Jump to content

Мубарак шах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мубарак шах хан
Цагадайн улсын хан
Цагадайн улсын хан
Хаанчлал1252-1260
ӨмнөхХара Хүлэгү
ЗалгамжлагчАлгуй
Үүрэг гүйцэтгэгчУргана хатан
Цагадайн улсын хан
Хаанчлал1266 оны 3 сар - 9 сар
ӨмнөхАлгуй
ЗалгамжлагчБарак (Цагадайн улс)
Өнгөрсөн1276 он
Цагадайн улс
ХүүхэдӨлзийбөх,
Бүрэлги,
Хурхадай
Гэр бүлХиад Боржигин
ДинастиЦагадайн улс
ЭцэгХара Хүлэгү
ЭхУргана хатан

Мубарак шах нь (?-1276) Хара Хүлэгү ханы хүү бөгөөд 1252-1260, 1266 онуудад Цагаадайн улсыг удирдаж байсан.

Тэр бол Цагадайн улсын Хар Хүлэгү хан, Ургана хатан хоёрын дундаас төрсөн хүү. 1252 онд эцэг нь таалал төгссөнөөр балчир насандаа хан сууринд залагдаж, төрийн хэргийг удирдахад түүний ээж Ургана хатан, төрийн сайд Харачар ноён нар мэдэж шийдэж байсан. Мөнх хааныг нас барсны дараах 1260 онд эхэлсэн Аригбөх-Хубилай хоёрын хаан ширээний төлөөх тэмцэлд эхлээд Аригбөхийг дэмжиж байсан ч, Хубилай хааны монгол руу орох худалдааны замыг хааснаар Аригбөх хааны талынхан эд барааны гачигдалтай болсноор Цагадайн улсыг хяналтандаа оруулах шаардлагатай болсон.

Ингээд Аригбөхийн цэргийн дэмжлэгээр Цагадай ханы дунд хүү Байдар ноёны ахмад хүү Алгуй ноён, Мубарак шахыг хан ширээнээс нь түлхэн зайлуулж тус улсын хан болжээ. Мубарак шах энэ явдлын дараа 1266 онд Алгуй хан нас нөгчсөний дараа дахин тус улсын хан сууринд заларсан ч, Хубилай хааны зарлигаар Мубаракын үеэл Барак гэгчийг Цагадайн улсыг хамтран захируулахаар илгээсэн ч, Барак нь хан ширээг Мубаракаас булаан авч, Мубаракыг өөрийн шонхорчны ахлах болгов.

1271 онд Барак хан армиа удирдан Хорасаныг эзлэхээр Ил хант улс руу дайтах үед Мубарак шах болон түүний хөвгүүд харьяат цэргээ дагуулан ил хан Абага руу зугтан орогнол гуйн очсонд тэднийг цэрэгтэй нь Нэгүдэрийн түмтийн байрласан Караунаст (одоогийн Афганистан) нутаг заан суулгасан. 1276 онд Мубарак шах өвчнөөр таалал төгссөн.

Өмнөх
Хара Хүлэгү
Цагадайн улсын хан
Эхний хаанчлал

1252-1260
Дараах
Алгуй
Өмнөх
Алгуй
Цагадайн улсын хан
Хоёр дахь хаанчлал

1266
Дараах
Барак