Хубилай хаан
Хубилай хаан ᠬᠤᠪᠢᠯᠠᠢ ᠬᠠᠭᠠᠨ | |
---|---|
Их Монгол Улс, Их Юань гүрний хаан | |
Хаанчлал | 1260 оны 5 сарын 5 – 1271 оны 12 сарын 17 (Их Монгол Улс) 1271 оны 12 сарын 18 - 1294 оны 2 сарын 18 (Юань улс) |
Хаан суусан | 1260 |
Төрсөн огноо | 1215 оны 9 сарын 23 |
Өнгөрсөн огноо | 1294 оны 2 сарын 18 (78 насандаа) |
Өнгөрсөн газар | Дайду (Ханбалиг) |
Өмнөх | Мөнх хаан Аригбуха хаан |
Удаах | Төмөр өлзийт хаан |
Их хатан | Чаби хатан Намбуй хатан |
Хүүхэд | Дорж, Мангал, Чингим, Номгон |
Эцэг | Тулуй |
Эх | Сорхагтани Бэхи |
Улс | Их Монгол Улс, Юань улс |
Ургийн овог | Боржигин |
Төрсөн нэр | Монгол: Хубилай (ᠬᠤᠪᠢᠯᠠᠢ) |
Сүмийн цол | Монгол: Сэцэн хаан (ᠰᠡᠴᠡᠨ ᠬᠠᠭᠠ) Хятад: 元世祖 (Юань Шизү) |
Оны цол | Жунтун, Жыюань |
Хубилай Сэцэн хаан (ᠬᠤᠪᠢᠯᠠᠢ
ᠰᠡᠴᠡᠨ
ᠬᠠᠭᠠᠨ, * 1215 оны 9-р сарын 23; † 1294 оны 2-р сарын 18-нд Ханбалигт) нь 1260-1294 онд Монголын Эзэнт Гүрний 6 дахь хаан байсан бөгөөд дорнод Ази дахь Юань гүрнийг үндэслэн байгуулгч юм. Хубилай хаан нь Чингис хааны отгон хүү Тулуй, Хэрэйдийн Сорхагтани Бэхи нарын хүү байжээ. Хамгийн том ах Мөнх хааныг нас барсны дараа 1260 онд Их Монгол Улсын хаан ширээг эзлэхийн төлөө өөрийн дүү Аригбөхтэй тэмцэлдсэн. 1264 онд Аригбөхийг ялсан бөгөөд түүний энэхүү ялалт нь эзэнт гүрний нэгдлийг үгүй болгосон гэж болно. Гэсэн хэдий ч Хубилай хаан Юань улсыг бий болгож, Алтан ордны улс, Ил Хаант Улс, Цагадайн улсыг захиргаандаа оруулсан юм. Түүний энэ ноёрхолд Номхон далайгаас Дунай мөрөн хүртэл, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэг хувь багтаж байв. 1271 онд Хубилай хаан Юань улсыг байгуулсан бөгөөд тухайн үед түүний захиргаанд Монгол, Төвөд, Шинжаан, Юньнань, умард Хятадын ихэнх хэсэг болон зарим нэгэн эзлэгдсэн газар нутаг оршиж байв. 1279 онд өмнөд Сүн улсыг амжилттай устгасанаар Хубилай бүх Хятад хүмүүсыг эзлэн суусан анхны Хятад биш угсааны анхны хаан болов. Тэрээр 1260 оноос хойш шинэ байлдан дагууллыг бий болгосон Монгол хаан байлаа. Монголын эзэнт гүрнээр аялсан Марко Поло Юань гүрэнд зочилсон бөгөөд түүний аяллын улмаас Хубилай хааныг Европт мэддэг болсон юм.
Залуу нас
Хубилай (1215 оны 9 сарын 23 төрсөн) Тулуй ба Сорхагтани Бэхи нарын 2-р хүү юм. Өвөг эцэг Чингис хааны зөвлөснөөр Сорхагтани нь Буддын шашинтай Тангуд улсын, хүүгийн сувилагчаар сонгогдож хамгаалах болсон. Чингис хаан Хорезм улсыг байлдан дагуулсныхаа дараа Или голын ойролцоо том ав хомрого зохион байгуулсан бөгөөд Хубилай, Хүлэгү нар энэ ав хомрогонд оролцжээ. Тэр үед Хубилай 9 настай байсан бөгөөд Хубилай гөрөөс, Хүлэгү туулай агнасан байна. Чингис хаан Монголын уламжлалт ёсыг даган анхны анг нь мялааж, Хубилайн дунд хуруунд агнасан амьтных нь цусыг түрхсэн. 1232 онд Тулуй нас барсан тул 1236 онд Монгол, Алтан улсын дайны дараа Өгэдэй хаан Хэбэй мужийг Тулуйн гэр бүлд өгсөн байна. Энэ муж 80000 өрх гэртэй байжээ. Хубилай өөрийн байр сууриндаа эргэн ирсэн бөгөөд тэнд 1000 айл өрхтэй байв. Тэр туршлагагүй байсан учраас Хубилай тухайн газрыг өөрийн дураараа чөлөөтэй захирах болсон. Татвар, татаасын үйл ажиллагаа нь ялзралд орсны улмаас хятадын цагаачдын тоо өөрчлөгдөж татварын орлого буурч эхэлсэн. Хубилай Хэбэйд үүний улмаас маш хурдан ирж эмхлэн цэгцлэн, шинэчлэх ажилдаа орсон. Сорхогтани шинэ албат, түшмэдүүдийг түүнд туслуулахаар явуулж татварын хуулиудыг нь засаж залруулж өгсөн. Үүнд талархсанаа илэрхийлээд хүмүүсийг нь буцаан явуулжээ. Хубилай хааны залуу насны хамгийн сонирхолтой нэг зүйл нь тухайн үеийн хятадын соёлын судалгаа байсан юм. Хубилай Хайюуныг урьж, Монгол дахь ордондоо авчирсан бөгөөд тэр хүн нь хойд хятад дахь Буддын шашны лам байв. 1242 онд Хархорумд Хайюунтай уулзах үед Хубилай түүнд Буддын шашны филисофийн тухай асууж мэджээ. Хайюун нь 1243 онд төрсөн Хубилайн хүүд Жэнжин гэсэн (Хятад хэлэн дэх жинхэнэ алт гэсэн утгатай үг) нэр өгчээ. Хайюун нь Хубилай Таойстын үндэслэгч болон Лиу бингзонг хэмээх буддын ламыг танилцуулжээ. Лиу нь зураач, бичээч, зохиолч, математикч хүн байсан бөгөөд Хайюуныг орчин үеийн Бээжин дэх Сүмдээ эргэж ирэх үед нь Хубилайн зөвлөхөөр үлдэж ажилласан. Хубилай удалгүй Жао би хэмээх эрдэмтэнтэй танилцсан, Хубилай албандаа Монгол, Турк болон бусад улс үндэстэний хүмүүсыг сонирхлын журмаар ажиллуулж байжээ.
