад ноёдын гүнжийн нэр, уг гарал, нөхөр хүүхдийн нэр бүхий хүснэгт |
| 110 | Илтгэл 5 дээд | Гурван гүнгийн илтгэл (三公表) 1 | Тайши, Тайфу, Тайбао гэсэн албан тушаалыг хашсан оноор нь бичсэн хүснэг |
| 111 | Илтгэл 5 доод | Гурван гүнгийн илтгэл (三公表) 2 | |
| 112 | Илтгэл 6 дээд | Зайсангийн илтгэл (宰相年表) 1 | Чинсан, пинжан зэрэг албан тушаалыг хашсан түшмэдийн хүснэгт |
| 113 | Илтгэл 6 доод | Зайсангийн илтгэл (宰相年表) 2 |
Олон шастир
[засварлах | кодоор засварлах]| № | Бүлгийн дугаар | Гарчаг |
|---|---|---|
| 114 | Олон шастир 1 | Хатад татвар: Бөртэ үжин хатан, Дөргэнэ хатан, Огулхаймиш хатан, Хутугтай хатан, Чаби хатан, Нанби хатан, Шириндарь хатан, Булган хатан, Жэнгэ хатан, Хүлэг хааны Сүхшири хатан, Хүлэг хааны Ихирэс овогт татвар, Тангуд овогт татвар, Анашишир хатан, Сугабал хатан, Бабухан хатан, Есөнтөмөр хааны Бихан татвар, Есөнтөмөр хааны Сүхдарь татвар, Майлайдай хатан, Бабуша хатан, Будашири хатан, Дарьтэмиш хатан, Данашир хатан, Баянхутаг хатан, Өлзийхутаг хатан |
| 115 | Олон шастир 2 | Хаан цолоор нэхэн өргөмжлөгдсөн хаад: Рүйзун, Юйзун, Сяньзун, Шүньзун |
| 116 | Олон шастир 3 | Хатад татвар 2 буюу Хааны хатан цолоор нэхэн өргөмжлөгдсөн хатад: Рүйзун хааны Сорхогтани хатан, Юйзун хааны Хөхчин хатан, Сяньзун хааны Буянхэрмиш хатан, Шүньзун хааны Тажи хатан |
| 117 | Олон шастир 4 | Бэлгүтэй, Зүчи, Тула, Яхууд, Гончигбуха, Төмөрбуха |
| 118 | Олон шастир 5 | Дэй сэцэн, Буту, Алахуш дигидхури |
| 119 | Олон шастир 6 | Мухулай, Боорчи, Борохул |
| 120 | Олон шастир 7 | Цагаан, Жафар хожа, Жүрчитэй, Чингай, Сяонадай, Үеэр, Исмайл |
| 121 | Олон шастир 8 | Сүбээдэй, Анчар, Байдар, Булган, Шаси |
| 122 | Олон шастир 9 | Уйгурын Арслан хан Баржуг артигин, Тамачи, Анжар, Сүбэдэй, Ямухай, Шиличуанбу, Шуожи Тулуха, Ширжис, Хасан |
| 123 | Олон шастир 10 | Бужир, Жаолидай Чахур, Хөхбуха, Баянбаатар, Ашулу, Шаогүр, Алаварси, Шар, Эбуганбу, Жао агэбу, Жүнчихай, Шанчбаатар, Хэхэли, Табуир, Жидур, Юэлимаш, Нэгүла, Арслан, Хабарту, Аймао |
| 124 | Олон шастир 11 | Таван, Харихачи бэйлу, Тататунга, Ерэнтөмөр, Ли Жэн, Сүх, Мөнхсар, Мэнсүси |
| 125 | Олон шастир 12 | Сайданчи, Шамс ад-Дин, Булухайяа, Гаожияо, Тэгэ |
| 126 | Олон шастир 13 | Антун, Удутай, Лянь Сисян |
| 127 | Олон шастир 14 | Баян |
| 128 | Олон шастир 15 | Ажу, Алихаяа, Сяньвэй, Тутуха |
