Хожуу Жао

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
338 он

Хожуу Жао (хятадаар: 后赵; пиньинь: Hòuzhào) (319-351) бол арван зургаан улсын үед хойд хятадын Шаньси, Шэньси, Хэбэй, Шаньдун муж орчмын нутагт оршин тогтнож байсан улс юм. 319 онд Түрүү Жао улсын жанжин Ши Лэ өөрийн Жао ванд өргөмжилж, Жао улсыг байгуулсан. 329 онд Хань Жао улсыг эзлэн хойд хятадын бүх нутгийг нэгтгэн, эзэн хаан болжээ. Хожуу Жао улс Ши Лэ хааны үед хүчирхэгжилтийн оргилд хүрсэн ч, түүнийг залгамжлагчдын хаан ширээний төлөөх тэмцэлд улсын доторх харъяат аймгийн ноёд урваж, босох боломжийг олгов. Тус улсын 3 дахь хаан Ши Хугийн хэт үрэлгэн, хүүхэмсэг, догшин ширүүн зан чанар, харь улсуудын эсрэг хийсэн дайнууд нь ялагдлаар төгсөж ихээхэн хэмжээний газар нутгаа алдаж, хятад иргэдийн эсрэг хийсэн геноцидийн улмаас түүнийг тойрон хүрээлэгчид бослого самуун дэгдээж, 351 онд Түрүү Цинь, Рань Вэй, Түрүү Янь улсуудын довтолгоонд нэрвэгдэн мөхсөн.

Холбоотой хуудас[засварлах | edit source]