Ляодун хойг
Appearance
Ляодун хойг (Ляодунгийн хойг, Ляодуны хойг, Ляодун; хойгийн нэр хятад хуучин ханзаар 遼東半島, шинэ ханзаар 辽东半岛 гэж бичигдэж, латин үсэгт Liáodōng bàndǎo гэж хөрвөдөг. Ляодун нь "Ляогийн дорнод" гэсэн утга) — түүхэн дэх Манжуур нутгийн зүүн урд үзүүр байсан, харин одоо Хятадын Ляонин мужид харьяалагддаг хойг нутаг. Шар тэнгис, Бохайн буланг зааглан зүүн хойноос түрсэн байрлалтай. Хамгийн том боомт нь Далянь.