Чингим
Харагдац
Чингим нь Хубилай хааны их хатан Чабигаас 1243 онд мэндэлжээ. 1263 оны 1 сард түүнд янь ван (燕王) цол олгож, төвлөн засах яамны ерөнхий захирагчаар (中書令) томилж, 1263 оны 6 сард цэргийн явдлын хүрээлэнгийн хэргийг давхар захируулсан.[1] 1271 онд Юань улсыг тунхагласны дараа 1274 онд xунтайж цол, алтан тамга соёрхсон. 1281 онд түүний төрсөн эх Чаби хатан таалал төгссөн. Гэвч тэрбээр 1286 онд гэнэт өвчнөөр нас барсан нь Хубилай хаанд хүнд цохилт болсон. Түүнийг нас барсны дараа 1294 онд түүний отгон хүү Төмөрийг Юань Улсын их хаанд өргөмжлсөн. Хүү Төмөр нь 1294 оны 6 сарын 3-нд эцэг Чингимд "Асрал өглөгч, гэгээн элбэрэлт хуанди"[2] (Хятад: 文惠明孝皇帝) хэмээх цол нэхэн олгож, тахилын цолыг Юйзун хэмээн өргөмжилжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Хубилай хаан
- Эх: Чаби хатан
- Хатад: Хөхжин хатан, Анжэньмиши сул хатан[3]
- Хөвгүүд:
- Охид:
- Худадаймиши гүнж, Онгудын Кургуз хүргэнтэй гэрлэсэн.
- Нангабула гүнж, Манжидай хүргэнтэй суусан.
- Будаган гүнж, Шагжагийн Загдо палтай суусан
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Юань улсын судар: 5-р дэвтэр (元史/卷005)". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-12-19.
- ↑ Рашпунцаг. Болор эрих. Тэргүүн боть. УБ., 2006. т.283
- ↑ Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 144 дахь тал