| 129 | Олон шастир 16 | Лайбачи, Нюлин, Алахан, Атахай, Соду, Ли Хэн |
| 130 | Олон шастир 17 | Сали, Бухум, Өлзий, Алухунсали |
| 131 | Олон шастир 18 | Сүхэ, Нангиадай, Мангудай, Оручи, Өлзийт, Байтөмөр, Хуайду, Илимиш, Байжян |
| 132 | Олон шастир 19 | Ханхус, Булухад, Юваши, Майли, Таммачи, Баатар, Анжир, Хардай, Шачуан, Төмөрбуха |
| 133 | Олон шастир 20 | Тачу, Баян, Есөнтэгин, Эсэннай, Толишигуан, Хулачу, Жунши, Данжир, Тогоон, Өлзийбат, Шилибай, Буланш, Хэрэй, Инбай, Есүдэр, Шидур |
| 134 | Олон шастир 21 | Сажис, Юэхана, Шибан, Жилян, Айсэ, Хөхө, Тухулу, Тан Рэньзун, Дорж, Хэшан, Лю Рун, Жялунадаш, Көргис, Сяоюнши Тоголин, Улус, Долоодай, Эсэнбуха |
| 135 | Олон шастир 22 | Тэгэшү, Тачу, Таличи, Тахай Төмөр, Коуэржи, Худу, Борсу, Юэжулианчи Хайяа, Адачи, Мянган, Хулинши, Шилу Баатар, Чели, Хуолу, Хитай, Тойнна, Хэшан |
| 136 | Олон шастир 23 | Хархасун, Ашбуха, Байжу |
| 137 | Олон шастир 24 | Цагаан, Кушу, Аригхаяа, Ихэдиярдин, Толихаяа |
| 138 | Олон шастир 25 | Тогтох, Элтөмөр, Баян, Мажардай, Тогтох |
| 139 | Олон шастир 26 | Наймандай, Дорж, Доржбал, Аруд, Нүдэхай |
| 140 | Олон шастир 27 | Бэрхбуха, Тайпин, Төмөрташ, Даштөмөр |
| 141 | Олон шастир 28 | Тайбуха, Цагаантөмөр, Хөхтөмөр |
| 142 | Олон шастир 29 | Дашбаатар, Чинтун, Есү, Чэлитөмөр, Нарин |
| 143 | Олон шастир 30 | Ма Зучан, Ци Кон, Зи Дан Арун, Сяо Юн Шихайя, Тайбуха, Ючуэ |
| 144 | Олон шастир 31 | Далима, Юэлү Төмөр, Буян Төмөр, Шинжи, Фүшөү, Таотон |
| 145 | Олон шастир 32 | Ринчинбал, Лян Хуйшанхайяа, Юэлу Буха, Далимашили |
| 146 | Олон шастир 33 | Елюй Чуцай, Нянхэ Жуншань, Ян Вэйжун |
| 147 | Олон шастир 34 | Жан Ру, Ши Тяньни, Ши Тяньшян |
| 148 | Олон шастир 35 | Дун Жун, Ян Ши |
| 149 | Олон шастир 36 | Елюй Люгэ, Лю Болин, Гуо Баоюй, Ши Тяньи, Елюй Тухуа, Ван Сюн |
| 150 | Олон шастир 37 | Шимо Есөн, Хэ Боцян, Ли Шоусян, Елюй Ахай, Хэ Шэн, Хао Хэшан, Жао Ду, Шимо Минань, Жан И, Лю Хэнгань |
| 151 | Олон шастир 38 | Сюэталахай, Гао Наор, Ван И, Ван Юй, Жао Ди, Ди Шүнь, Ван Шань, Дү Фэн, Шимо Диэрон, Жята Лахун, Одун ши-ин, Тянь Шион, Жан Хуоду, Жан Жаотяньши |
| 152 | Олон шастир 39 | Жан Жинхен, Ван Жэнь, Ян Жиэжигэ, Лю Тун, Юэ Цүн, Жан Зилян, Тан Чин, Жу Ыйян, Ши Тианлу, Ши Мо Асин, Лю Бин, Жао Роу |
| 153 | Олон шастир 40 | Лю Мин, Ван Лу, Ван Шоудао, Гао Суан, Ван Юру, Жяо Дэю, Ши Тяньлин, Ли Банруй, Ян Хуан, Жя Жүжэнь |