Хойд Хятадын эзэн болсон нь
1251 онд Монголын эзэнт гүрний хаан суудалд түүний том ах Мөнх суусан бөгөөд Хорезмын Махмуд Ялавач болон Хубилай нарыг Хятад руу илгээжээ. Хубилай хойд Хятадын эрх мэдэлтэй түшмэлээр томилогдож ирсэн бөгөөд Монголоос ордонгоо нүүлгэн аваачсан байна. Хубилай захирч байсан нутагаа сайн удирдаж, Хэнаний газар тариалангийн бүрэлдэхүүнийг зохицуулан, Сяныг эргэж ирсний дараагаас нийгмийн тусламж дэмжлэгийг сайжруулсан байна. Үүгээрээ Хятадын удирдагчдын итгэлийг хүлээсэн нь хожим Юань гүрнийг байгуулахад нь чухал хувь нэмэр оруулжээ. 1252 онд Хубилай Махмуд ялавагийн ажилд шүүмжлэлтэй хандсан бөгөөд тэрээр Хятадын холбоонд тийм ч чухал үүрэг гүйцэтгэдэггүй байсан бөгөөд морин цэргийг удирдаж байсан ба Жао би нь Хаан ширээний төлөө тэмцэх болсон Хятадын Конфуцийн сургуулийн ажилтнуудын эсэргүүцлээр Мөнх хаан, Махмуд Ялавагийг ажлаас нь чөлөөлсөн. 1253 онд Хубилай Юньнань руу дайрч эрхэндээ оруулсан бөгөөд Далигийн хаант улсыг бууж өгөхийг шаардсан. Гао үүнийг эсэргүүцэж монголын элчийг хөнөөсөн. Монголчууд хүчээ 3 хуваан дайрсан. Нэг жигүүр нь Сичуаны сав газрын зүүн талруу чиглэсэн, 2 дахь хэсэг нь Сүбэдэйн хүү Урианхайндайн удирдлаган доор Сичуаны баруун өмнөд талын уул нуруудруу хэцүү замаар явахаар болов. Хубилай 1 хэсэгтээ урд урдаасаа тааралдаж уулзахаар чиглэлд явав. Урианхайдайг хойд талаар нуурын хажуугаар өнгөрч байхад Хубилай Далигийн нийслэлийг эзлэн авч тэндээ элч үлдээв. Монголчууд Дуан Син Чжиг захирагчаар томилон, зарим нэг дагалдагчдийг үлдээв. Үүний дараа Хубилай Хар Тан руу явав. 1256 онд Урианхайдай Юннанийг бүрэн эзэлсэн. Хубилай Төвдийн лам нарыг анагаах чадалтай хэмээн татагддаг байв. 1253 онд Сакяагийн Пагва ламыг өөрийн ордондоо чухал хүн хэмээн хүлээн авсан. Хубилай, Лянь Шишианийг (1231-1280) 1254 онд Номхон далайн хороог удирдуулахаар Уйгарт удирдагчаар томилсон. Зарим ноёд Хубилайн амжилтанд атаархаж байсан төдийгүй Мөнх хааны суудлыг эзлэхийг санаархаж байв. 1257 онд Хубилайн ажилд туслуулахаар их хаан Мөнх, Аламдар ба Люй Тайпин хэмээх 2 татварын зөвлөхийг явуулжээ. Тэд нийт 142 алдаа бүхий хууль дүрмийг жагсаан шүүж, Хятадын түшмэдүүдыг буруутган, Хубилайн шинэ хороог буулгасан. Хубилай 2 элчийг тэнд суулгахаар явуулсан. Хубилай 1258 оны эхээр Буддизм болон Бумөыын шашны төлөөлөгчдийг хуралд дуудсан. Хубилай 237 Сүм хийдийг Буддын сүм болгон өөрчилсөн байдаг. 1258 онд Мөнх хаан Хубилайд зүүн гарын цэргийг өгч Сычуань мужийг бүхлээр нь захируулав. Хубилай тэндээ үлдэхээр болж Мөнх хаанаас холдсон. Хубилай 1259 онд эргэн ирэхийн өмнө Мөнх хаан нас барсан байна. Хубилай үүнийг нууц хэвээр нь хадгалан үлдэхийг хүссэн бөгөөд Вухан ба ойролцоох Янгце руу дайралтаа үргэлжлүүлж Сүбэдэйн хүү Урианхайтай хамтран Вуханыг эзэлсэн.
Хаан ширээнд суусан нь ба иргэний дайн
Сангийн сайд Жиа Сидао Хубилайн хэлсэн үгий нь нууц хэвээр нь хадгалж, хилийн албан татвар болох 200000 мөнгөн гулдмай, 200000 боодол торыг Монголд төлсөн. Хубилай анх татгалзсан боловч Жиа Сидао тай багахан санал нийлж ,тохиролцоонд хүрсэн бөгөөд түүний эхнэрээс Аригбөх цэргийн хүчээ өсөн нэмэгдүүлж байна гэсэн мэдээ авчээ. Ийнхүү Монголдоо буцаж ирсэн. Тэрээр удалгүй дүү ариг бөхөөсөө Хархорумд хуралдай хийе гэсэн мэдээг хүлээн авсан бөгөөд Мөнхийн хуучин албатуудаас хаанаа болгоё гэж илэрхийлсэн байсан. Чингис хааны үр удам гэдгээрээ Аригбөх нь хаан болж болох боловч, түүний 2 ах Хубилай Хүлэгү эсрэг байр суурьтай байв. Хубилайн хятад дахь албатууд түүнийг хаан ширээнд суухыг нь дэмжиж, хятадын хойд талынхан болон манж нар нэр дэвшүүлсэн. Хубилай улсдаа эргэж ирээд Хуралдай зарласан. 1260 оны 4 сарын 12 нд Зүчи, Боржигин овогийнхон, Хубилайн гэр бүлийн гишүүд Аригбөхийн саналыг харгалзан үзэж Хубилайг хаан Ширээнд өргөмжилсөн. 1260 онд Хубилайг Алтан ордныхныг оролцуулахгүйгээр Хуралдай дээр хаанаар сонгосон. Хубилай болон түүний дүү Аригбөхийн хооронд тэмцэл өрнөж монголын нийслэл хархорумд тархай бутархай байдал үүссэн. Шанхай болон Сычуань дахь Мөнх хааны армыг Ариг Бөх удирдаж байсан. Хубилай шанхай руу Лян Си Сяныг илгээж, Сычуань руу Аригбөхийн иргэд рүү Лиу Тайпинийг явуулсан. Мөн Хархорумд Балгай сайдын дэмжлэгийг авсанаар Ариг бөх хаан болсноор Монголд нэгэн зэрэг 2 хаан суув. Хархорумд төвлөрсөн Аригбөх, Хубилай руу дайраад няцаагдсан бөгөөд Хархорум рүү очих бүх худалдааны замыг хааснаар монголд өлсгөлөн эхлэв. Аригбөхөөс түшмэдүүд нь урван Хубилайгийн талд оржээ. Удалгүй хүч нь суларсан Аригбөх 1264 оны 8 сарын 21 нд Хубилайд бууж өгсөн. Их хуралдай зарлаж Хүлэгү, Алтан ордны эзэн Бэрх, Аму нарыг дуудсан боловч ирж амжихгүй болсон учир Аригбөхийг хэрхэх талаар өөрөө шийд гэв. Гэхдээ ах дүү нарын дунд хутган үймүүлсэн хэргээр Аригбөхийн сайд нарыг хатуу шийтгэн ихэнхи хүнийг цаазаар авчээ. 1266 онд Аригбөх нас барснаар Өгөдэйн ач Хайду хан, Хубилайн эсрэг тэмцэхээр болсон. Түүний нутаг нь Тарвагатайн нуруу орчмоор байсан бөгөөд Цагаадайн зарим түшмэдүүдийн дэмжлэгийг авсан.
