Марко Поло
Итали улсын Венец хотын худалдаачин Николло Пологийн хүү Марко Поло (Итали: Marco Polo, 1254 оны 9-р сарын 15-нд Венецид төрж, 1324 оны 1-р сарын 8-нд Венецид нас барсан) Венецийн худалдаачин, Ази тив рүү аялж дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн аугуу аялагчдын нэг билээ. Тэрбээр өөрийн эцэг Николло, авга ах Матео нарын хамт 1269 онд Акка (Хойд Палестин) хотоос гарч Ойрх дорнод, дундад ба төв Ази, өмнөд ба баруун өмнөд Азийн олон улс орноор аялан явж, өөрийн үзсэн харсан бүхнээ нэгтгэн 1298 онд франц хэлээр "Орчлонгийн элдэв сонин" (франц. Livres des merveilles du monde) гэдэг ном туурвисан нь тэр үедээ шинэ нээлт болсон үйл явдал болжээ. Ялангуяа тэрбээр Их Хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл 17 жил алба хааж, түүний элч төлөөлөгчөөр Юань улсын олон муж улсад зарагдан явахдаа, тэдгээр нутгийн хүн ардын нутагшил, аж байдал, зан суртахуун, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэж үлдээжээ. Энэ ном газар зүй, түүх судлал, угсаатны зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдхүүн болж, эдүгээ хүртэл эрдэмтэд судлаачид болон уншигч олон түмний анхаарлыг татаж байгаа билээ.
Марко Поло "Орчлонгийн элдэв сонин" номоо, тэр үед Бүгд Найрамдах засагтай байсан Венец, Генуя хоёр хот улсын хооронд болсон хямралдааны үеэр баригдаж, Генуя хотын шоронд сууж байхдаа нэгэн тасалгаанд хамт хоригдож байсан итали гаралтай Пиза хотын Рустачино буюу Рустикеллод ярьж өгч номоо бичүүлсэн гэдэг. 1298 онд Марко Поло шоронгоос суллагдаж, 1299 онд буцаж төрөлх Венец хотдоо ирээд дунд зэргийн амьжиргаатай аж төрж байгаад 1324 онд нас баржээ. Марко Поло уг номоо өөрөө шууд найруулан бичээгүй, тэрээр итали хэлээр буюу латинаар ярьж Рустачино нь францаар буулгасан гэж ярьдаг тул зарим газарт утга санаа үг хэллэг нь давтагдсан байдаг бөгөөд зарим утга санаа буруу буусан гэж судлаачид үздэг. Энэ нь түүний номын өвөрмөц тал юм.
Марко Пологийн аялал
[засварлах | кодоор засварлах]Марко Поло өөрөө зохиолч биш байсан хэдий ч гар бичмэл нь түүний номын орчуулгуудыг мөн ойлгомжтой болгохоор тэмдэглэл нэмж бусад олон тооны орчуулгуудыг хослуулж хэвлүүлсэн. Жишээлбэл: Хенри Юль орчуулсан байсан: Бусад орчуулгуудыг Моул болон Пауль нар 1938 онд 50-иас илүү хувийн мэдээллийг 1932 онд Толедогийн Катурал номын сангаас олж хэвлэн гаргасан байсан юм. Ойролцоогоор 150 хувилбар бүхий алдаатай орчуулгуудыг хэвлэлийн машины тусламжтайгаар хэвлэн гаргасан. Мөн Марко Поло түүний найз Растичелтэй хамт өнгөрүүлсэн дурсамжийн тухай ярьж байсан. Растичелл зохиолдоо өрнөдийн худалдаачны тухай бичдэг байсан байна. Түүний гол зорилго нь магадгүй өрнөдийн худалдаачны тухай гарын авлага, ном бичиж туурвих явдал байсан гэдэг.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Basil, Lubbock (2008), The Colonial Clippers, Read Books, ISBN 978-1-4437-7119-1
- Bergreen, Laurence (2007), Marco Polo: From Venice to Xanadu, London: Quercus, ISBN 978-1-84724-345-4
{{citation}}
