Хёньжун ван
Харагдац
Хёньжун (солонгосоор 현종, төрсөн нэр нь 이연 буюу И Ёнь; 1641–1675) — Чусонь улсын 18-р эзэн ван. Хёньжун ван нь Хюжун вангийн Инсон хатнаас төрсөн ба Чусонь улсын харь улсад (Чин улс) төрсөн ганц хаан байсан. 1649 онд эцэг Хюжун ван хаан ширээнд суухад түүнийг угсаа залгамжлагч ханхүүгээр томилжээ. 1659 онд эцэг Хюжун ван нас баржээ. Тэрээр эцэг Хюжун вангийн өвийг залган 16 жил (1659–1675) хаанчлаад, хөвүүн Сүгжун ванд залгуулжээ. Түүний үед дотоодын самуунтай байв. Мөн тэрбээр Мёнсон хатнаасаа өөр ямар ч татвар эмгүй Чусонь улсын цорын ганц хаан байсан.
Өмнөх Хюжун ван |
Чусонь улсын ван 1659-1675 |
Дараах Сүгжун ван |
Энэ Солонгост хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.