Тогто чинсан
Тогто[1] (хятадаар: 脱脱, галиг: tuotuo) (?-1311) чинсан нь Юань улсын эхэн үеийн төрийн түшмэл юм. Тэрбээр уйгур угсааны хүн.
Тогто нь 1307 онд Төмөр Өлзийт хааныг тэнгэрт хальж, Хүлэг хааныг сууринд залрах үеэр Төвлөн засах яамны пинжан жэнши түшмэл байсан бөгөөд тус жилдээ Жяньши синшэнгийн пинжан жэнши түшмэл, тайвэй цол хүртсэн. 1308 онд төвлөн засах яамыг (中书省) эрхин сайдын яам (尚书省) болгох шийдвэр гарсны дараа түүнийг уг яамны харьяанд шилжиж, сюаньжэн хүрээлэнгийн (宣政院) тэргүүн түшмэлээр томилсон. 1309 онд эрхин сайдын яамны зүүн гарын чинсан, баруун гарын чинсангийн тушаалыг хашиж эхэлсэн. Үүний зэрэгцээ эзэн хааны хишигтэн цэргийг захирах эрхтэй болжээ. 1310 онд засаг төрийн бүхий эрхийг атгаж, тайш, и гуо гүн (义国公) цол хүртэв. 1311 онд Хүлэг хаан тэнгэрт хальж, Буянт хаан заларснаар түүнд "ард иргэдийг зовоож, төр засгийг завхруулсан" гэж ял тулган цаазлан алсан.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Түүний нэрийг Юань улсын сударт 脱脱 (туотуо), Судрын чуулганд تقتای (Туктай) гэж тэмдэглэсэн байдаг. Орчин үеийн эрдэм шинжилгээний бүтээлд Тото, Тогтох, Токта, Тогтага, Тогто гэх зэргээр харилцан адилгүй тэмдэглэж байна.