Өлзий гүнж
Jump to navigation
Jump to search
Өлзий гүнж[1](хятадаар:完泽; пиньинь:Wán zé) бол Юань улсын Хубилай хааны охин юм. Хонгирадын Лу ван Улужин хүргэний анхны эхнэр. Өлзий гүнж нь түүнд Шилийндалай нэрт нэгэн охин төрүүлсэн. Энэ охин нь хожим үеэл ах Чингим тайжийн хүү Өлзийт Төмөр хаантай гэрлэж, Даш хэмээх нэг хүү төрүүлжээ. Өлзий гүнжийг өнгөрсөний дараа Улужин хүргэн түүний бас нэг дүү Нангиажин гүнжтэй гэрлэсэн. Өлзий гүнжид Лу улсын эгчмэд гүнж цол хүртээсэн байдаг.
Гэр бүл[засварлах | edit source]
- Эцэг: Хубилай хаан
- Ах: Чингим хунтайж
- Хүргэн:Өлзийт Төмөр хаан
- Нөхөр:Улучин хүргэн
- Охин:Шилийндалай хатан
- Зээ хүү: Даш хунтайж
Холбоотой өгүүлэл[засварлах | edit source]
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Тухайн цагт Өлзий гэсэн Монгол нэрийг хятад ханзаар 完泽-Wán zé гэж бичдэг нь нэгэнт тогтоогдсон асуудал юм.