Орчлонгийн элдэв сонин
Орчлонгийн элдэв сонин (мөн «Марко Пологийн аялал», «Марко Пологийн ном» (эртний франц хэл. Livres des merveilles du monde) — Марко Пологийн Монгол улс болон Африкаар 1276-1291 онуудад хийсэн аяллын тухай эртний франц хэлээр бичсэн ном юм. Энэ нь ХХ зууны хамгийн алдартай бөгөөд нөлөө бүхий ном юм.
Номын хувилбарууд
[засварлах | кодоор засварлах]“Марко Пологийн аялал” ном тухайн үед Европ даяар түгэн тархаж, олон дахин хуулбарлан бичиж, тэр хэрээрээ утга агуулгын хувьд өөрчлөгдсөн олон хувилбар бий болсон хэдий ч эх гар бичмэл нь өнөөг хүртэл олдоогүй байна. Энэ ном “Devisement du Monde” буюу “Ертөнцийн дүрслэл”, “Le livre des Merveilles” буюу “Гайхамшгийн ном”, “Milione” буюу “Нэг сая” гэх мэтчилэн өөр өөр гарчигтайгаар олон түмэнд танигдсан байна.
“Марко Пологийн аялал” ном нь тухайн цаг үе хүртэл дорно дахины талаарх европчуудын олж мэдэж чадаагүй олон мэдээ мэдээллийг багтааснаас гадна янз бүрийн хүсэл сонирхолтой уншигчдад өөрсдийн өнцгөөс харах боломж олгосноороо өмнөх аялагчдын тэмдэглэл, бүтээлээс илүү их амжилтад хүрч чадсан байна. “Марко Пологийн аялал” бүтээл нь Венецийн Бүгд Найрамдах улсын төрийн удирдлагын гишүүн Жиованни Баттиста Рамузио (итали. Giovanni Battista Ramusio; 1485-1557)-гийн зохиосон хувилбар юм. Тэрээр 50 гаруй аялагчдын аяллын тэмдэглэлийн анхны гар бичмэлүүдийг цуглуулж чадсан. Ж.Б.Рамузиогийн бүтээл нь Марко Пологийн аяллын тэмдэглэлийн хамгийн анхны “шүүн тунгаасан” хувилбар юм. Рамузиогийн уг бүтээл түүнийг нас барснаас хойш хоёр жилийн дараа буюу 1559 онд Венецийн Жунти хэвлэлийн газраас гаргасан “Аян Замын луужин ба Аялал” (Navigazioni e Viaggi) хэмээх бүтээлийнх нь 2-р ботид “Венецийн Марко Поло гуайн аялал” (Dei Viaggi di messer Marco Polo gentiluomo veneziano) хэмээх нэртэйгээр хэвлэгджээ.
Марко Пологийн аяллын тэмдэглэлийг Б.Дорж, С.Идшинноров, А.Очир нар “Орчлонгийн элдэв сонин” нэртэйгээр 1987 онд орос хэлнээс монгол хэлнээ орчуулжээ. “Орчлонгийн элдэв сонин” бүтээлийн орос хэлээрх эх нь 4-5 дахь хувилбарын орчуулга юм. Харин “Марко Пологийн аялал” нь өөр хоорондоо агуулгын зөрөөтэй бусад олон хувилбарт гарсан мэдээллийг нэгтгэж чадсан тул одоогоор хамгийн их мэдээ мэдээлэл агуулсан буюу сонгомол эх хэмээн үзэж болохоор байна.
“Марко Пологийн аялал” номын хувилбаруудын хэвлэл
[засварлах | кодоор засварлах]- F = Eusebi, Mario (ed.) (2018). Marco Polo: Le Devisement dou monde. Testo secondo la lezione del codice fr. 1116 della Bibliothèque Nationale de France. Venezia: Edizioni Ca’ Foscari. DOI http://doi.org/10.30687/978-886969-223-9. Filologie medievali e moderne 16. Serie occidentale 13.
- Fr = Ménard Philippe (éd.) (2001-09). Marco Polo: Le devisement du monde. 6 voll. Genève: Droz.
- K = Reginato, I. (ред.) (хэвлэвтэд байгаа). La Version K (catalane) du Devisement dou monde: étude et éditions, Classiques Garnier, collection « Textes littéraires du Moyen Âge », série «Textescatalans du Moyen Âge ».
