Лууха гол

Лууха голын сав газар

Лууха гол (манж хэлээр: ᠯᡳᠶᠣᠣᡥᠠ ᠪᡳᡵᠠ; Мөллендорфф: Liyooha bira[1])буюу Ляо гол (ханз. 辽河) - Шар тэнгист цутгадаг гол. Голын нэр нь Ляонин муж, Ляохэ тал, Ляодун хойг, Жилин мужийн Ляоюань хотыг нэрлэх үндэс болжээ. Урт - 1345 км, сав газрын талбай - 231 мянган км². Усны дундаж хэрэглээ 500 м³/сек орчим байна.

  1. Hauer, Erich (2007). “Handwörterbuch der Mandschusprache”, Handwörterbuch der Mandschusprache (de хэлээр). Otto Harrassowitz Verlag. ISBN 978-3-447-05528-4.