Байлдан дагуулалт ба гадаадтай тогтоосон харилцаа холбоо
Хубилай хишигтэн цэргийн бүтэц үүргийг хязгаарласныг үл харгалзан бүрэлдэхүүнд нь эхлээд Хятадыг оруулсан байсан боловч сүүлдээ Кипчак, Алан нарыг Алтан ордоны улсаас авчруулж тус тус нэгжүүдийг шинээр улсын хишигтэн цэрэгт оруулсан байна. Өөрийн хишигтэн цэргийг 1263 онд байгуулсан бөгөөд Хубилай Чингис хааны 4 н албадын үр удам болох Борохула, Боорчи, Мухулай зэрэг 3-ыг оруулж байжээ. Хубилай хаан хишигтэн цэрэгт давуу эрх олгодог байв. Монгол болон Хятадын нэгжүүд нь аль аль нь Чингис хааныг ашиглаж байсан зохион байгуулалт 10 тын системээр явагддаг байв.Монголчууд шинэ их бууны анги болон янз бүрийн технологийн эхэн үедээ бусад улс орноос авч ашигладаг байсан. Хубилайн дүү болох Хүлэгү Персээс Исмайл болон Ал Аддинийг инженерээр авчирсан байна. 1282 онд дэлхийн хамгийн эртний их бууг монголын эзэмшилд байсан Манжураас олж бүртгэсэн байдаг. Хубилай болон түүний жанжидад эдийн засгийн ашиг тустай тул өмнөд хятадаас мөргөлдөөн гарахаас зайлсхийж байв. Хубилайн гадаадын албаныхан дипломат болон цэргийн бодлогын хувьд эзэнт улсын бодлоготой байв. Хубилай хаан 1271 онд Вонжун ванг улс орныг нь удирдах эрх олгож, цэргээр хамгаалуулсан. 1272 онд Монголын эзлэн түрэмгийллийн дараа Солонгос нь Юань улсын эрх мэдэлд бүрэн оржээ. Гүрё дахь Монголын цэргийн бааз болсон. 1276 онд Монголын их цэрэг Өмнөд Сүн улсын нийслэлийг эзлэн авч залуу хаан, олон түшмэд, цэргийн хамт олзлон авсан. Гэвч 1279 он хүртэл Сүн улсын үлдсэн цэргүүд бууж өгөлгүй тэмцсээр байсан бөгөөд эцэстээ ялагдан Өмнөд Сүн улс мөхжээ.
Япон руу довтолсон нь
Хубилай хаан Япон руу 2 удаа далайгаар дайран довтолсон хэдий ч завиных нь загвар болон цаг агаарын нөхцөл байдалд тохиромжгүй байж далайн шуурга учирч бүтэлгүйтсэн. Эхний дайралтаа 1274 онд 900 завьтайгаар хийсэн байна. 2 дахь дайралтаа 1281 онд хийсэн. Монголчууд энэ үед 2 тусдаа хүчийг илгээсэн бөгөөд эхнийх нь 40000 Хятад, Солонгос, Монгол цэргүүдийг Масачаас гарган 900 завиар явуулсан бөгөөд энэ үед хоорондоо 74 м уртын зайтай 3500 завинд өмнөд Хятадаас авсан 100000 далайчин бүхий томоохон хүчийг илгээжээ. Тухайн үед усан цэргүүдэд зэр зэвсэг тийм их ч байгаагүй. 10-р сард Солонгос, Японоос 110 мил зайд завиараа дөхөж очсон байсан. Солонгосчууд 1281 оны 6-р сарын 23-нд Хаката буланд усан завиараа хүрсэн байсан боловч Хятадаас гарсан завь нь энд хүрч чадаагүй байна. Самурай цэргүүд Монголын цэргүүдийг дахин ялсан. Монголчууд нэгдсэн хүчтэй байснаар дайнд ялдаг. Монголчууд галт сумаар дэлбэлж, нум сумаар тасралтгүй харваж, Самурайг бөмбөгдсөн байна. Гэвч Монголчууд японыг усан цэргээрээ ялаагүй байна. Усан цэргийн Археологич Доктор Кензо Хаяашида Такашимагын баруун эргийн дагуух 2 дахь дайралтын үед хэрэглэж байсан зарим зүйлсийг нээн илрүүлсэн байна. Түүний багийн олддвор нь Хубилай хааны дайралт Японыг сандаргаж байсныг гэрчилдэг. Хятадууд завийг маш ихээр хэрэглэдэг байжээ. Хубилай хааны хяналтан доор Хятадууд дайралтанд орох үед хэрэглэх завийг маш түргэн шуурхай олноор нь барьж байгуулж байжээ. Хаяашида Хубилайн стандарт, маш сайн бүтэц зохион байгуулалттай далай дээгүүр явдаг завинууд ашиглаж байсан гэдгийг томъёолсон. Япон руу дайрсан анхны дайралтын дараа Японы усан цэргүүд болох Вокоу нар Солонгос руу дайралт үзүүлсэн байдаг. Гэвч Монгол, Солонгосын хүч түүнийг буцаасан бөгөөд Вокоугын усан цэргүүд Горёо болон Камакура дахь цэргийн чадалд хүрэхээргүй сул байсан нь харагддаг. 1293 онд Юань улс Окинавагаас 100 японыг олзлон авсан байдаг.
