Хайду

Хайду (1410/1412)

Хайду хан нь (1235 - 1301) нь Өгэдэй хааны эзэмшлийн удирдагч байсан. Тэрээр 13-р зууны дунд үеэс хойш Шинжян болон Төв Азийн шинээр бие болсон хэсгийг удирдаж байсан бөгөөд тэрээр 1266-1301 он хүртэл Хубилай хааны эсрэг тэмцэж агсан хүн юм. Хайду хаан нь Хаш хан хөвүүний хөвүүн Өгэдэй хааны ач хөвүүн мөн бөгөөд Чингис хааны жич хүү нь байсан. Хашийн их хатан Шабканэ буюу Шивхэн төрүүлсэн билээ.

Хайдугийн улс төрийн үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Юань улстай харилцсан нь[засварлах | кодоор засварлах]

1251 онд Тулуйн удмынхан Их Монгол Улсын хаан ширээнд гарч ирсэнийн дараа 1250-иад оны үед Өгэдэйн удмын ноёдын хуйвалдаан илэрч устгагдсанаар тэрээр тус удмаас үлдсэн цөөн хүний нэг юм. 1259 онд Мөнх хаан нас барахад тэрээр Аригбөхийг дэмжиж байсан. 1266 онд Аригбөх үхснээр тэрээр өөрөө Хубилайн эсрэг тэмхээр болсон ба энэ тэмцэлдээ Туркестан орчмын Монгол ноёдын хүчийг олсон. Түүний улс төрийн гол үзэл баримтлал нь

  1. Хубилайг эцэг өвгөдийнхөө сургаалиас няцаж Хаан ширээг булаан авсан
  2. Монгол ёс уламжлалаа гээж, Хятад ёс заншилд нэвтэрсэн
  3. Нийслэлээ харь газарт шилжүүлсэн

хэмээн буруутгаж энэ бүгдийг зогсоох, улмаар өөрийгөө Их Хаан болгох бодолтой байсан. Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд бусад гурван улсаас тусламж олохыг чухалчилж, тэдэнд Монгол ёсоо дээдлэхийг ятган сэнхрүүлэх замаар бичиг илгээн харилцаж байсан. Харин тухайн үед Ил Хаант Улс нь Юань улсын талд баттай зогсож, Алтан Ордны Улс болон Цагадайн улс нь 2 талд гуйвж дайвж байсан. Хайдугийн бослого гаргахыг мэдсэний дараа Хубилай хаан 1266 онд дөтгөөр хөвгүүн Номуханд "Умардыг төвшитгөгч ван" цол, алтан тамга цутгаж, 3000 цэрэг захируулан өгөөд Монгол орны бүх хэргийг хамааруулсан. 1269 онд Талас хотын дэргэд болсон Их Хуралдайгаар түүнийг чуулганы хан болгожээ. Хубилай хаан 1275-1276 онд Умардыг төвшитгөгч Бэйпин ван Номухан, Дотоод яамны баруун гарын чинсан Хантун нарт зарлиг буулгаж "Хайдуг бүрмөсөн бут цохихоор дарагтун" хэмээн Монгол нутаг руу илгээжээ. Гэвч Хайдугийн улсын хилийн орчимд эртний уламжлалыг дагаж их а хомрого хийж байгаад Аригбөхийн хөвүүд Меликтөмөр, Букур, Мөнх хааны ач хүү Ширх, Тулуйн хөвгүүн Сүйхэтүгийн хөвгүүн Тугтөмөр[1]нарт баригдан Хайдуд хүргэгдсэн. Энэ явдлыг далимдуулан Хархорумыг эзэлж авсан хэдий ч, Баян жанжинаар удирдуулсан их цэрэгт ялагдан нутгийн зүг ухарчээ. 1282 онд Хубилайтай гэрээ хийсний үр дүнд Номухан, Хөхчү, Хантун нарыг суллан тавьсан.

1287 онд Ляодунгийн хойгийг захирагч Люй ван Наян, Хасарын удам Сидур ван, Бэлгүтэйн удам Хадаан ван нартай үгсэж урван Хайдутай нэгдэхээр хөдөлсөн. Энэ явдлаас улбаалж Монгол нутагт дахин дайн самуун дэгдсэн. Хубилай цэрэг цуглуулж өөрөө удирдан явж Наянг дарсан бол, ач хүү Гамала, Баян жанжин, Гуре улсын ван Чүннёл, жанжин Амабух нарт цэргийн хүчийг Хайдугийн эсрэг хөдлөгсөн. Тус замын цэрэг Хархорум орох замд нь цохилт өгсөн нь Хайдугийн уг төлөвлөгөө амжилт олсонгүй өнгөрсөн.