- L = Burgio, Eugenio (ред.) (хэвлэлийн эхийг бэлтгэж байгаа). Liber qui vulgari hominum dicitur Elmeliole o Liber domini Marchi Paulo de Venetiis. Epitome latina L. Venezia: Edizioni Ca’ Foscari.
- LT = Santoliquido, Vito (2018-19). Il «Liber descriptionis» di Marco Polo nel ms. parigino BnF, lat. 3195: edizione critica e studio [PhD thesis]. Venezia; Zurigo: Università Ca’ Foscari: Universität Zürich.
- P = Francesco Pipino O.F.P., Liber domini Marchi Pauli de Veneciis de condicionibus et consuetudinibus orientalium regionum (ed. interpr. di Samuela Simion sul cod. Firenze, Bibl. Riccardiana 983). URL http://virgo.unive. it/ecfworkflow/books/Ramusio/testi_completi/P_marcatomain.html
- R = Giovanni Battista Ramusio. De I viaggi di Marco Polo, gentil’huomo venetiano. Id. Secondo volume Delle Navigationi et viaggi […], in Venetia nella stamperia de’ Giunti, L’anno MDLIX, ff. 2r-60r (ed. di Samuela Simion dalla copia Padova, Biblioteca Capitolare, 500.C5.4). URL http://virgo.unive. it/ecfworkflow/books/Ramusio/testi_completi/R_marcatomain.html
- TA = Bertolucci Pizzorusso, Valeria (ред.) (1975). Marco Polo: Milione. Versione toscana del Trecento. Milano: Adelphi.
- TB = Amatucci, Eleonora (1982-83). La redazione toscana B del ‘Milione’ di Marco Polo: edizione critica [MA thesis]. Firenze: Università degli Studi di Firenze.
- VA = Barbieri, Alvaro; Andreose, Alvise (ред.) (1999). Marco Polo: Il «Milione» veneto. Ms. CM 211 della Biblioteca civica di Padova. Venezia: Marsilio.
- VB = Gennari, Pamela (2009-10). «Milione», redazione VB. Edizione critica commentata [PhD thesis]. Venezia: Univ. Ca’ Foscari. URL http://dspace.unive.it/bitstream/handle/10579/937/Gennari_955311. pdf?sequence=1(2019-11-09).
- Zto = Barbieri, Alvaro (ред.) (1998). Marco Polo: «Milione». Redazione latina del manoscritto Z. Parma: Fondazione Pietro Bembo/Guanda
Орчуулгууд
[засварлах | кодоор засварлах]- Англи хэл
- Marco Polo. The Description of the World / Ed. by A. C. Moule, P. Pelliot. — London: G. Routledge and Sons Limited, 1938. — T. I. — 596 p.
- The Book of Ser Marco Polo / Translation of H. Yule. — London: J. Murray, (первое издание) 1871. — Vol. I. — 409 p.; Vol. II. — 525 p.; (третье издание) 1903. — Vol. I. — 462 p.; Vol. II. — 662 p.
- The travels of Marco Polo / Translation of A. Ricci. — London: Asian Educational Services, 1931. — 439 p.
- Орос хэл
- Марко Поло. Путешествие в 1286 году по Татарии и другим странам Востока. — СПб.: П. П. Меркульев, 1873. — 250 с.
- Марко Поло. Путешествие / Под ред. К. И. Кунина. — Л.: Художественная литература, 1940. — 336 с.
- Минаев И. П. Путешествие Марко Поло. — СПб.: М. М. Стасюлевич, 1902. — 355 с.
- Книга Марко Поло / Под ред. И. П. Магидовича. — М.: Госиздат географической литературы, 1955. — 376 с.
- Итали хэл
- Il libro di messer Marco Polo / Ricostruito criticamente e per la prima volta integralmente tradotto in lingua italiana da L. F. Benedetto. — Milano: Treves-Treccani-Tumminelli, 1932. — 456 p.
- Marco Polo. Milione / Ed. V. B. Pizzorusso. — Milano: Adelphi edizione, 1994. — 270 p.
- Франц хэл
- Marco Polo. La description du monde / Ed. L. Hambis. — Paris: Librairie C. Klincksieck, 1955. — 433 p.
- Унгар хэл
- Marco Polo. Utazásai / Fordította V. Endre. — Budapest: Osiris, 2003. — 506 old.
- Серби хэл
- Марко Поло. Милион / Под ред. А. Узелац. — Београд: Утопија, 2011. — 266 с.