Түрүү Янь
Түрүү Янь | ||||||||||||
вант улс | ||||||||||||
| ||||||||||||
Нийслэл | Жичөн (337-341) Лунчөн (341-350) Жичөн (350-357) Ечөн (357-370) | |||||||||||
Хэл бичиг | сяньби хэл (өвөг монгол хэл) | |||||||||||
Төр засаг | хаант засаг | |||||||||||
Улсын ван | ||||||||||||
• | 337-348 | Мужун Хуан | ||||||||||
• | 348-360 | Мужун Жүнь | ||||||||||
• | 360-370 | Мужун Вэй | ||||||||||
Түүх | ||||||||||||
• | 337 он | үүсэн байгуулагдсан | ||||||||||
• | 370 он | эзлэгдэн мөхсөн | ||||||||||
| ||||||||||||
Өнөөгийн улс орон |
![]() |
Түрүү Янь — 337-370 онд Бохайн тэнгис дагуу оршсон өвөг монгол сяньби улс байв.
Түүх[засварлах | edit source]
Хятад оронд тогтсон умардын арван зургаан улсын (304-439) нэг нь Түрүү Янь байсан бөгөөд 337 онд мужун овгийн Хуан[1] үүсгэн байгуулжээ. Лууха голд нутаглаж байв. 342 онд Түрүү Яний мужун сяньби нар Когурёгийн нийслэлийг довтлон Кугүгвонь ванг дутаалгаж, 50000 гаруй хүн олзлон боолчилсон ба 346 онд Пүёг ихээр даржээ.[2]
Хуаныг ахмад хүү Жүнь залгасан бол хоёрдугаар хүү мужун Туюйхунь баруунш одож Туюйхунь улсыг байгуулжээ.
352 онд мужун Жүнь Хатан голыг гатлан Жан Вэйг довтлон мөхөөснийг Хожуу Жао залгасан. Өнөөгийн Бээжин буюу Жичөнд (Жи балгас) төвлөж байгаад 360 онд хаан ширээгээ мужун Вэйд үлдээжээ. 365 онд Хуай мөрнийг гатлан Лоянг эзэлсэн ч 370 онд ихээр ялагдан Түрүү Янь улс мөхжээ.
Удирдагч[засварлах | edit source]
Овог нэр | Төр барьсан он | Бусад нэр |
---|---|---|
Мужун Хуан | 337-348 | Тайзу, Вэньмин, Яньван |
Мужун Жүнь | 348-360 | Лезун, Жинжао, Яньван, Юаньши, Гуаньшоу |
Мужун Вэй | 360-370 | Ю, Жяньши |
Эх сурвалж[засварлах | edit source]
- ↑ У Л. Н. Гумилёва — Муюн Хой.
- ↑ Tracing Back the Radiance: Chinul's Korean Way of Zen