Вьетнам руу хийсэн довтолгоо
Хубилай хаан тухайн үеийн Дай Вьетийг 2 удаа дайлаар морджээ. Хубилай 1260 онд Их Хаан болсны дараа Тран династи 3 жил тутам даргач хүлээн авч, өргөл өргөдөг байсан[1][2]. Гэвч удалгүй тэдний хаан нь түүнээсээ татгалзжээ. Ийнхүү эхний аян дайн (Монголчуудын Дай Вьет рүү хийсэн 2 дахь довтолгоо) 1284 оны 12 сард хунтайж Тогооноор удирдуулан хил даван орж, Ханой хотын зүүн хойд талд байх Вань Киепт Омарын байгуулсан ялалтын дараа төд удалгүй Тан Лон (одоогийн Ханой)-г эзлэв. Тэр үед Чампа улс руу Согэту хойш хөдөлж, Нге Ан (одоогийн Вьетнамын төв-хойд бүс нутаг) руу хүрэлцэн ирэхэд Траны генерал Тран Киений удирдсан арми түүнд бууж өгөв. Гэвч Траны хаад болон дээд командлагч Тран Хун Дао тактикаа өөрчлөн, хамгаалалтаас довтолгоонд шилжиж, Монголчуудын эсрэг тэмцэж эхлэв. 4 сард генерал Тран Куан Хай Чүон Дүонд (одоогийн Ханойн хэсэг) Согэтуг буулган авч, Тай Кетэд болсон томоохон тулалдааны үеэр Согэту алагдан, Траны хаад ялалт байгуулав. Удалгүй генерал Тран Нат Дуат ч Хам Ту (одоогийн Хун Ений хэсэг)-д ялалт байгуулж, Жэнь Нань ван Тогоон генерал Тран Хун Даод ялагдсанаар Хубилай хааны Дай Вьетийг эзлэх гэсэн анхны оролдлого амжилтгүй болжээ. Тогоон Дай Вьетийн харваачдад алуулахаас сэргийлж хүрэл хоолойд нуугдсан бөгөөд энэ үйлдэл нь Их Монгол Улс болон Тогооны хувьд ичгүүртэй явдал болсон билээ.
Амжилтгүй оролдлогынхоо дараа Хубилай Нан Тонгийн ах, Аннамын хаан бөгөөд Монголчуудад урвасан Тран Ич Такийг илгээхээр төлөвлөсөн боловч, Юаний Хүнань дахь хангамжийн баазад асуудал гарч, дээрээс нь Хайдугийн довтолгоон нэрмэснээр төлөвлөгөөгөө цуцалжээ. 1285 онд Төвөдийн Бригун урсгалынхан бослого дэгдээж, Пагвагийн урсгалын хийдүүдийг довтолсон. Цагадайн хан Дува босогчдод туслахаар ирж, Таримын сав газарт Хубилайн нэгтгэлүүдийг ялаад, Хар-Хошууг бүслэв[3]. Хайду Бешбаликт байсан армийг устгаад, дараа жил нь хотыг эзэлжээ. Ихэнх уйгурууд Кашгарыг орхин, Юаний алс зүүн хэсэг дэх аюулгүй газар луу нүүж одов. Энэ бүхэн Хубилайн ач Бухтөмөр 1291 онд 10,000 Төвөдийг хороож, Бригунгийн бослогыг дарах хүртэл үргэлжлэн, Төвөдийн байдал арай гэж намжив.
Ийнхүү Дай Вьетэд анхаарал хандуулах боломжтой болсон Хубилай хаан 2 дахь довтолгоогоо 1287 онд, өмнөхөө бодвол том флот, хоол хүнсний арвин нөөцтэйгээр сайтар зохион байгуулалттайгаар эхлүүлэв. Тогооны удирдсан монголчууд Ван Киеп рүү (баруун хойноос) хүрч очин, Омарын явган болон морин цэргүүдтэй (Улаан голын дагуу өөр замаар очсон) нийлэн, тулалдаанд хялбар ялав. Тэнгисийн флот Ван Донд Ха Лон булангийн ойролцоо) ялалт байгуулсан ч хүнсээ ачсан ачааны том онгоцоо орхисон байсныг нь генерал Тран Хан Ду олзолжээ. Ингээд Тан Лон (одоогийн Ханой)-д байсан монголчууд хүнсний хомсдолд нэрвэгдэв. Хангамжийн талаар шинэ мэдээ ирэхгүй байсан тул Тогоон армиа Ван Киеп рүү ухраахаас өөр аргагүй боллоо. Тэр үед Дай Вьетийн арми урагш давшин, Монголчуудад эзлэгдсэн байсан олон сууринг чөлөөлжээ. Явган цэргүүд нь Ван Киеп дэх Монголчуудыг довтлох тушаал авав. Тогоон армиа хоёр хувааж, ухарсан байна.
4 сарын эхээр Хубилайн Кипчак жанжин Омараар удирдуулсан тэнгисийн цэргийн хүчин явган цэргээр дэмжүүлэн Бач Дан голд хүрч очив. Гүүр, зам устгагдаж, Дай Вьетийн цэргүүд довтолж байсны улмаас Бач Данд явган цэргийн дэмжлэггүй болжээ. Дай Вьетийн жижиг флот уг тулалдаанд оролцож, ухарч байгаа дүр үзүүлсэн байна. Монголчууд Дай Вьетийн цэргүүдийг нэхэн хөөгөөд тэдний бэлдсэн талбарт очжээ. Тэнд хүлээж байсан мянга мянган жижиг завь хоёр эргээс гарч ирэн, дайсны эгнээг задалсан. Гэнэтийн хүчтэй дайралттай тулгарсан Монголчууд далай руу ухрахыг оролдсон ч Дай Вьетчүүдийн татсан уяанд тээглэн хөлөг онгоцнууд нь гацаж, олонх нь эвдэрч сүйдэн живжээ. Тэр үед нь олон тооны галт салнууд урсан ирж мөргөж байв. Айсан Монгол цэргүүд онгоцноосоо үсэрч буун, эрэг рүү гарсан бөгөөд тэнд тэднийг Траны хаан болон Тран Хун Даогийн удирдсан арми хүлээж байлаа. Ингээд Монголын тэнгисийн флот бүрмөсөн сүйрч, Омар олзлогджээ. Тэр үед Дай Вьетийн арми Лан Соны дагуу Тогооны армийг үлдэн хөөжээ. Тогоон ширэнгэн ой дундуур дутаан нутаг буцсан аж. Гэсэн ч Дай Вьет болон Чампагийн хаант улсууд цаашид зөрчилдөөн үүсэхээс сэргийлж, Хубилайн захиргааг хүлээн зөвшөөрсөн билээ[2][4].
Зүүн Өмнөд Ази, Өмнөд тэнгис
Бирмийн эсрэг хийсэн 3 аян дайнаар (1277, 1283, 1287) Монголчууд Ирраваддийн дельтэд хүрч, Бирм дэх Паганы хаант улсын нийслэл Баганыг эзлэн, өөрсдийн тоглоомын засгийн газар байгуулсан[5]. Хубилай албан ёсоор бол сюзерентет улсыг байгуулсан хэдий ч Бирмчүүд Монголын дагуул улс болж, тэднийг Хятадаас хөөгдөх хүртэл алба гувчуур өргөн барьсаар байв[6]. Камбожийн Кхмерийн хаант улс болон Малай, Өмнөд Энэтхэг дэх жижиг улсууд Хубилайн хаанчлалыг 1278-1294 онуудад хүлээн зөвшөөрч байв. Уг бүс нутаг дахь монголчуудын сонирхол нь цэвэр худалдааны болон алба гувчуурын харилцаа тогтооход оршиж байлаа.
