Jump to content

Жунтун

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жунтун (хятадаар:中统, галиг:Zhōng tǒng) нь Их Монгол Улсын Хубилай хааны, их сууринд суусан 1260 оны 5 сараас 1264 оны 8 сар хүртэл хугацаанд хэрэглэсэн оны цол юм. Мөнх хааныг нас барсны дараа Их Монгол Улсад хоёр хаан нэгэн зэрэг гарч ирсэн бөгөөд зүүн гарын ноёд жанждын шууд дэмжлэгтэй Хубилайг, хаан сууринд өргөмжилсөн. Энэ цолыг хэрэглэх үед Хубилай хаан, хятад газарт төвлөрсөн цэргийн хүчийг удирдаж байсан учраас хятад ноёд, ардын сэтгэлийг татахын тулд Жунтун гэх оны цол хэрэглэжээ. 1264 онд Аригбөх хаан, Шанд хотод ирж, ялагдлаа хүлээн зөвшөөрч бууж өгсөн тул уг цолыг өөрчилж, Жиюань гэх шинэ оны цолыг зарлан тунхагласан.

Цаг тооны бичиг

[засварлах | кодоор засварлах]
Жунтун (中统) Тэргүүн он 2-р он 3-р он 4-р он 5-р он
Нийтийн тоолол 1260 он 1261 он 1262 он 1263 он 1264 он
Дорнын зурхай Цагаан бич Цагаагчин тахиа Хар нохой Харагчин гахай Хөх хулгана

Жунтун (中统) гэдэг нь монгол хэлээр төв ёст, дундадыг нэгтгэх, төв ёсыг нэгтгэх гэсэн утгыг агуулдаг.

Холбоотой өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]

‍‍‍‍

Өмнөх
'байхгүй'
Юань улсын хаадын оны цол
1260 оны 5 сар - 1264 оны 8 сар
Дараах
Жыюань