Худуга бэхи
Худуга бэхи (Монгол бичиг: ᠬᠤᠳᠤᠭᠠ ᠪᠡᠬᠢ; Худуга бэхи/Хутуга бэх) нь 12-р зууны сүүлээс 13-р зууны эхэн үед Ойрадыг удирдаж байсан ноён юм. 1207 онд Зүчи хан хөвгүүн баруун гарын их цэргийг удирдаж ойн иргэн, хорь түмэдийг дайлахаар одохуйд Худуга бэхи түмэн ойрадаа дагуулж дагаар орсноор Их Монгол Улсын захиргаанд оржээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр эртний дөрвөн ойрадын хойд аймгийн ноён байсан. Монголын нууц товчоонд бичсэнээр 1201 оны Хүйтэний тулалдаанд Гүр хан Жамухыг дэмжиж, Чингис хаан, Тоорил хан нарын эсрэг байлдаж, Найманы Буюруг ханы хамт Чингис хааны эсрэг зад хэрэглэн бороо хур оруулсан ч, тэдний дуудсан хур бороо нь Жамухын цэргийн эвслийн эсрэг эргэн шавар балчигт хутгасан тул Худуга бэхи ойрад цэргээ дагуулж нутгийн зүг зугтжээ. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулж, бүх эсгий туургатныг нэгтгээд, 1207 онд Зүчи хан хөвүүний удирдсан цэрэгт Худуга бэхи түмэн ойрадаа дагуулж дагаар орсон. 1215-1217 оны орчимд Хори түмэдийн Таргун Ботохой хатан, Их Монгол Улсын эсрэг бослого гаргаж, Баарины Хорчи ноён, Худуга бэхи нарыг баригдсанд, Дөрвөний Дөрбэй догшин ноён Хорь Түмэдийг төвшитгөн дараад Худуга бэхийг суллав. Түүний хойно Чингис хааны соёрхлоор Таргун Ботохой хатныг Худуга бэхид өгөв.
Ургийн хэлхээ
[засварлах | кодоор засварлах]Түүхэнд мэдэгдэж байгаагаар Худуга бэхид 2 хөвгүүн, 1 охин байснаас бүгд хиад боржигин овгийнхтой хуримлаж, худ ураг болсон.
- Төрөлчи хүргэн: Нууц товчоонд Зүчийн охин Холуйхан, Судрын чуулганд Чэчэйхэн бэхитэй хуримлав[1] гэжээ. Судрын чуулганы мэдээгээр Төрөлчи хүргэн Буха Төмөр, Буртоа, Барсбуха гэсэн 3 хөвгүүн, Илчигмиш хатан, Ургана хатан, Гүюг хатан, Өлзий хатан, Күчү хатан гэсэн 5 охинтой байсан.
- Бухатөмөр: Ил Хаант Улсын түмтийн ноён. Жунэн, Нулун хатан, Чахир гэдэг хоёр хөвгүүн, нэг охинтой.
- Жунэн (Чобан): Аригбөхийн охин Нумугантай гэрлэсэн.
- Нулун хатан нь Чахир хүргэний эгч бөгөөд Хүлэгү ханы хөвгүүн Жумгурын хатан[1] байсан ч, 1271 оноос түүний дүү Тэгшиний бага хатан болсон.
- Ургудак: Сунжаг ноёнтой гэрлэж, Өлзийтэй гэдэг охинтой болсон.[1]
- Өлзийтэй: Хүлэгү ханы хүү Мөнхтөмөртэй гэрлэж, Ара Кутлугийг төрүүлсэн. Мөнхтөмөрийн дараа хүү Анбаржигийн гэргий болж, Хутугтай гэх охин төрүүлсэн.[1]
- Ургудак: Сунжаг ноёнтой гэрлэж, Өлзийтэй гэдэг охинтой болсон.[1]
- Чахир хүргэнд Тарагай хүргэн гэдэг хүүтэй.
- Тарагай хүргэн: Хүлэгү ханы охин Мөнхөхөн, Мөнхтөмөрийн охин Ара Кутлугтэй тус тус гэрлэсэн.[1]
- Өлзий хатан: анх Хүлэгү ханы хатан байсан ч, дараа нь Абага хан бага хатнаа болгосон.
- Мөнхтөмөр
- Жамай хатан
- Мөнхөхөн хатан: Тарагай хүргэнтэй гэрлэсэн.
- Баба хатан: Аргун ахын хүү Лэзгитэй гэрлэсэн.
- Күчү хатан: Бат ханы хөвгүүн Тогохантай гэрлэж, 2 хөвүүн төрүүлсэн.
- Буртоа: Чингис хаан түүнд ургийнхаа нэг хүүхнийг өгсөн ч, нэр нь мэдэгдэхгүй үлджээ. Түүнд Улуг, Хин гэдэг хоёр хөвүүнтэй байсан бөгөөд хоёул Хубилай хааны дэргэд алба хааж байжээ.
- Улуг
- Хин
- Барсбуха нь Ширап, Беклемыш гэдэг хоёр хөвгүүнтэй байсан. Хоёр хөвүүн нь Хубилай хааны дэргэд бараа бологч байсан.[1]
- Ширап хүргэн
- Беклемыш хүргэн
- Эмгэн хатан: Аригбөхийн хөвүүн Мэлигтөмөрийн бага хатан
- Илчигмиш хатан: Аригбөхийн бага хатан байснаа дараа нь Хубилай хааны зарлигаар Найрахубухын хатан болсон.
- Ургана хатан: Хар Хүлэгү ханы их хатан. Мубарак шах гэдэг хөвгүүн төрүүлсэн.
- Гүюг хатан: Хүлэгү ханы бага хатан
- Жумгур: Хүлэгү ханы ууган хөвүүн
- Булуган ага:
- Бухатөмөр: Ил Хаант Улсын түмтийн ноён. Жунэн, Нулун хатан, Чахир гэдэг хоёр хөвгүүн, нэг охинтой.
- Иналчи: Нууц товчоонд түүнийг Чэчэйхэн бэхитэй, Судрын чуулганд Зүчийн охин Хулуйхантай хуримласан[1] гэж хоёр өөрөөр бичсэн байдаг.
- Улду: Хубилай хааны дэргэд алба хааж байсан.[1]
- Нэгүдэй: Кунжийн улсад жалайрын дөрвөн мянган цэргийг даргалж байсан.[1]
- Ахутөмөр: Кунжийн улсад жалайрын дөрвөн мянган цэргийг даргалж байсан.[1]
- Улду: Хубилай хааны дэргэд алба хааж байсан.[1]
- Огул Түтмиш: анх Толуй ноёнтой гэрлэсэн ч, эцгийнхээ дараа Мөнх хаан бага хатнаа болгож 2 охинтой болсон.
- Ширин
- Бичигэ