1289 онд дахин цэрэг хөдлөгөж, Хархорумыг довтолсон. Хангайн нурууны орчимд Гамалагийн цэргийг бут ниргээд улам цаашлан Тогтох жанжины цэргийг үлдэн хөөж, Хархорум хотыг эзэлсэн. Энэ чимээг сонссон Хубилай хаан 1289 онд дахин биеэр их цэрэг дайчилж, Баян, Иштөмөр нарын шилдэг жанжин, сайд нараар удирдуулан хөдөлсөн. Энэ чимээнээр зугтсан. 1289 оны намар нь Хубилай хааны цэрэг хүрэлцэн ирж хотыг буцаан авсан. Энэ явдлаас хойш хэсэг зуур дайн хийлгүй байж 1298-1301 оны хооронд үргэлжилсэн бас нэгэн удаагийн дайнаар тэр хүнд ялагдал амсан, хүнд шархдаад 1301 онд шархаа даалгүй 66 насандаа таалал төгссөн.

Дундад Ази дахь улс төрийн үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

1260 онд Марко Поло нь таван өдөр аялах хэмжээний Хайдугийн мэдлийн газар нутгийн нэг хэсэг болох Яркендийг тэмдэглэсэн. Тухайн газрийн оршин суугчдийн ихэнх нь Лалын шашинтан байжээ. 1260 оноос хойш Хубилай хаан өөрийгөө Хархорумд их хаан хэмээн тунхагласан өөрийн дүү Аригбөхтэй дайтаж байсан. Энэ хооронд Хубилайг дэмжигч Цагаадайн улсын Алгуй нь Хайдугийн газар нутагт хөнөөгдсөн ба Алтан Ордны Улсын хаан Бэрхтэй нэгдэн түүнийг дэмжиж байсан. 1264 онд Аригбөхийг ялагдсаны дараа Хубилай Хайдуд түүний хувийг өгч эзэнт гүрний ирээдүйн талаар хэлэлцэхээр түүнийг шүүхэд дуудсан. Гэвч Хайду миний морь урт замд намайг авч явахад хэтэрхий туранхай гэж хэлээд шүүхэд хүрэлцэн ирэхээс татгалзаж зугтсан. 1266 онд Цагадайн улсын Барак хан нь тус улсын эзэн сууж, түүний нутгийг эзэлж авахаар Төв Ази руу цэрэг илгээсэн. 1268 онд Хубилай хаан, Барактай дайдахаар түүнийг өдөөн хатгасан. Анхандаа Барак Хайдуд ялагдсан ч Бэрхийн залгамжлагч болох Мөнхтөмөрийн тусламжтайгаар сүүлийн дайнд ялсан. Барак Хайду руу довтлох үед Жахартын эрэг дээр булаан эзлэгсдийн цэргүүдэд зориулан урхи байрлуулан тэднийг хүчээр бут цохисон. Барак Самарканд болон Бухар луу зугтсан бөгөөд замдаа таарсан хотуудийг дээрэмдэн өөрийн армийг дахин байгуулахыг хичээсэн. Эдгээр үйлдэл нь газар нутгаа балгас болгохыг хүсээгүй Хайдуг түгшээсэн. Хайду бас Хубилайтай хийх бүхийл дайн байлдаанд өөрийн армийг чөлөөлөх хэрэгтэй байсан. Хайду нь Бухарийн эргэн тойрон дахь газар нутгийг хяналтандаа авсан. Барак 1270 оны 7 сарын 22-нд Херат дахь Абагийн эсрэг маш том ялагдлыг давж гарсан. Барак удалгүй нас барсан. 1275 онд Хайду Өрөмчийг эзэлсэн бөгөөд бууж өгөхийг шаардсан ч Уйгурууд эсэргүүцсэн. Хубилай түүнийг хөөн гаргахаар хүч илгээсэн.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  1. Өвөг эцэг: Өгэдэй хаан
  2. Эцэг: Хашин
  3. Эх: Шабканэ хатан

Хүүхэд[засварлах | кодоор засварлах]

Хайду хан 24[2] хөвүүдтэй байснаас түүхэнд арван хөвүүн, хоёр охин тэмдэглэгдэж үлдсэн.

  1. Чапар хан
  2. Янгичар
  3. Деренчин
  4. Урус
  5. Күдаур
  6. Сүрка буха
  7. Ли-бакши
  8. Күрил
  9. Икү буха
  10. Уруктөмөр

Хайду хан эдгээр хөвүүдээс гадна хоёр охинтой байсан.

  1. Хутулун Чаха: Чоросын Абтагултай хуримласан. Чапар, Урус нарын эрх мэдлийн төлөөх тэмцэл дунд амь үрэгдсэн.
  2. Хортогчин Чаха: Олхонуд аймгийн Тазай хүргэний хөвүүн Төвшинтэй хуримласан.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Ч.Содбилэг, Монголын Юань улсын түүх, х.109 ISBN 99929-78-81-3
  2. Рашид аддин "Судрын чуулган" орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ, 2002. Дэд боть. т.10
Өмнөх
Шинээр байгуулсан
Өгэдэйн Улсын эзэн
1265-1301
Дараах
Чапар