| 154 | Олон шастир 41 | Хун Фуюань, Жэн Дин, Ли Жин, Шимо Жянжи, Е Жили, Жэн Вэн |
| 155 | Олон шастир 42 | Ван Широн, Ши Тяньзе |
| 156 | Олон шастир 43 | Дун Вэнбин, Жан Хунфан |
| 157 | Олон шастир 44 | Лю Бинжун, Жан Вэньцян, Хао Ян |
| 158 | Олон шастир 45 | Яо Шу, Шү Хэн, Доу Миао |
| 159 | Олон шастир 46 | Сүн Зижэнь, Шан Тин, Жао Лянби, Жао Би |
| 160 | Олон шастир 47 | Ван Пан, Ван Э, Гао Мин, Ли Е, Ли Чан, Лю Жи, Ван Силиан, Ли Цян, Шү Шилон, Мэн Ци, Ян Фу |
| 161 | Олон шастир 48 | Ян Даюань, Лю Жэн |
| 162 | Олон шастир 49 | Ли Хуланжи, Ли Тин, Ши Би, Гао Син, Лю Гуожи |
| 163 | Олон шастир 50 | Ли Дэхүй, Жан Шионфэй, Жан Дэхүй, Ма Хэн, Чен Силиан, Угу Сунзэ, Жао Бин |
| 164 | Олон шастир 51 | Ян Гони, Ван Шүн, Гуо Шоужин, Ян Хуан, Ян Гуо, Ван Гоу, Вэй Чу, Жяо Янжи, Мэн Панлин, Шан Е, Ли Жишао |
| 165 | Олон шастир 52 | Жан Ши, Жя Вэньбэй, Жэ Чэн, Гуан Рудэ, Жао Шила, Жоу Цюань, Кон Юань, Жу Гуобао, Жан Ли, Жан Бинжэ, Жан Ванжиану, Гуо Ан, Ци Гонжи, Ян Сайнбуха, Шяньбэй Жунжинь, Ванян Шижу |
| 166 | Олон шастир 53 | Ван Жиан, Суй Шичан, Луо Би, Лю Эн, Ши Гаошань, Гун Янхуй, Цай Жэн, Жан Тайхэн, Хэ Жи, Мэн Дэ, Жэн И, Жан Ичэн, Ши Могу, Чү Дин, Фан Жи, Жан Жүн, Шин Жүри, Дуан Шинжи, Шин Жуфу, Ван Шила, Жао Хунвэй |
| 167 | Олон шастир 54 | Жан Лидао, Жан Тингжэн, Жан Хуй, Лю Хаоли, Ван Гуочан, Зян Ю, Жан Чу, Тан Зийи, Ван Юн |
| 168 | Олон шастир 55 | Чэн Ю, Лю Сюан, Хэ Изу, Чен Сизху, Цинь Чанчин, Яо Тианфу, Сю Гуожэнь |
| 169 | Олон шастир 56 | Хэ Рэнжэ, Жя Шила, Лю Харбаатар, Шимо Минань, Ши Жунвэн, Гао Жин, Жан Жиуси, Ван Боксхен |
| 170 | Олон шастир 57 | Шан Вэн, Шэнту Жиюань, Лэй Ин, Ху Жисун, Ван Линлион, Чан Шивэн, Жан Жэн, Юан Ю, Жан Фан, Хао Бин, Гао Юань, Ян Ши, Си Дин, Лян Дэгүй |
| 171 | Олон шастир 58 | Лю Ин, Ү Чэн |
| 172 | Олон шастир 59 | Чэн Жуфу, Жао Мэнфу, Дэн Вэньюань, Юань Жүэ, Цао Юаньён, Сай Лучян |
| 173 | Олон шастир 60 | Куй Бин, Куй Ю, Е Ли, Ян Гуннан, Ма Шао |
| 174 | Олон шастир 61 | Яо Суй, Гуо Гуан, Жягу Жичи, Лю Гэн, Елү Юшан, Хао Тиантин, Жан Консун |
| 175 | Олон шастир 62 | Жан Гүй, Ли Мэн, Жан Янхао, Жин Ян |
| 176 | Олон шастир 63 | Цао Бочи, Ли Юаньли, Ван Шоу, Ван И, Лю Жэн, Си Жи, Хан Руоюй, Жао Шилу, Лю Дэвэн, Вэй Суан Дэчэн, Цинь Цизон |
