Сүгжун ван
Сүгжун (солонгосоор 숙종, төрсөн нэр нь 이순 буюу И Сүнь; 1661–1720) — Чусонь улсын 19-р эзэн ван. Сүгжун ван 1661 онд Хёньжун вангийн Мёнсон хатнаас төрсөн бөгөөд цорын ганц хүү нь байжээ. Тэрээр эцэг Хёньжун вангийн өвийг залган 46 жил (1674–1720) хаанчлаад, хөвүүн Кёнжун ванд залгуулжээ. Түүний үед хөдөө аж ахуй хөгжсөн ч мөн түүний хаанчлалд шүүх доторх фракцуудын тэмцэл хурцдаж байсан. Түүний анхны эхнэр Ингён хатан залуу насандаа нас барснаар шинэ хатнаар Инхён хатныг томилов. Сүгжун ван эх Мёнсон хатныг нас барсны дараа Мёнсон хатны зарлигаар ордноос хөөгдсөн Жан Хуй-Бин хатагтайг эргүүлэн авчирч татвар эмээ болгоход Жан Хуй-Бин анхны хүүг (Кёнжун ван) төрүүлснээр Сүгжүн ван угсаа залгамжлагч ханхүүгээр Жан Хуй-Бин хатагтайгаас төрсөн хүүгээ томилохыг хүссэн хэдий ч хааны зөвлөхүүд Инхён хатан залуу байгаа учир хүү төрүүлж чадна гэж айлдсан. 1689 онд Инхён хатныг хатнаас буулгаж Жан Хуй-Бин хатагтайг хатан суудалд өргөмжлөв. 1694 онд Сүгжун ван хийсэн үйлдэлдээ гэмшиж Инхён хатныг буцан хатан болгож, Жан Хуй-Бин хатагтайг эргэн татвар эм болгов. Энэ нь фракц хоорондын тэмцлийг хурцатгав. 1701 онд Инхён хатан гэнэт насан эцэслэхэд үүнд буруутай хэмээн Сүгжун ван Жан Хуй-Бин хатагтайг цаазлав. Шинэ хатан нь Инвон хатан ба Инвон хатнаасаа хүүхэдтэй болж чадаагүй. Тэрбээр цөөнгүй хүүхэдтэй байсан хэдий ч гурван хүүгээс бусад нь бүгд бага насандаа нас барсан.
Өмнөх Хёньжун ван |
Чусонь улсын ван 1675-1720 |
Дараах Кёнжун ван |
Энэ Солонгост хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.