Хаанчлалынхаа сүүлийн жилүүдэд Хубилай Жава дахь Сингасаригийн вант улсын эсрэг 20-30,000 цэрэг хөдөлгөн, өшөө авах усан замын аян дайн (1293) хийсэн боловч Монголын хүч 3,000 дайчнаа алдаад, Мажапахит династиг эрхэндээ оруулж чадалгүй буцжээ. 1294 онд Тайландын нутагт оршиж байсан 2 хаант улс болох Сухотай, Чианмай Хубилайн эзэнт гүрний ивээлийн улс болсон[5].
Сахалиныг эзэлсэн нь
Монголын цэргүүд Сахалин руу хэд хэдэн удаа дайрсан бөгөөд энэ нь 1264-1308 онд үргэлжилсэн юм[7]. Их Монгол Улс нь албан татвар дээр суурилдаг тул шинэ газар нутгийг эзлэн авбал эдийн засаг нь сайжирдаг байжээ. Нивх ба Орокууд нь Монголд захирагдах болсон. Харин Айнүгийн ард түмэн Монголын шууданг довтолж, Их Хаанд дагаар орсон Сахалины уугуул иргэдтэй тулалддаг байв[8]. Эцэстээ 1308 онд Айнүгийн овог аймгууд Монголчуудын захиргааг хүлээн зөвшөөрчээ.
Европ
Хубилай хааны удирдлага дор Дорнод ази болон барууныхныг хооронд нь шууд холбоо тогтоох нь нээлттэй болж Төв азийн худалдааны замуудад монголчууд хяналтаа тавьж өртөө шуудангийн үйлчилгээг үзүүлдэг байсан учир монголын эзэнт гүрэнд үзүүлэх ач холбогдол нь их байв. 13 р зууны эхээр европ болон төв азичууд мөргөл, аялал, жуулчлал, элч төлөөлөгчийн журмаар, Хятад руу явдаг замыг бий болгосон. Монголчууд хятадыг захирдаг байсан учир Монголын эзэнт гүрний ойролцоо хаана ч байсан бөгөөд Орос, Перс, Месопотами зэрэг улс руу бүхий л худалдааны зам чиглэдэг байв. Их хаан болон Пап ламын хооронд хэдэн удаа элч төлөөлөгчийг шууд сольж байжээ. 1266 онд Хубилай хаан Венецийн мөргөлчдөд зөвшөөрөл олгож, 100, 100-н христийн номтнууд болон инженерүүдэд Пологийн ах дүү нарт явах зөвшөөрөл олгожээ. 1263 онд ах дүү Поло нар Ромд эргэн ирсэн. Их хаан Хубилай ба Ил хан Аргуны сайд болох Раббн бар саума 1287-1288 оны үед өрнөдөд Ром, Парис, Бореукас ба дорнодод Дадугаар аялал хийж гол захирагчтай нь уулзсан байдаг. Никкологийн хүү Марко Поло энэхүү аялалдаа өөрийнхөө аавыг хамт дагуулан явж байсан нь Хятад болон Монголд хамгийн сайн танигдах жуулчин болохынх нь үндэс байсан байж болно. Тэрээр Хубилай хааны удирдлага дор 1275-1292 оны хооронд 17 жилийн турш Юннань ба Фужянь мужуудаар наймаа хийж, мөн элч тагнуулын үүрэг гүйцэтгэн оролцож байсан. Гэвч үүнийг дундад иргэн улсын үеийн түүхчдийн Хятадыг дүрсэлсэн хэсгээс гарч ирсэн дэлхийн дүрслэл хэмээх сэтгүүлээс авсан хэмээн европт дамжуулан үздэг байна. Раббан Саума дахь дорнод Азийн хэсэгт байсан Кистиорак гэдэг лам нь одоогийн Бээжингийн газар нутагт төрсөн. Тэрээр 1278 онд Иран дахь Ил ханы засаглалд төв азиас орж ирсэн бөгөөд Монголчууд Исламд байдаг христэд итгэгчдэдийн тусламжийг авахаар европ руу явсан байдаг. Энэ мэтчилэн тив газруудыг хэрэн хэсэж мэдээлэл түгээж байсан хүмүүс олон байв. Хубилай хааны удирдлага дор анх хязгаарлалттай боловч хятад болон өрнөдийнхний хооронд соёлын солилцоо болон харилцаа холбоог шууд тогтоож байжээ.
Юань улсын эзэн хаан болсоны дараах засаглал
Тэрээр хятадын улс төр болон соёлын загварчлалыг сайшаан дэмжсэн байдаг нь хятад дахь засаглалаа тогтмол барьж байхад анхаарч, хятадыг хятад аргаар захирах нь зөв гэж үзсэн. Ингэхдээ энэ үүргийг зөвлөлийн түшмэл Хао Жин, Лю Бинжун нарт тушааж, засаг захиргааны төсөл боловсруулсан нь монголын уламжлалт соёлын нөлөөг багасгаж Тан улсын жишээг бага зэрэг өөрчилж хийсэн байдаг юм. Гэхдээ энэхүү засаг захиргаа нь монгол дахь мянгатын тогтолцоог халсан гэсэн үг биш юм. Хубилайн хаанчлалын 1260-1272 онуудын хооронд дээрх төрийн бүтцдээ гурваас дөрвөн удаа өөрчлөлт оруулж байсан. Хубилай Пагва ламыг эзэнт гүрний шашны тэргүүн буюу улсын багшаар томилжээ. Энэ нь монголчуудыг күнзийн сурталд шууд уусахаас сэргийлсэн байдаг. Мөн 1269 онд Пагва ламтан түвэд үсгээс сэдэвлэж, их хааны зарлигын дагуу дөрвөлжин үсгийг зохиосон байна. Хубилай Төвд болон хятадын лам нарыг Пагвагийн удирдлаганд оруулж дээд шүүхийн хяналтын хороог үндэслэсэн байна. Хаган нь 1270 онд дээд шүүхийн хажууд Мусалманы анагаахын төв, 1271 онд Исламаны одон орны судлалын удирдах төв, 1289 онд эзэнт гүрний хөвгүүдэд зориулж Мусалманы сургууль байгуулсан байна.Лю Бинжун(1274) Ши Тяньзи (1275) Жао Би (1276) ба Дун Вэй Бин (1278) нарын Хятадын нөлөө бүхий түшмэд нь нас барж алга болсоны дараа хааны ордонд Ахмад ноёны нөлөө асар их болсон нь хятад түшмэдийн нөлөө нэг хэсэг суларчээ. Хубилай улсын байдлыг хянадаг удирдлагын ахлагчаар Ахмад Фанакатыг томилсон.
