Конян ван

Конян ван (солонгос: 공양, ханз: 恭讓) (1345 оны 3 сарын 9 – 1394 оны 5 сарын 17) бол Курё улсын 34-р дэхь сүүлчийн ван юм. Төрсөн нэр нь Ван Ё (왕요, 王瑤). 1389 оны 11 сарын 15 - 1392 оны 7 сарын 12 нд вангийн сууринд заларч байсан. Цэргийн жанжин И Сонге төрийн эргэлт хийж, Конян ван суудлаас нь зайлуулж, өөрийн биеэ вангаар өргөмжилж, Чусонь улсыг байгуулжээ. Конян ван бол Синьжун вангийн 7-р үеийн ач, жинхэнэ нэр нь Ван Ё болой. Тэр бол И Сонгэгийн тавьсан утсан хүүхэлдэй төдий ван байсан. 1394 оны 5 сарын 17 нд гэр бүлийнх нь хамтаар алуулсан.

Товч намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Синьжон вангийн отгон хөвүүн Янян гүнгийн 6-р үеийн ач Ван Гюний отгон хөвүүн. Түүний эх нь Чүннёль вангийн удамчар Бокнён гүнж. Бага насандаа Жончан гүн (정창군, 定昌君) цол хүртэж, Кёхо Но овгийн Чансон Бувонгүн Но Чэкийн охинтой хуримлсан. Тэрбээр улс төрийн эрх мэдэлд шунах сэтгэлгүй нэгэн байсан ч, И Сонгэгийн бүлэглэлийн тоглоомон хүүхэлдэй болжээ. 1389 онд Чан вангийн оронд түүнийг Курёгийн вангаар өргөмжлөв. 1392 онд Конян вангийн талд зүтгэдэг улс төрийн нөлөө ихтэй түшмэл Жон Мунжу нь алуулсны дараа тэрээр вангийн сууриа И Сонгэд шилжүүлснээр 400 гаруй жилийн түүхтэй Курё улсын төр мөхсөн юм. Нас барсны дараа 1416 онд Тэжун вангийн зарлигаар түүнийг Конян их ван (공양대왕, 恭讓大王) хэмээн нэхэн өргөмжлөн, Корын бунханд оршуулсан.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эцэг: Жонвонь бувонгүн Ван Гюнь (정원부원군 왕균)
    • Өвөө: Сүньхва хү Ван Юү (순화후 왕유; ? - 1360)
    • Эмээ: Шинь овогт Маханкук ахайтан Мёнэби (마한국명예비 신씨)
  • Эх: Ван овогт Самханкүк тэби (삼한국대비 왕씨)
    • Нагац өвөө: Ёндок гүн Ван Хүнь (연덕부원대군 왕훈 ): Чүннёль вангийн хөвүүн Канян гүн Ван Жагийн отгон хөвүүн.
    • Нагац эмээ: Жо овогт Ань Ыиби (안의비 조씨)

Хатад хөвүүд:

  • Кёхо Но овот Сүньби (순비 노씨; ? - 1394)
    • Ван Сок хунтайж (세자 왕석; ? - 1394)
    • Сүкнён гүнж (숙녕궁주)
    • Чоншин гүнж (정신궁주)
    • Кёнхва гүнж (경화궁주)
    • Ван овогт ханхүү (왕자 왕씨; ? - 1394?)
    • Ван Ань (왕자 왕안; ?-1416)
Өмнөх
Чан ван
Курё улсын ван
1389-1392
Дараах
Чусон улсын Тэжу ван