Тоорил хан
| Тоорил | |||||
|---|---|---|---|---|---|
Ван хан "Тоорил" Орчлонгийн элдэв сонинд, 15-р зуун. Түүнийг хааны оронд кардиналын хувцастай, мөн түүний зарц нар (баруун талд) Христийн загалмай барьсан байдалтай дүрсэлсэн нь түүнийг Баруунд Престер Жонтой адилтгасантай холбоотой.[1] | |||||
| Хэрэйдийн хан | |||||
| Хаанчлал | 1165–1194 | ||||
| Өмнөх | Куржакуз Буюруг хан | ||||
| Залгамжлагч | Эрх Хара | ||||
| Хэрэйдийн хан | |||||
| Хаанчлал | 1198 – 1203 | ||||
| Өмнөх | Эрх Хара | ||||
| Залгамжлагч | Хэрэйд Монголын эзэнт гүрэнд нэгдсэн | ||||
| Төрсөн | ойр. 1130 Туул гол, орчин үеийн Монгол | ||||
| Өнгөрсөн | 1203 (72–73 настай) | ||||
| Хүүхэд | Сэнгүм Уйку | ||||
| |||||
| Монгол | ᠣᠩ ᠬᠠᠭᠠᠨ | ||||
| Династи | Хэрэйд | ||||
| Эцэг | Куржакуз Буюруг хан | ||||
| Шашин | Несторын шашин (таамаглал) | ||||
Тоорил хан (115? - 1203) бол Монголын тал нутагт Орхон гол, Туул голын сав газар, Хангайн нуруугаар төвлөрч нүүдэллэж байсан Хэрэйдийн ханлигийг 1160-аад оноос 1203 оныг хүртэл захирч байсан сүүлчийн хан юм. Куржакуз Буюруг хан, Илма хатан хоёрын дундаас төрсөн. Тоорил хан нь Чингис хааны эцэг Есүхэй баатартай тангараг тавьсан анд байсан бөгөөд сүүлд Тэмүжиний хуурай эцэг, холбоотон нь болжээ. 12-р зууны сүүлээр Мэргид, Тайчууд, Татар, Найман зэрэг холбоотон аймаг ханлигуудын эсрэг амжилттай байлдан ялж байсан. Несторын шашинтай байсан гэж түүхэнд тэмдэглэж үлдсэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэмүжиний эсрэг хуйвалдаан, үхэл
[засварлах | кодоор засварлах]1203 онд Жамуха, хүү Сэнгүм болон бусад ноёдын хатгалгаар Тэмүжинг гэнэдүүлэн довтолж устгах төлөвлөгөө боловсруулан Сэнгүмийн дүү Чаур Бэхийг Зүчид буулган өгөхөөр дууджээ. Энэ хуйвалдааны мэдээллийг Хэрэйдийн Чэрэнгийн адуучин Бадай, Хишилиг нар Тэмүжинд хүрч ирэн дуулгаж зүүн зүг зугтааснаар Муу Өндөр хэмээх газар хориглон тулалджээ. Тоорил хан, Жамух нарын цэргийн хүч давуу байсан боловч Тэмүжиний харьяанд байсан урууд, мангудууд эрэлхэг зоригтой байлдан, Сэнгүм шархадсан зэргээс хамааран бүрэн ялалт байгуулж чадаагүй байна. Удалгүй Тэмүжин, Тоорил ханыг гэнэдүүлэн довтолж ялалт байгуулснаар Хэрэйд аймаг мөхжээ. Зугтаж явсан Тоорил ханыг Найманы харуул Хорисубэчи үл танин алсан байна.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Өвөг эцэг: Маркус Буюруг хан
- Эцэг: Куржакуз Буюруг хан
- Эх: Илма хатан
- Авга ах: Гүр хан (Маркус ханы отгон хүү)
- Дүү нар: Тай-төмөр тайш, Буха төмөр, Жаха Хамбу, Эрх Хар
- Хүү: Нялх Сэнгүм, Уйку[2]
- Ач охин: Докуз хатан (Судрын чуулганд Ван ханы хүү Уйкугийн охин гэж бичсэн байдаг.[3] Тулуй ноёны бага хатан байсан, дараа нь Хүлэгү ханы их хатан болсон.)
| Өмнөх Куржакуз Буюруг хан |
Хэрэйдийн ханлиг хан 1160?-1194 |
Дараах Эрх Хара |
| Өмнөх Эрх Хара |
Хэрэйдийн ханлиг хан 1198-1203 |
Дараах Хэрэйд улс мөхсөн |