1286 онд хааны зарлигаар Жун шу шэний баруун гарын чинсангаар тангадын Санга ноёныг томилсон нь дахин уйгур ноёдын нөлөөг идэвхжүүлжээ. Тухайн үед төрд Баарин аймгийн Баян жанжин, Жалайрын Хантун ноён, Борохулын үр удам болох Очичар нар, Аралудын Боорчийн удмын Иштөмөр зэргийн монгол ноёд их нөлөөтэй байсан. Хубилай хаан 1271 онд Их Монгол улсын нэрийг сольж Да Юань гэж нэрлээд, дараа онд нь Жунду хотыг Даду гэж нэрэлсэн. Хуучин нийслэл нь Шанду байсан. Хубилай хаан 1274 онд өмнөд Сүн улсын эсрэг дахин цэрэг мордуулж, эцэст нь Сүн улсыг мөхөөснөөр хятадын түүхэнд анх удаа бүх нутгаа алдаж, тусгаар тогтнолоо алдсан. Хубилай хаан хойд өмнө хятадын дагуу эх сувгийг байгуулсанаар эдийн засгийг өсгөж, барилга байгууламжийг засварлаж, замуудаа өргөтгөж, дүрэм журмаа сайжруулж байсан нь улс орны алтан үеийг авчирсан байлаа. Хубилай хааны гэрийн сургууль нь хуучны монгол уламжлалуудыг зарим ойлголтуудыг багтаасан байсан бөгөөд Хубилай хааны засаглалаар эдгээр уламжиллууд нь үргэлжлэн явагдсан бөгөөд зарим нэг уламжлалт хятад боловсролын соёлын асуудал нэвтэрсэн байв. Хубилай монголын мөргөлчдийг 1263 онд татвар төлөх ёстой хэмээн зарлиг гаргасан бөгөөд 1268 онд татварын алба байгуулсан байна. 1286 онд далай эрэг орчмын худалдаанд зах зээлийн татварын хяналтыг тавьжээ. 1260 оны 8 сард Хубилай хугацаа нь дуусдаггүй цаасан мөнгө эргэлтэнд оруулж данс тооцоо бүхий цаасан мөнгийг анх бий болгосон байна. Ийнхүү мөнгө нь алт, мөнгө болон хувирах боломжтой болсон бөгөөд засгийн газар татвар төлөгчдөөс цаасан мөнгө авдаг байв. Ийнхүү Чао хэмээн нэрлэгддэг цаасан мөнгөөр л татвараа төлөхийг шаарддаг болсон. Хубилайн засаглал гадны мөргөлчид юмуу энгийн иргэдээс алт мөнгөн хэлбэрээр татвараа хураан авч байсан. Гэвч наймаачид солилцоо хийж засгийн газраас авдаг болсон. Хубилай хаан анх яагаад фиат мөнгө үйлдвэрлэгчдийг бий болгосны учир нь ийм юм. Цаасан баримтууд нь цуглуулсан татварыг бий болгодог бөгөөд энэхүү том улс орны зоос тээвэрлэхэд зарцуулдаг байсан зардлыг бууруулсан. 1287 онд Хубилайн сайд Санга Жи Юаний цаасан мөнгө хэмээх шинэ мөнгөн тэмдэгт бий болсон. Хубилай азийн урлагийг дэмждэг байсан бөгөөд шашны итгэлийг ч дэмждэг байжээ. Хубилай хаан Таоистын эсрэг үзэл баримтлалтай байсан. 1270 онд Марко Поло гэх мэтийн хэд хэдэн европчууд монгол гүрэнд зочилон ирсэн байдаг нь худалдаа наймаа маш сайн дэлгэрсэн нь харагдаж болмоор юм.
Соёл, боловсрол
Чингисийн ач хүү Хубилай, Чингис Өвөөгийнхөө мэлмий гийсний 120жилийн ойг тохиолдуулан, монгол бичгээрээ Монголын анхны Нэвтэрхий толийг зохиолгож хэв сийлж 1282 онд тархаасан гэж хэлэх үгүйсгэшгүй бат үндэс эндээс соёолон гарч ирж байна гэж монголч эрдэмтэн Б. Сумъяабаатар "Хөх Монгол Усын" cударын 12р дэвтэрээс олж батлав. [9]
Наяны бослого
1274 онд Хубилай хаан Зүрчид дахь Монголын төлөөлөгчөөр Лянь Хихианыг томилсон. Чингис хааны дүү Бэлгүтэйгийн 4 дэх үеийн ач 1287 онд Наян нь өдөөн хатгажээ. Наян нь Төв Ази дахь Хубилайн өрсөлдөгч болох Хайдутай холбоо тогтоожээ. Түүний харъяанд Зүрчид, Кидан, Монгол угсааны цэргүүд захирагдаж байсан. Хасарын хүү болох Шидур ба Хачиуны үр удам болох Хаданы удирдлаган дор бослого гарчээ. Хубилай, Наяны эсрэг Баян жанжныг явуулсан. Хубилай хааны их цэргийн нэг хэсгийг жанжин Ли Тингийн удилдлаган дор Наянгийн цэргийн эсрэг байлдуулсан. Эцэстээ Наянгийн талын Табутай нарын жанжин баатруудын цэрэг ухаран зугтахад тэднийг нэхэмжилэн хөөсөөр Шар мөрний орчимд нэхэн гүйцсэн. Наяныг хаан зарлигаар цус гаргалгүй нөгчүүлсэн.
Харин Хайдугийн цэргийн хүчин баруун талаас довтлоход Хубилай хаан, Гамала хан хөвүүн, Баян нарыг Хархорумд их цэргийг удирдуулж, түүний эсрэг хөдлөгсөн. Харин тэр хоёр ялагдах болохул Гүрёгийн Чүн Нёл вангийн цэргийг ардаас нь илгээсэн нь тус удаагийн зэвсэгт тэмцэл нь Хубилай хааны хувьд их чухал байсныг харуулж байна.
Энэ үед Шидур вангийн цэрэг мөн Ляонин мужид бослого гаргасан боловч сарын дотор түүнийг няцааж, Шидур ван бууж өгсөн. Хайдугийн цэрэг энэ удаагийн дайнаас зугтаан хойд зүг рүү явсан. Хэдий тийм боловч Хайду Чингай балгас дахь Юань улсын гол цэргийн хүчийг буулган авсан бөгөөд 1289 онд маш богино хугацаанд Хархорумыг эзлэн суусан байна.
Хайду Хубилай хаан цэргийн томоохон хүчээ хөдлөгөхөөс өмнө зугтаажээ. 1289 он хүртэл Наяныг дэмждэг хүмүүс байсан боловч аяндаа алга болсон. Бослого гаргасан тайжийн цэргийн хүчнийхэн гэр бүлийнхнийхээ хамт улс орон бүртээ буцсан байв. Хубилай Монгол Зүрчидэд гарсан бослогын үеэр зарим хүмүүсыг залхаан цээрлүүлсэн байна. Энэхүү бослогын улмаас 1287 оны 12-р сарын 4-нд Ляонингийн орон нутгийн төлөөний яамыг байгуулж, монгол вангуудын мэдлийн нутгийг хятад засаг захиргааны нэгжээр сольсон нь улс төрийн томоохон алдаа болжээ.
