Шириндарь хатан
| Шириндарь хатан | |||||
|---|---|---|---|---|---|
Жорж Жаогийн бичсэн Шириндарийн хөрөг | |||||
| Монголын хатан | |||||
| Tenure | 1294–1305 | ||||
| Өмнөх | Намбуй хатан | ||||
| Залгамжлагч | Булган хатан | ||||
| Өнгөрсөн | 1305 | ||||
| Эхнэр/нөхөр | Төмөр Өлзийт хаан | ||||
| |||||
| Аймаг | Хонгирад | ||||
| Эцэг | Улучин ноён | ||||
| Эх | Өлзий гүнж | ||||
Шириндарь хатан (хятад ханз:失憐答里, пиньинь галиг:Shī lián dá lǐ)(?-1306 он?) — Юань улсын Төмөр өлзийт хааны их хатан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Шириндарь хатан хонгирад аймгийн Ожин ноёны хүү Улучин ноён охин. Төрсөн он тодорхойгүй.
1299 оны 10-р сард Өлзийт хааны анхны их хатан тэнгэрт халихад Шириндарь их хатан болов. Хаан угсаа залгах хүүгүй байж байгаад Шириндарь хатнаас Даш гэдэг хүүтэй болжээ. 1305 оны 5-р сард Даш ханхүүгээр өргөмжлөгдсөн ч 12-р сард өвчнөөр таалал төгссөн.[1]
Төмөр хаан ахын хүү Хайсан ванг дараагийн ханхүү өргөмжилжээ. Тус хатан 1305 онд амьд байсан хэрнээ, 1307 онд Хайсан хааны зарлигаар «Бат нигүүлсэхүй нам үзэсгэлэнт хатан»[2] хэмээн нэхэн өргөмжлөгдсөнийг бодвол 1306 онд нас барсан бололтой. Өвгөдийн сүмд Өлзийт хааны тахилгын харшид хатны хөргийг хамт байрлуулсан тахисан.[1]
Сурвалж, тайлбар
[засварлах | кодоор засварлах]| Өмнөх Намбуй хатан |
Юань улсын их хатан 1299-1305? он |
Дараах Булган хатан |