Төрөлчи хүргэн
Appearance
Төрөлчи бол Ойрадын Хойд овгийн Худуга бэхийн ахмад хүү юм. 1207 онд Жочи ханхүүгийн удирдсан баруун гарын их цэрэг хойд зүгийн ойн иргэдэд аялах үед түүний эцэг харьяат цэрэг, ардаа авч дагаар орж, бусад Киргиз, Буриад, Булгад, Хорь Түмэд зэргийн олон аймгийг дагаар оруулах үйлст замчлан оролцжээ. Иймээс Чингис хаан өөрийн дунд охин Цэцэйхэн бэхийг Худуга бэхийн ахмад хүү Төрөлчид, Жочийн охин Хулуйханыг Төрөлчийн дүү Иналчид өгсөнөөр худ ураг бололцсон юм. Төрөлчигийн тухай мэдээ түүхэнд ховор юм.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Худуга бэхи
- Дүү нар: Иналчи, Огул-Каймиш хатан
- Эхнэр: Цэцэйхэн
Хөвгүүд
[засварлах | кодоор засварлах]- Бухатөмөр
- Барс түгэ (Мөнх хааны гэрэлт хөшөөг босгосон хүн),
- Барсбуха
Охид
[засварлах | кодоор засварлах]- Ургуна хатан,
- Илчигмиш хатан (Аригбөх хааны авааль эхнэр. Хүүхэдгүй),
- Гүбэхэ хатан (Хүлэгү ханы том хүүгийн эхнэр),
- Хүчү хатан (Бат ханы 2-р хүү Туханы хатан),
- Өлзий хатан (Төрөлчийн өөр хатнаас төрсөн; Хүлэгү ханы хатан),
- Гүюг хатан (Цэцэйхэнээс төрсөн; Хүлэгү ханы авааль эхнэр)