Өтөл нас
Чингим ааваасаа 9 жилийн өмнө буюу 1285 онд нас баржээ. Хубилай харамсан гашуудсан бөгөөд түүний эхнэр Хөхжин хатан дотно хэвээр үлджээ. Өөрөөр хэлбэл Хубилай хаан амьдралынхаа эцэст Тулай өвчин туссан байжээ. Тэрээр амьтны эд эрхтэн идэх дуртай болсон учир жин нь маш их нэмэгдсэн. Ийнхүү түүний цусан дахь бөөмийн хэмжээ томорсноор тулай өвчинтэй болсон байна. Түүний үхэлтэй энэхүү өвчин холбоотой. Хубилай хаан Чингимийн хүү Төмөр шинэ титэм залгамжлагчаараа сонгогдсон бөгөөд Монголын эзэнт гүрний 6 дахь эзэн хаан болж Хубилай хааныг нас барсны дараа Юань гүрний 2 дах захирагч болжээ. Өвчний улмаас эцсийн эцэст түүнээс 30 насаар ах Баяныг ч цэргийн хүчний удирдлагаар сонгох боломжтой байжээ. Хубилай байнга бие нь суларсаар 1294 оны 2-р сарын 18-нд нас баржээ. Тус ондоо оршуулгын ёслолыг хийсэн бөгөөд монголын хаадын оршуулгын газар Чинянгуд аваачсан байна.
Өв хөрөнгө
1260 онд хаан ширээнд гарч ирсэн Хубилайн хүч чадал Монголын эзэнт гүрнийг шинэ чиглэлд хандуулсан ажээ. Тэрээр маргаантай байдлаар хаан ширээнд суусан боловч түүний үед Монголчуудын хөгжил хурдасч дэлхийтэй харилцаж байсан төдийгүй Монголын эзэнт гүрнийг Хятадын соёл иргэншилтэй холбож өгсөнөөр эзэнт гүрний хүн ам сайн сайхан амьдрах нөхцлийг хангаж өгсөн байна. Хубилай болон түүний өмнөх хаадын байлдан дагуулал хүчирхэг Хятадыг цэргийн хүчээр байлдан эзэлж, бүтээн байгуулалтанд дахин оруулснаараа эзэнт гүрний хөгжилд маш том үүрэг гүйцэтгэсэн. Одоо үеийн Бээжин хотын орчим төвлөрч байсан нийслэл хотоосоо Дотоод Азийн бүрэлдэхүүнд багтдаг Түвд, Шинжаан ба Монголд жинхэнэ эзэнт гүрний хууль дүрмийг боловсруулахын зэрэгцээ энэ бүс нутагт Алтан улсын түрүүчийн хаадын барьж байсан дүрмүүдийг сахиулж чадсан байна.
Гэр бүл
Хамгийн түрүүнд Хубилай хаан Тэгүлэнтэй гэрлэсэн бөгөөд Тэгүлэн маш эрт нас баржээ. Түүний дараа Хубилай хаан Хонгирад аймгийн Чаби хатантай гэрлэжээ. Чаби түүний хамгийн хайртай эхнэр байжээ. Чаби буюу Чимбай хатан төрийн бодлогод оролцож байсны зэрэгцээ Хятадын торгоны урлалыг шинэ түвшинд хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэжээ. 1286 онд Чаби хатныг нас барсных нь дараа Хубилай Намбуй хэмээх залуухан үеэл дүүтэйгээ Чабигийн хүслийн дагуу гэрлэжээ. Хубилай болон түүний эхнэрийн хүүхдүүдэд дараах хүмүүс багтана.
Хатад
Юань улсын сударт тэмдэглэснээр Хубилай хаан өвөө Чингис хааныг үлгэрлэн дууриаж дөрвөн орд өргөөг байгуулж, тус бүрт хатад татвар эмсээр захируулжээ.
- Нэгдүгээр их ордыг Чаби хатан захирч, Намбуй хатан дараа нь захирсан.
- Хоёрдугаар ордод Тархай хатан, Нүхан хатан
- Гуравдугаар ордод Баяужин хатан, Хөхлүн хатан
- Дөрөвдүгээр ордод Бабахан сул хатан, Сабуху хатан, Сүхдарь хатан
Судрын чуулганд дараах хатдын нэрийг бичжээ.
- Тэгүлэн нь Хубилай хааны анхны хатан бөгөөд залуу байхдаа нас барсан.
- Чаби хатан: Хонгирад аймгийн Анчин ноён охин бөгөөд Хубилай хааны 2 дахь хатан. Тэрээр хэзээ Хубилай хаантай гэрлэсэн нь тодорхойгүй ч Их хаанд Дорж, Чингим, Мангала, Номуган нарын "4 хөвгүүн, 5 охин төрүүлсэн."[10]
- Мэргидийн Хүрүгчин хатан: Хуридай нэрт хөвгүүн төрүүлсэн[11]
- Намбуй хатан нь 1283 онд Хубилай хаантай ураглан ганц хүү төрүүлж өгсөн. Түүний хэзээ төрсөн болоод хэзээ нас барсан зэрэг нь түүхэнд тэмдэглэгдээгүй.
- Дөрвөн овгийн Дөрөвчин хатан: Юньнань ван Хөхэчи, Шипин ван Агругчи нарыг төрүүлсэн.
- Хушин овгийн Хушинжин хатан: Аячи тайж, Хөхчүг төрүүлсэн
- Баяужин хатан: Баяут овгийн Борогчингийн охин. Жэннань ван Тогооныг төрүүлсэн
- Нэр нь үл мэдэгдэх хатан: Хүтлүг Төмөр хан хөвгүүнийг төрүүлсэн
- Асужин хатан (阿速眞可敦): Хутулужин бэхийг төрүүлсэн.[12]
Хөвүүд
- Дорж (1233-1263) нь Хубилай хааны ахмад хөвүүн бөгөөд 1260 онд Хубилай хааныг хаан суухад хунтайжаар өргөмжилөгдөж, Төвлөн засах яамны эрхэлсэн сайд болсон. 1263 онд өвчнөөр тэнгэрт хальсан.
- Чингим (1243-1286) Хубилай хааны дэд хөвүүн. 1266 онд жинь ван, 1273 онд янь ван бөгөөд хунтайж болсон. 1286 онд өвчин тусч өөд болсон. Күнзийн номлолд нэвтэрч, Хархорум хотод цэрэг захирч удаан хугацаагаар сууж байсан.
