Барак (Цагадайн улс)
| Барак | |||||
|---|---|---|---|---|---|
| Цагадайн улсын хан | |||||
| Цагадайн улсын хан | |||||
| Хаанчлал | 1266-1271 | ||||
| Өмнөх | Мубарак шах | ||||
| Залгамжлагч | Никпей | ||||
| Өнгөрсөн | 1271 он | ||||
| Хүүхэд | Дува | ||||
| |||||
| Гэр бүл | Хиад Боржигин | ||||
| Династи | Цагадайн улс | ||||
| Эцэг | Есөндува ноён | ||||
Барак нь 1266–1271 онд Цагадайн улсын 6 дахь хаан байв. Тэрээр Есөнтоагийн хүү, Цагадай ханы ач хүү юм. Исламын шашинд орсон тэрээр Гияс-уд-дин гэдэг нэр авчээ[1]. Эцэг нь Өгэдэйн талынханыг дэмжсэн тул Монголын их хаан Мөнх түүнийг цөлж, Баракийг Юань улсад аваачжээ. Хубилай хааны ордонд өссөн тэрээр нэр хүнд олж, 1260-аад оны эхээр Төв азид очин Мубарак шаг-ийг түшжээ. Мубарак шаг 1266 онд дахин хаанаар өргөмжлөгдмөгц Барак цэргийн хүчээр мөн онд түлхэн унагаж өөрөө хаан суув. Тэр даруйдаа Хубилай хаанаас хөндийрч төлөөний захирагчдыг нь өөрийн хүмүүсээр сольж түүнтэй тулалдах дээрээ хүрчээ. Гэсэн ч Хубилай эн тэргүүнд Хайдуг дарахын тулд 1268 онд Баракт найр тавьж гэрээ байгуулсан байна. Хайду Цагадайн Улсыг довтлоход Барак эхэндээ ялж байснаа ухарч, хойтон жил нь тэд эвлэрсэн тухай Рашид ад-Дин тэмдэглэсэн байдаг. Хайду амсхийх зуур Барак Илхаант Улсын Хорасан мужийг довтолж яваад нас баржээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ The preaching of Islam: a history of the propagation of the Muslim faith By Sir Thomas Walker Arnold, pg. 197
| Өмнөх Мубарак шах |
Цагадайн улсын хан 1266-1271 |
Дараах Никпей |