| 177 | Олон шастир 64 | Жан Симин, Ү Юаньюй, Жан Шэн, Жан Мэнжэ, Чэн Хао |
| 178 | Олон шастир 65 | Лян Зэн, Лю Минжун, Ван Юэ, Ван Же, Жан Бочун |
| 179 | Олон шастир 66 | Хэ Шэн, Ян Дорж, Сяо Миаожу |
| 180 | Олон шастир 67 | Елү Шилян, Жао Шиян, Кон Сихуй |
| 181 | Олон шастир 68 | Юань Миншан, Юй Жи, Сиси, Хуан Мин |
| 182 | Олон шастир 69 | Жан Чивэй, Оуян Сюань, Шү Ёрен, Сүн Бэнь, Ши Дуан |
| 183 | Олон шастир 70 | Ван Шоучэн, Ван Сичэн, Ли Хаовэн, Бошу Лу Чон, Ли Пин, Сү Тяньжуэ |
| 184 | Олон шастир 71 | Ван Дүжун, Ван Кежин, Рэн Сүгэ, Чэн Сицян, Хан Юаньшан, Цуй Жин |
| 185 | Олон шастир 72 | Лу Сичэн, Ван Зэмин, Цянь Вэндэн, Хан Юн, Ли Жи, Гай Миао |
| 186 | Олон шастир 73 | Жан Жэн, Гүй Ян, Чэн Зүрэн, Чэн Зун, Цао Жиан, Жан Жу |
| 187 | Олон шастир 74 | Угу Сунлянжэн, Жя Лу, Лу Лузэн, Гун Шитай, Жоу Боци, Хуэдан |
| 188 | Олон шастир 75 | Дун Туаншяо, Лю Халабухуа, Ван Ин, Ши Мойсун |
| 189 | Олон шастир 76 | Күнзийн сурталтан 1: Жао Фу, Жин Лушян, Шү Цян, Чен Юэ, Ху Игүй, Хуан Зэ, Тун Шу, Ан Си |
| 190 | Олон шастир 77 | Күнзийн сурталтан 2: Ху Чанру, Шион Пэнлай, Дай Бяоюань, Моу Шинлун, Чен Фу, Дун Пу, Ян Зай, Лю Шэн, Хан Шин, Куай Шидао, Лу Вэнгуй, Жоу Рэньи, Чен Лу, Ли Сяогуан, Ювэнь Гунляан, Бойвэнь Гунляан |
| 191 | Олон шастир 78 | Тань Чэн, Шү Вэйжэн, Шү Жи, Тиан Зи, Бу Тианжан |
| 192 | Олон шастир 79 | Елү Божиан, Дуан Жи, Жуо Дулан, Ян Жиншин, Лин Шинзу, Ган Иннү, Жоу Зицян, Бай Жинлян, Ван Гэн, Лу Чи, Зоу Боян, Лю Бинжи, Шү Ифу |
| 193 | Олон шастир 80 | Үнэнч шудрага 1: Ли Бовэн, Ши Гүй, Юха Лахуоду, Рэн Жи, Елү Тэмо, Бо Ба, Хэла Пухуа, Лю Тианфу, Сяо Жинмао |
| 194 | Олон шастир 81 | Үнэнч шудрага 2: Жан Хуан, Ли Фү, Ли Чу, Чү Бухуа, Гуо Жя, Шитон, Хан Ин, Биан Чен, Цяо И, Ян Ю, Ван Шиюань, Ян Пу, Жао Лиан, Сун Ши, Шип Пу, Шэн Жао, Ян Чен, Насир ад-Дин |
| 195 | Олон шастир 82 | Үнэнч шудрага 3: Баянбуха тэгин, Фан Жижин, Цуанпу Ансали, Жоу Болин, Не Бин, Лю Гэнсун, Ву Шузу, Гүй Ванже, Чоулу, Болдтөмөр, Пэн Тинзян, Ван Боян, Лю Жүн, Дорибуха, Чаохай, Вэй Жунли |
| 196 | Олон шастир 83 | Үнэнч шудрага 4: Баян Буха, Мин Бен, Жао Хуни, Жэн Ю, Батөмөр, Дэрмиш, Бу сайнбуха, Дин Хаоли |
