Хорезм

Хоре́зм улс (туркмен. Horezm; узбек. Xorazm / حارزم) —Хорезм бол Амударья мөрний адаг хэсэгт орших Төв Азийн эртний болон дундад зууны үеийн улс, түүхэн бүс нутаг юм. Энэ улс нь газар тариалан, гар урлал, худалдаа хөгжсөн эртний баянбүрдүүдийн бүс нутаг юм.
Кузелигыр, Калалыгир зэрэг төвүүдтэй эртний Хорезмын соёл иргэншил, түүний төрт улс нь МЭӨ 6-4-р зууны үед Туркменистаны хойд хэсэгт Куюсай соёлын үндсэн дээр хөгжсөн гэж үздэг. Эртний Хорезмын хот байгуулалтын эрин үе мөн эндээс эхэлсэн гэдэг.
Хорезм улсын нутаг дэвсгэр нь янз бүрийн цаг үед Канжу, Аббасидын Халифат Улс, Газнавидын эзэнт гүрэн, Селжүкийн эзэнт гүрний нэг хэсэг байсан. 11-р зуунаас 16-р зууны сүүл үе хүртэл бараг 6 зууны турш нийслэл Коне-Ургенч хоттой Хорезмын төв нь Амударья мөрний Сарыкамыш орчим (хойд Туркменистан) байрлаж байжээ. Энэ үед Түрэгийн Ануштегенид гүрний засаглалын үед Хорезм хамгийн их цэцэглэн хөгжиж, томоохон эзэнт гүрэн (Хорезмшах эзэнт гүрэн) болжээ. Хожим нь Алтан Орд, Төмөрийн эзэнт гүрэн, Шейбанидын эзэнт гүрний нэг хэсэг байсан бөгөөд хэдэн зууны турш бие даасан улс (Хорезмын хаант улс)-тай байжээ. 1873 онд Оросын эзэнт гүрний хараат болсон.
Энэхүү улс нь нийтийн он тоололын 1077-1225/1231 онуудын хооронд оршин тогтнож байсан. Их Монгол Улсын Чингис хааны байлдан дагуулалтаар Хорезм улс газар нутгийнхаа ихэнхи хэсгийг алдаж, доройтоод 1231 онд сүүлчийн султан Жалал ад дин алагдснаар тус улсыг мөхсөн тооцох болсон.
Одоогийн байдлаар түүхэн Хорезм улсын нутаг дэвсгэр нь Туркменистан (Дашогуз, Лебап мужууд), Узбекистан (Харакалпакстан, Хорезм муж) болон Казахстаны нэг хэсэг болсон юм.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]
Энэ газар зүйн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.