Чүнмуг ван
Чүнмуг ван (солонгосоор:충목왕, хятадаар: 忠穆王) (1337 оны 5 сарын 15 - 1348 оны 12 сарын 25) бол Гуулин улсын 29 дүгээр ван. Төрсөн нэр нь Ван Хынь (왕흔, 王昕), монгол нэр нь Бадамдорж (팔사마타아지, 八思麻朶兒只) болой. Чүнхэ вангийн монгол хатан Докнён гүнж Ринчинбангаас төрсөн. 1344-1348 оны хооронд курё улсын ван суусан. 1348 онд таалал төгссөний дараа Хёньхю их ван (현효대왕, 顯孝大王) цолыг нэхэн өргөмжлөсөн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1343 онд Юань улсын Тогоонтөмөр хааны зарлигаар ирсэн элч нар Чүнхэ ванг, сэнтийнээс нь зайлуулж, түүний 6 настай хунтайж Ван Хынийг курёгийн шинэ вангаар өргөмжлөөд төрсөн эх Докнён гүнж төрийн хэргийг хөшигний ардаас удирдаж эхэлсэн. Түүний засаглалын үед тариалангийн талбайгаа баян сайд түшмэдэд алдсан бага дунд шатны тариачдын газрыг хуучин эзэнд нь буцааж олгох, өлсгөлөн болсон газарт сангийн амуу, тариаг түгээх, Чүннёль, Чүнсонь, Чүнсук вангуудын шастир түүхийг бичиж эмхэтгэх мэтийн ажлуудыг хийжээ. 1348 оны 10 сард өвчнөөр таалал төгсөв.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Чүнхэ ван (충혜왕) (1315 – 1344)
- Өвөө: Чүнсук ван (충숙왕) (1294 – 1339)
- Эмээ: Намян Хон овгийн Гонвонь хатан (공원왕후 홍씨)
- Эх: Боржигин овгийн Ринчинбан (孛兒只斤 亦憐眞班), Докнён гүнж цолтой (덕녕공주 보르지긴씨; ? - 1375)
- Нагац өвөө: Жэн ши у жин ван Чосбал. Сипин ван Агругчигийн ач хөвүүн.
Өмнөх Чүнхэ |
Гуулин улсын ван 1344-1348 он |
Дараах Чүнжон |