Тогоон (Хубилай хааны хүү)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Тогоон нь Хубилай хааны Үүшин овгийн Бавужин хатнаас мэндэлжээ. Сэцэн хаан түүнийг Вьетнамыг дайлах цэргийн ерөнхий захирагчаар томилоод, Өмнөдийг тохинуулах Жэнь Нань ван цол шагнан, алтан тамга хүртээж өмнө зүгт илгээсэн. Гэвч тэрээр уг дайнд ялагдаж, их хэмжээний гарз хохирол амссанд нилээн гэм хүртээд Янжоу хотын захирагчаар томилогджээ. 1301 онд таалал төгссөн.

Гэр бүл[засварлах | edit source]

Эцэг: Хубилай хаан

Эх: Үүшиний Бавужин хатан

Дүү: Аячи тайж

Хөвүүд:

  1. Жэнь Нань ван Луужан
  2. Жэнь Нань ван Тобуха
  3. Вэй Шүнь ван Хонжибуха
  4. Хуай ван Төмөрбуха
  5. Вэнь Жи ван Манзи
  6. Ань Дэ ван Будашири