Гүнж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Gunju.PNG

Гүнж (хятад ханз:公主) гэдэг нь хятад хэлээр хааны охин гэсэн утгийг илэрхийлдэг. Эртнээс нааш хятадад оршиж байсан бүх хаант улсуудын язгууртнууд цол хэргэмийг хэрэглэх тогтсон нэршилтэй байсан. Түүний адилаар хааны охид л зөвхөн уг цолыг хэрэглэж, бусад ван, гүнгийн охид жүнжү, шяньжү гэх зэргийн цолыг хэрэглэж байжээ. Хятадын зэргэлдээх Солонгос, Япон, Монгол, Вьетнам, Зүрчид, Кидан зэрэг улсууд энэ үгийг орчуулалгүй хэл яриандаа тохируулж ашигласан. Монголын Юань улсын үе болон түүний дараагаас Монголын их хааны охидыг гүнж гэж нэрлэх болсон. Манжийн ноёрхолын үеэр монголын ихэс ноёдын охид уг цолыг ашиглах боломжгүй болсон.