| 197 | Олон шастир 84 | Ачлалт 1: Ван Рун, Гуо Даочин, Сяо Даошу, Гуо Гоу Гоу, Жан Рун, Тянь Гайжу, Нин Жугоу, Би Есударь, Фан Юань, Лю Дэчуан, Гуо Хуй, Кон Куан, Ян И, Жао Ю, Ху Гуанюан, Чен Шаосун, Ли Жун, Ли Мао, Ян Рэн, Жао Идэ, Ван Сицюань, Чэчэ, Ван Чуан, Жэн Вэнси, Ван Жиан, Гуо Цюань, Ян Хао, Дин Вэньжун, Шао Жинзү, Ху Дуо, Сун Шиучэн, Зон Ци, Жао И, Куай Хаожи, Ю Бин, Шү Ю, Инь Шин, Лю Тинжи, Лю Тон,Жан Ван, Жан Сисяо, Ду Чи, Чаншоу, Сун Жин, Жан Гон, Зи Рудао |
| 198 | Олон шастир 85 | Ачлалт 2: Ван Юн, Хуан Юн, Ши Минсан, Лю Ци, Лю Юань, Жу Гони, Лу Сисяо, Зян Жиан, Ху Чинчин, Ван Шихун, Хэ Ии, Хадучи, Гао Бида, Зэн Дэ, Жин Бин, Хуан Даосянь, Ши Янбин, Жан Шаозу, Ли Миндэ, Жан Жи, Вэй Жинги, Тан Лин, Сун И, Ши Ён, Ван Кежи, Лю Сижин, Лу Ю, Жоу |
| 199 | Олон шастир 86 | Жүн И, Ду Ин, Жан Тэли, Ду Бен, Сун Чэ, Хэ Жун, Ву Кэ |
| 200 | Олон шастир 87 | Охид 1: Жу Шушин, Гэ Мяожэн, Ли Дун'эр, Жу Жинэ, Фэн Шуан, Жао Ваэр, Ван Анэ |
| 201 | Олон шастир 88 | Охид 2: Фан Миаоюань, Чэн Шүжэн, Шиа Ванчан, Пан Миаоюань, Лю Цюигэ, Луо Миаоан, Ан Жэнтун, Шү Цайлуан, Юй Шүжин |
| 202 | Олон шастир 89 | Эрдэмт түшмэд: Пагва, Чанчун бомбо, Ли Сичэн, Ци Жичэн, Жан Зунян, Сяо Фүдао |
| 203 | Олон шастир 90 | Уран дархан: Тянь Жунлян, Жин Дэжин, Жан Кан, Сун Вэй, Алавадин, Исмайл, Анико |
| 204 | Олон шастир 91 | Тайган: Ли Баннин, Пак Буха |
| 205 | Олон шастир 92 | Авилгалч сайд: Ахмед, Лу Ширун, Сэнгэ, Тэмүдэр, Хама, Чосгин |
| 206 | Олон шастир 93 | Тэрслүү сайд: Ли Тань, Ван Вэньтун, Алухунтөмөр |
| 207 | Олон шастир 94 | Урвагч сайд: Тэгш, Бортөмөр |
| 208 | Олон шастир 95 | Харь улс 1: Гуулин, Данлуо, Япон |
| 209 | Олон шастир 96 | Харь улс 2: Аннам |
| 210 | Олон шастир 97 | Харь улс 3: Мянь, Чампа, Сиам, Жава, Рюкю, Санюй |
Холбоотой мэдээ
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Юань улсын судар гэж нэрлэсэн орчуулга нь нэгэнт хэвшсэн ёсыг дагав. Харин хятад хэлнээс үгчлэн орчуулбал "Юань улсын түүх" гэж орчуулдаг. Учир нь судар гэхийг хятадаар 书 (Шу) гэж бичдэг. Түүх гэхийг 史 (Ши) гэж бичдэг.
- 1 2 Biran & Kim 2023, х. 922.
- ↑ Biran & Kim 2023, х. 922–923.
- ↑ Biran & Kim 2023, х. 923.
- ↑ http://www.news.mn/content/230489.shtml[permanent dead link]
- ↑ 1220 онд Елюй Чуцайгийн зохиосон цагалбар
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Biran, Michal; Kim, Hodong (2023). The Cambridge history of the Mongol empire (Англи хэлээр). Vol. 2. Cambridge: Cambridge University press.