: CS1 maint: ref duplicates default (link) - Bram, Leon L.; Robert S., Phillips; Dickey, Norma H. (1983), Funk & Wagnalls New Encyclopedia, New York: Funk & Wagnalls, ISBN 978-0-8343-0051-4 (Article republished in 2006 World Almanac Books, available online from History.com)
- Brook, Timothy (2010), The Troubled Empire: China in the Yuan and Ming Dynasties, Harvard University Press, ISBN 0-674-04602-1, 9780674046023
{{citation}}
: Check|isbn=
value: invalid character (help) - Burgan, Michael (2002), Marco Polo: Marco Polo and the silk road to China, Mankato: Compass Point Books, ISBN 978-0-7565-0180-8
{{citation}}
: CS1 maint: ref duplicates default (link) - Edwards, Mike (2005), Marco Polo, Part 1, Washington, D.C.: National Geographic Society
- Falchetta, Piero (2006), Fra Mauro's World Map, Turnhout: Brepols, ISBN 2-503-51726-9
{{citation}}
: CS1 maint: ref duplicates default (link) - Landström, Björn (1967), Columbus: the story of Don Cristóbal Colón, Admiral of the Ocean, New York City: Macmillan
- Marco Polo. (2010). In Encyclopædia Britannica. Retrieved 2010-08-28, from Encyclopædia Britannica Online: http://www.britannica.com/EBchecked/topic/468139/Marco-Polo
- Загвар:CathEncy
- "Marco Polo", The New Encyclopædia Britannica Macropedia, vol. 9 (15 ed.), Encyclopædia Britannica, Inc, 2002, ISBN 978-0-85229-787-2
- "Marco Polo", [[Nordisk familjebok]] (Swedish хэлээр) (Uggleupplagan ed.), 1915
{{citation}}
: URL–wikilink conflict (help)CS1 maint: unrecognized language (link) - McKay, John; Hill, Bennet; Buckler, John (2006), A History of Western Society (Eighth ed.), Houghton Mifflin Company, p. 506, ISBN 0-618-52266-2
{{citation}}
:|access-date=
requires|url=
(help)CS1 maint: ref duplicates default (link) - Nicol, Donald M. (1992), Byzantium and Venice: a study in diplomatic and cultural relations, Cambridge University Press, ISBN 0-521-42894-7, 9780521428941
{{citation}}
: Check|isbn=
value: invalid character (help) - Parker, John (2004), "Marco Polo", The World Book Encyclopedia, vol. 15 (illustrated ed.), United States: World Book, Inc., ISBN 978-0-7166-0104-3
{{citation}}
: CS1 maint: ref duplicates default (link) - Power, Eileen Edna (2007), Medieval People, BiblioBazaar, ISBN 978-1-4264-6777-6
{{citation}}
: CS1 maint: ref duplicates default (link) - Winchester, Simon (2008-05-06), The Man Who Loved China: Joseph Needham and the Making of a Masterpiece, New York: HarperCollins, ISBN 978-0-06-088459-8
{{citation}}
: CS1 maint: ref duplicates default (link) - Wood, Frances (1998), Did Marco Polo Go To China?, Westview Press, ISBN 0-8133-8999-2
- Yule, Henry; Cordier, Henri (1923), The Travels Of Marco Polo, Mineola: Dover Publications, ISBN 978-0-486-27586-4
{{citation}}
: CS1 maint: ref duplicates default (link)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Marco Polo's house in Venice, near the church of San Giovanni Grisostomo
- National Geographic Marco Polo: Journey from Venice to China
- In the Footsteps of Marco Polo: A Journey through the Met to the Land of the Great Khan
- Marco Polo Open Directory Project төслийн вэбсайт дахь
- Гутенберг төсөл дэх Marco Polo-н бүтээлүүд