Дуань (аймаг)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Дуань» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search

Дуань (ханз:段, пиньинь:Duàn) бол эртний Сяньбигийн холбоонд багтаж байсан аймгийн нанхиад нэршил нь юм. Энэ аймаг нь III зууны сүүл үеэс эхлэн одоогийн Хятад улсын Хэбэй мужийн зүүн хойд нутаг, Ляонин мужийн баруун талын нутагт нүүдэллэн амьдарч эхэлсэн. Энэ үед биеэ даасан жижиг улсыг байгуулаад МЭ 338 онд Муюны Янь улсад эзлэгдэх хүртэл оршиж байсан.

Дуань аймгийн хангууд[засварлах | edit source]

Нэр Хугацаа
日陸眷 Рилужюань 250–271
乞珍 Чижэнь 270-303
段務勿塵 Дуань Угучэн 303 – 310 ? 311
段疾陸眷 Дуань Жилююань 310 ? 311 – 318
段涉復辰 Дуань Шэфучэнь 318
段匹磾 Дуань Пиди 318–321
段末柸 Дуань Мопэй 318–325
段牙 Дуань Яа 325
段遼 Дуань Ляо 325 ? 326 – 338