Jump to content

Синьжун ван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Синьжун
신종
神宗
Курёгийн ван
Хаанчлал1197–1204
Титэм зүүх ёслол1197
ӨмнөхМёнжун ван
ЗалгамжлагчХуйжун ван
Үүрэг гүйцэтгэгчЧой Чүнхён (1197–1204)
ТөрсөнВан Минь
(1144-08-11)8 сарын 11, 1144
Кэгён, Курё
Өнгөрсөн2 сарын 15, 1204(1204-02-15) (59 насалсан)
Токян хүгийн харш, Курё
Оршуулга
Яннын (양릉; 陽陵)
ХатанСоньжон хатан (–1181)
ХүүхэдХуйжун ван
Янян гүн
Хёхы гүнж
Гённён гүнж
Нас барсны дараах нэр
Кёнгун Чонхё их ван
경공정효대왕
(敬恭靖孝大王)
Сүмийн нэр
Синьжун (신종; 神宗)
Гэр бүлВан
ДинастиКурё
ЭцэгИнжун ван
ЭхГон-эй хатан

Синьжун ван (신종, 神宗) Ван Так (왕탁, 王晫) (1144-1204) нь 1197-1204 оны хооронд Курё улсыг захирч байсан 20 дахь ван юм. 1197 онд цэргийн жанжин Чой Чүнхонь төрийн эргэлт хийж, И Ымин жанжныг алж, Мёнжон ванг суудлаас нь буулгаж, түүнийг вангийн суудалд залсан.

Иньжон вангийн 5-р хөвгүүн. Тэрээр утсан хүүхэлдэй төдий ван байж, төрийн бүх эрх мэдлийг Чой Чүнхонь жанжин атгаж байв. 1204 онд өвчнөөр өөд болсон. Түүнийг хүү Хыжон ван залгамжилж, түүнд Гёнгун Жонхё их ван (경공정효대왕, 敬恭靖孝大王) гэх цол нэхэн өргөмжлөн, сүмийн цолыг Синьжон (신종, 神宗) хэмээв.

  • Эцэг: Иньжон ван (인종, 1109 – 1146)
    • Өвөө: Ежун ван (예종, 1079 – 1122)
    • Эмээ: Иньчон И овгийн Сүньдок хатан (순덕왕후 이씨, 1094 – 1118): И Жагёмын охин.
  • Эх: Жанхын Им овгийн Гон-эй хатан (공예왕후 임씨
    • Нагац өвөө: Им Воньхү (임원후)
    • Нагац эмээ: Бупён И овгийн ахайтан (부평 이씨)
  • Хатад хүүхдүүд:
  1. Ким овогт Соньжон хатан (선정왕후 김씨, ? - 1222): Мүньжон вангийн ач хүү Каннын гүн Ван Онгийн охин. Эхийн овгоо авсан.
    1. Хыжон ван (희종, 1181 – 1237)
    2. Янян гүн Ван Со (양양공 왕서)
    3. Хёхы гүнж (효회공주, 1183–1199): Хавон гүн Ван Чүньтэй гэрлэсэн.
    4. Гённён гүнж (경녕궁주): Ёнин хү, Ёнхы гүнж[1] хоёрын хөвгүүн Хыань гүн Ван Жонтой гэрлэсэн.
Өмнөх
Мёнжун ван
Курё улсын ван
1197-1204
Дараах
Хуйжун ван
  1. Мёнжон вангийн охин.