- Мангала бол Хубилай хааны гутгаар хөвүүн бөгөөд Чинь ван, Ань Си ван цол хүртэж, Ганьсу, Шааньси мужийн их цэргийг захирч, Хайду ханы эсрэг байлдаж байсан. 1280 оны орчимд нас барсан.
- Номуган Хубилай хааны дөтгөөр хөвүүн. Бэй Ань ван цол хүртэж, Хайду ханы эсрэг тэмцэж байсан бөгөөд сүүлд 1292 оны үед нас барсан..
- Хөхэчи нь Хубилай хааны 5-р хөвгүүн. Юньнань ван цолтойгоор Юньнань мужийг захирч байсан. Хятад зөвлөхдөө алуулсан. Түүний цол, албан тушаалыг үр удам нь залгамжлжээ.
- Хуридай нь мэргэд аймгийн Хүрүчин хатнаас төрсөн Хубилай хааны 6-р хөвгүүн
- Аячи нь Хубилай хааны 7-р хөвүүн. Наян вангийн бослого дарах их цэргийн нэгэн хэсгийг удирдаж байсан.
- Агругчи нь Хубилай хааны 8-р хүү юм. Си Пин ван цолтойгоор Түвэдийг захирч байсан.
- Хөхчү нь Хубилай хааны 9-р хүү агаад Нин Юань ван цол хүртэж байсан. Хархорум хотын орчимд цэргийн захирагчын тушаалд удаан хугацаанд сууж, Хайду ханы цэрэгтэй тулалдаж байсан. 1298 онд цэргийн цааз зөрчөөд, Хайду ханы их цэрэгт ялагдсан тул эрх мэдэлээ хураалгаж, Гуулин улсад цөлөгдсөн. Хайсан хааны үед өршөөгдөж, суллагдсан.
- Тогоон(ханхүү) бол Хубилай хааны 10-р хүү. Өмнөдийг тохинуулагч Чжэнь Нань ван цолтойгоор Вьетнам, Бирмын эсрэг аян дайнд оролцож том ялагдал амсаж шийтгэл хүлээж, 1289 онд Янжоу хотын захирагчаар цөлөгдсөн.
- Хутлугтөмөр нь Хубилайн 11-р хүү. Буянт хааны үе хүртэл амьдарч байсан.
- Тэмүчи нь Хубилай хааны Намбуй хатнаас төрсөн.[13] Багадаа эндсэн бололтой.
Охид
- Жао Гуо Да Жан гүнж Ерөө гүнж (月烈, Yuè liè) нь хонгирадын Жао У Сянь ван Айбухтай гэрлэв.
- Чан Гуо гүнж Улужин (吾鲁真, Wú lǔ zhēn) нь ихирэсийн Тэлигань хүргэний хөвгүүн Буха (孛花)-тай гэрлэв.
- Чан Гуо Да Жан гүнж Чалун (茶倫, Chá lún) нь ихирэсийн Буту хүргэний хөвгүүн Дарги[14](دارکی گورکان, dārkai gūrkān)/Тэлигань (帖里干, tièlǐgān)-тай гэрлэв.
- Лу Гуо Да Жан гүнж Өлзий (完泽, Wán zé) нь хонгирадын Уручинтай гэрлэв
- Лу Гуо Да Жан гүнж Нангиажин (囊家真, Náng jiā zhēn) нь эгч Өлзий гүнжийг нас барсны дараа хонгирадын Уручинтай гэрлэж, түүний нөхөр өөд болсны сүүлээр эртний ёсоор хадам дүү Төмөр, Манжидай нартай залгааагаар гэрлэв.[15]
- Чи Гуо Да Жан гүнж Хутулужин бэхи (1259-1297), (忽都魯 揭里迷失, Hūdōulǔ jiēlǐmíshī) нь Хубилай хааны Асужин хатнаас төрсөн охин бөгөөд Гүрё улсын Чүн Нёл вангийн хатан болсон.
Намтар судлал
Хубилай Их Хааны намтрыг анх бичсэн орон бол Солонгос (Гуулин улс), Солонгосын түүхчид юм. Хубилай Хааны Гуулин хүргэн Ван бичгийн түшмэлдээ "Хубилай Хааны намтар" ыг эмхлэн бичихийг тушаасан тухай түүхэн тэмдэглэл Гуулин улсын сударт (1-31-484, 3-31-311) бий. Солонгос мэргэд, Хубилай Хааны намтарыг долоон сарын дотор бичин дуусгаж, 10 сарын билгийн тооллын хар нохой өдөр Монголд илгээсэн түүхэн тэмдэглэл нь Гуулин улсын сударт (1-31-485, 3-31-314) толилуулсан байдаг.[16]
Эшлэл
- ↑ Matthew Bennett, Peter - The Hutchinson Dictionary of Ancient & Medieval Warfare, p.332
- ↑ 2.0 2.1 Christopher Pratt Atwood - Encyclopedia of Mongolia and the Mongol empire, p.579
- ↑ M.Kutlukov, Mongol rule in Eastern Turkestan. Article in collection Tataro-Mongols in Asia and Europe. Moscow, 1970
- ↑ René Grousset-The empire of the steppes, p.290
- ↑ 5.0 5.1 René Grousset-The empire of the steppes, p.291
- ↑ C.P.Atwood-Encyclopedia of Mongolia and the Mongol Empire, p.72
- ↑ Mark Hudson-Ruins of Identity, p.226
- ↑ Brett L. Walker-The Conquest of Ainu Lands, p.133
- ↑ Б. Сумъяабаатар, Чингис хааны мэндэлсний 120 жилийн ойд зориулан нэвтэрхий толь зохиож байжээ. 2020.01.03[1]
- ↑ Рашид аддин. Судрын чуулган. орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. тэргүүн боть. т.119
- ↑ Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. т.176
- ↑ 高麗史/卷八十九
- ↑ Ч.Содбилэг, Монголын Юань улсын түүх. х.261 ISBN 99929-78-81-3
- ↑ Рашид аддин. Судрын чуулган. орос хэлнээс орчуулж, тайлбар хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. тэргүүн боть. т.121
- ↑ Юань улсын судар
- ↑ Б. Сумъяабаатар, "Хубилай Их Хааны үеийн Монгол Солонгосын харилцаа", 2015, p. V, Vi, ISBN 978-99973-3-025-3
Өмнөх Аригбуха хаан Мөнх хаан |
Их Монгол Улсын Далай Их Хаан 1260-1271 |
Дараах Төмөр Өлзийт хаан |
Өмнөх Шинээр байгуулагдсан |
Их Юань Улсын Их Хаан 1271-1294 |
Дараах Төмөр Өлзийт хаан |
Өмнөх Сүн улсын Бин хаан |
Хятадын эзэн хаан 1279-1294 |
Дараах Төмөр Өлзийт хаан |
Нэмж унших
- Б. Сумъяабаатар: "Хубилай Их Хааны үеийн Монгол Солонголын харилцаа", 2015, ISBN 978-99973-3-025-3