Jump to content

Дува

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дува
Цагадайн улсын хан
Цагадайн улсын хан
Хаанчлал1282-1307
ӨмнөхБөхтөмөр
ЗалгамжлагчКунжик
Өнгөрсөн1307 он
Цагадайн улс
ХүүхэдЭсэнбөх
Кебек
Кунжик
Илжигдэй
Дува Төмөр
Гэр бүлХиад Боржигин
ДинастиЦагадайн улс
ЭцэгБарак хан

Дува (цагадайн хэл. دُوَايِن‎), перс. تووان بک‎; 1307 онд нас нөгчсөн) бол 1282-1307 онд төр барьсанЦагадайн улсын хан юм. Тэрээр Цагадайн улсын Барак ханы хүү бөгөөд Хайдугийн үнэнч холбоотон байжээ.

Дува нь Монголын эзэнт гүрний бүрэн бүтэн байдлыг сэргээх Холбооны улс болгох санаачилга гаргасан. Энэхүү төлөвлөгөөний дагуу тусдаа улсуудын (бүс нутгийн) захирагчид Юань улсын эзэн хааны ноёрхлыг хүлээн зөвшөөрч, энх тайвныг сахих ёстой байсан ажээ. Эзэнт гүрэн даяар худалдаа чөлөөтэй байх ёстой байв. Төмөр хаан энэ санаачилгыг дэмжиж, 1304 оны 8-р сард хаан, Чапар, Дува нарын элч нар Ил Хаант Улсын Өлзийтийн ордонд ирсэн бөгөөд тэд Жочид хаан Тохтагийн адил уг гэрээнд нэгдэв. Гэсэн хэдий ч улс хоорондын дайн удалгүй дахин сэргэсэн тул уг гэрээ зөвхөн цаасан дээр хүчин төгөлдөр үлдсэн байна.

Дува 1306 онд тархины үрэвсэл (Рашид ад-Дин) эсвэл 1307 онд тархины саажилт (Вассаф) өвчнөөр нас баржээ. Түүний хүү Кунжик хаан ширээнд суусан боловч 1308 онд нас баржээ. Дувагийн бусад хөвгүүд Кебек, Эсэнбөх, Илжигдэй, Дува Төмөр, Тармаширин нар хан болж байжээ.

Өмнөх
Бөхтөмөр
Цагадайн улсын хан
1282-1307
Дараах
Кунжик