Бөртэ үжин
Бөртэ үжин (1161-1237) нь Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны их хатан байжээ. Эцэг нь Хонгирадын Дай Сэцэн, эх нь Цотан. 1171 оны үед Хиад Боржигины Есүхэй баатарын хүү Тэмүжинтэй (хожим Чингис хаан) сүй тавьсан. 1180 оны үед Тэмүжинтэй гэрлэсэн боловч удалгүй Мэргид аймаг булаалдан Чилгэр бөхийнд амьдарч байжээ.
Бөртэ үжин Зүчиэс гадна Цагадай, Өгөдэй, Тулуй гэсэн хөвгүүдтэй байсан ба зөвхөн түүний хөвгүүд их хааны удам залгамжлах эрхтэй байжээ. Бөртэ үжний хөвгүүд, үр удам нь Монголын Эзэнт Гүрэн, Юань улс, Алтан Орд, Цагадайн улс, Ил Хаант Улсын их хаадууд болсон байна.
Өмнөх шинээр үүссэн |
Их Монгол Улсын их хатан 1206-1227 |
Дараах Турхан |