Хожуу Лян

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хожуу Лян
后涼
НийслэлГүзан
Албан хэл хятад хэл
Ард түмэн 
(386 он он)
Ди үндэстэн
Төр засаг Хаант засаглал
 -  386-400 Лү Гуан
 -  401-403 Лү Лон
386-403
 -  Хожуу Лян байгуулагдав 386 он 
 -  Хожуу Цинь улсад эзлэгдэн мөхөв 403 он 
«Лян (салаа утга)» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Лян (салаа утга)»-аас олж болно.

Хожуу Лян улс (хятад хэл: 后凉; пиньинь: Hòu Liáng) нь 386-403 оны хооронд одоогийн Гансу мужийн нутаг дэвсгэрт оршиж байсан улс юм. Ди үндэстэний Лү овогтон Лү Гуаны байгуулсан улс. Лү Гуан өмнө нь Түрүү Цинь улсын жанжин байсан. Түрүү Цинь улс задарсны дараа хуучин мөхсөн Түрүү Лян улсын газрыг эзэлж, тус бүс нутагт хяналтаа тогтоож, Лян гэх улс байгуулж, Тянь ван (Тэнгэрлэг ван) гэх цолд өргөмжлөгджээ. Хожуу Лян улс нь 400 онд Лү Гуан өөд болсны дараа хаан ширээний төлөө дотоодын дайнд нэрвэгдсэн үед Хожуу Цинь улсын довтолгоонд ялагдаж тус улс мөхсөн. Түүхчид Лү Гуаны Лян улсыг Жан овогтоны Түрүү Лян улсаас ялгахын тулд хожуу Лян гэж ялгаж бичдэг.

Холбоотой хуудас[засварлах | edit source]