Чаби хатан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Чаби
Юань улсын их хатан
(1260—1281 он)
YuanEmpressAlbumChabi.jpg
Хатан Хубилай хааны хатан
Ургийн овог хонгирад

Чаби[1] (1227[2]–1281.03.20; 54 насалсан) – Юань улсын Хубилай сэцэн хааны анхны их хатан байв.

Намтар[засварлах | edit source]

Чаби хатны төрсөн он тодорхойгүй. Хонгирад аймгийн Ильчи ноёны охин, Хубилайн хоёрдугаар хатан байв.

1259 онд Мөнх хаан нас барахад Чаби хатан Хархорумд байхдаа Аригбөхийн хаан болох гэж буйг Хубилайд нууц элчээр дамжуулан дуулгаж байв. 1260 онд Хубилайг Шандуд хаан өргөмжлөгдөхөд их хатан болсон.

Чаби хатан хаанд зөвлөдөг, төрийн нөлөөтэй нэгэн байсан бөгөөд сайд нар хатанд таалагдаж байж алба хашдаг болов.

Хатан хаанд Чингим ханхүү, Мангала, Номгон, Хөхэчи дөрвөн хөвүүн төрүүлж өгсөн.

1276 онд Сүн улсын бэлэвсэн хатан Се, бяцхан хааныг монголчууд олзлоход өрөвдөж, насан эцэслэтэл асарч тойголжээ.

Цэвэр хатан 1281 оны 3-р сард тэнгэрт хальсан ба 1294 онд ач хүү Төмөр нь хаан болж «Гэгээн хурц эергүү богд хатан» (Чжао Рүй Шэн Хуанху) хэмээн нэхэн өргөмжилжээ. Өвгөдийн сүмд Хубилай хааны тахилгын харшид хөргийг нь байрлуулан тахьсан.[3]

Сурвалж, тайлбар[засварлах | edit source]

  1. Ч.Содбилэг тэмдэглэхдээ: "Чаби хатныг монголын түүх бичигт Чамбай, Чамбуй, Чамуй, [Чабуй], Цэвэр хатан гэх зэрэг харилцан адилгүй тэмдэглэдэг". Хятад галиг нэр нь Чаби (察必 Chábì).
  2. хятад сурвалж
  3. Ч.Содбилэг. Монголын Их Юань улсын түүх. 260-р тал. Улаанбаатар. 2010 он.
Өмнөх
Их монгол улсын
Хутугуй хатан
Юань улсын их хатан
1260—1281 он
Дараах
Намбуй хатан