Агругчи
Оручи[1] нь (?-1303) Хубилай хааны Дөрвөн аймгийн Дөрөвчин хатнаас мэндэлжээ.[2]
Намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний хэдэн онд төрсөн нь тодорхой бус байдаг. Харин Түүнд Жи Юаний 6-р оны, 6 сард (1269 он) Си Пин ван цол шагнаад, Тэмээн гөрөөсөн бариулт алтадмал мөнгөн тамга өгсөн. 9-р он буюу 1272 онд зарлигаар төрлийн ван Аругтөмөр, Түгэ, Нан Пин ван Тулу нарын хамт тус тусын цэргийг захирч Жяньду руу дайлаар одсон. Ерөнхий жанжинаар Есүдэр, Мангудай нарыг томилж, Төвөдийн нутаг дайран орохдоо 18 салаа цэрэг болгон орсон. Дараа оны 10-р сард (1273 он) Жяньдугийн нутгийг эзлэн авчээ. Жяньдуг эзлэн авсны дараа Мангудайгаар захируулсан 15000 гаруй цэргийг суулгасан. Үүнээс хойш тэр Төвдийн газарт цэрэг захирч удаан суусан. Хаан эцэг нь түүнд Төвдийн газрыг соёрхсон байна.[3]
Да Дэгийн 7 дугаар он буюу 1303 онд Төмөр өлзийт хаан, түүнд Эньжоугийн 13640 өрх хувьдан өгсөн бөгөөд жил бүр татварлах мөнгө 544 хэлхээ цаасан мөнгө ажээ.[4]
Жил бүр хүртэх пүнлүү нь 1656 хэсэг Жун Тунгийн цаасан мөнгө, 1000 хэсэг Жи Юаний цаасан мөнгө, 50 өлгий (лан) мөнгө юм.[5]
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Хиад Боржигин Хубилай хаан
- Эх: Дөрвөн аймгийн Дөрөвчин хатан
Хүүхэд
[засварлах | кодоор засварлах]- Төмөрбуха (Жэнь Ши У Жин ван)
- Лоди (Юньнань ван)
- Дарма (Ши Ань ван)
- Анаданашири[6] (Ю ван)
- Хиба
- Ижибал
- Чойбал Жэнь Ши У Жин ван
- Ринчинбал (Дэнин гүнж)
- Дангубал (Лян ван)
- Лоди (Юньнань ван)
- Бадмаараг (Си Пин ван)
- Гунгаабал
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Түүний нэрийг олон төрлөөр бичдэг. "Алтан хүрдэн мянган хигээст бичигт": Си Финь ван Агуулагч, Гангын урсгал хэмээх сурвалжид Си Пин ван Сахулагч, Судрын чуулганы 2002 оны Ц.Сүрэнхорлоо гуайн орчуулгад Агругчи; Шашдирийн чуулганы 2013 оны Г.Аким гуайн орчуулгад Охругчи; харин Юань улсын сударт 奥鲁赤 гэж бичсэн байдаг.
- ↑ Судрын чуулган. УБ., 2002 он. 177 дахь тал. Хоёрдугаар боть. Орос хэлнээс орчуулж, зүүлт тайлбар хийсэн Ц.Сүрэнхорлоо
- ↑ Судрын чуулган. УБ., 2002 он. 177 дахь тал. Хоёрдугаар боть. Орос хэлнээс орчуулж, зүүлт тайлбар хийсэн Ц.Сүрэнхорлоо
- ↑ Ч.Содбилэг "Монголын Юань улсын түүх" УБ., 2010. 303 дахь тал
- ↑ Ч.Содбилэг "Монголын Юань улсын түүх" УБ., 2010. 303 дахь тал
- ↑ Ч.Содбилэг "Монголын Юань улсын түүх" УБ., 2010. 301 дэх тал