Хожуу Цинь
Appearance
Хожуу Цинь улс бол (хятадаар: 后秦; пиньинь: Hòuqín) 384-417 оны хооронд Гуанжунд оршин тогтнож байсан Цян үндэстэн Яо Чангийн байгуулсан улс. Түүх шастирт заримдаа Яо Цинь (姚秦) гэж бичдэг. Баруун талаар хил залгаа Өмнөд Лян, Умард Лян, Баруун Лян мэтийн улсуудыг хараат улсаа болгон захирч, зүүн болон хойд талаараа Тоба Вэй улстай дайтаж найрамдах мэтээр зэрэгцэн оршиж байсан. 403 онд Хожуу Лян улсыг эзэлсэн. 417 онд Хүннүгийн хойчис Хэлянь Бобогийн байгуулсан Ся улсад эзлэгдэн мөхсөн.