Чапар
Чапар бол Өгэдэйн Улсын эзэн Хайду ханыг залгамжилсан хан юм. Тэрээр Өгэдэйн улсын сүүлчийн эзэн юм.
Өгэдэйн улсын хаан болсон нь
[засварлах | кодоор засварлах]Хайду хан 1301 онд дайнаас буцах замдаа шархны улмаас нас барсан тул, Хайду хааны олон хөвгүүд дундаас хэн нь түүнийг залгамжилах талаар ширүүн тэмцэл өрнөсөн. Тэр дундаас Урус хан хөвгүүнийг дэмжсэн нэг тал, Чапарыг дэмжсэн нэг хэсэг болон Цагаадайн улсын эзэн Дува нарын дэмжлэгтэй тал гэж хоёр хэсэг болж хуваагдаж байлдаж, эцэстээ тэрээр Дува ханы дэмжлэгээр тус улсын эзэн болсон.
Үүний дараа 1303 оны орчимд Цагаадайн улсын эзэн Дува, Ил Хаант Улсын эзэн Өлзийт нар Чапарт элч илгээж, Юань улсын Төмөр хаанд бууж өгөн, найрамдахаар тохиролцон Юань улсын их хааны эрх мэдлийг нэр төдий хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр Дува болон Чапар нарын холбоотны гэрээ цуцлагдах үндэс тавигдсан юм.
Өгэдэй улсын мөхөл
[засварлах | кодоор засварлах]1304 онд Өгэдэйн улсын зүүн талын Алтайн нурууны газар нутгийг Хуайнин ван Хайсангаар удирдуулсан Юань улсын цэргүүд довтолж, эзлэн авсан. Энэ үеийг ашиглаж Дува хан баруун талаас нь довтолж, баруун талын ихээхэн газрыг нь эзлэн авсан. Энэхүү хүнд байдлаас болж Чапарын хэсэг ноёд нь зүүн зүг нүүж, Юань улсын цэрэгт бууж өгсөн. Харин Чапар нь Дува ханд бууж өгчээ. 1309 оны орчимд Өгэдэйн улс дотор улс төрийн тогтворгүй байдал үүсч, Чапар нь гэр бүлийнхэн болон хэсэг ноёд, харъяатаа авч Юань улсын нутагт зугтан орсон. 1310 онд Хүлэг хаан, зарлиг буулгаж, түүнд Ру нин ван (汝宁王) цол шагнаж, Хэнань мужийн Рунин фу[1][2]-гийн нутгийг соёрхов. Ингээд Өгэдэйн улс мөхөж, Цагаадайн улсын нутагт харъяалагджээ.
Үр хойчис
[засварлах | кодоор засварлах]Юань улсын сударт тэмдэглэснээр Чапар бээр Өлзийтөмөр гэх хөвүүнтэй, тэр нь эцгийнхээ дараа ру нин ван (汝宁王) цолыг залгамжлав. Өлзийтөмөрийг түүний хөвүүн Хуладай 1324 онд залгамжлажээ. Хуладай нь 1328 онд Аригбаг хааныг дэмжин Тугтөмөр хааны эсрэг тэмцэж байгаад ялагдаж, цөллөгт явсан.
Өмнөх Хайду хан |
Өгэдэйн улсын хан 1301-1310 |
Дараах улс нь мөхсөн |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ одоогийн Хэнань мужийн Рунань шянь
- ↑ Рунин фугийн хуучин нэрийг "Цайжоу" (蔡州) хэмээнэ. Цайжоу хот бол Алтан улсын сүүлчийн хааны орогнож байсан газар бөгөөд, уг хотод Монголын арми Алтан улсыг мөхөөсөн газар мөн.