Хишилиг
Хишилиг дархан бол Их Монгол Улсын мянгатын ноён, Чингис хааны зарлигаар Бадайн хамт дархлагдсан ноён юм. Тэрбээр Уряут-Килингут овогтон. Өмнө нь Хэрэйдийн Их Чэрэн ноёны адуучин байсан. 1203 онд Тэмүүжин ханыг Тоорил хан, нялх Сэнгүм нар багалзуур ид гэж урих замд нь түүний эсрэг хуйвалдаан зохиогдож байгааг адуучин Бадайн хамт хэл хүргэж, тус хүргэсэн нэгэн юм.
Товч
[засварлах | кодоор засварлах]1203 онд Чингис хаан Хэрэйдийн Тоорил ханы цэргийг ялж, Хэрэйдийн ханлигийг эзэлсний дараа "...Ван ханы суудаг алтан асар, хэрэглэдэг алтан завьяа аяга ба асарч явсан ард сэлт, вангийн хажууд бараа бологч хэрэйд цөмийг Бадай, Хишилиг хоёрт олгож
- Хувьдаа зарцалж
- Худагаа бариулж
- Хоромсгоо зүүлгэж
- Ургийн урагт хүртэл
- Удтал дархлан жаргатугай.
- Алалдах дайнд явж,
- Авсан олзоо цөмийг
- Аминдаа ашиглаж байгтун.
- Ан авд явж
- Алсан гөрөөсөө цөмийг
- Хувьдаа хэрэглэж байгтун".
гээд Чингис хаан бас зарлиг болруун: "Бадай, Хишилиг хоёр миний амийг аварч тус хүргэсний тул Мөнх Тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, өндөр сууринд хүрэв, би. Одоо ба ирээдүйд ургийн ураг хүртэл миний суурийг залгамжлагчид, энэ хоёрын хүргэсэн тусыг үүрд санаж явтугай" гэж зарлиг болов..."[1] хэмээн Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг.
Мөн МНТ-ны 219-р зүйлд өгүүлсэн нь "... Бас "Сорхон шар, Бадай, Хишилиг та гурван дархан
- Олон дайсанд довтолж
- Олз юм олбол
- Олсноо бүрэн автугай!
- Аян ав хийж
- Ан гөрөөс албал
- Алснаа бүрэн автугай!"
гэж зарлиг болов. Сорхан шар бол тайчуудын Түдэгэгийн гэрийн хүн. Бадай Хишилиг хоёр бол Чэрэнгийн адуучин хүн билээ. Одоо миний шадар хорчи (нум сум агсагч) болж, хуримд хундага дэвшүүлж, дархан эрхтэйгээр жаргаж явтугай!..."[2] гэж зарлигдсан.
Хишилиг нь дархан ноён болсноор алба татвараас чөлөөлөгдөх, ан ав, аян дайны олзоо шууд өөрөө авах, эзэн хааны өргөөнд орж гарч, хаантай хамт хурим найрт саатаж зоог хүртэх, нутаг дархлан эзэмших, эзэн хааны дэргэд шадарлан нүүр тулж ярилцан, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болжээ.
Үр удам
[засварлах | кодоор засварлах]Түүний удмын дотроос хамгийн алдартай нь жич хүү нь Юань Улсын зүүн гарын чинсан Хархасун юм. Хархасун нь Өлзийт хааныг нас барсны дараа Хайсан ванг Монголын хаан болгосон хүчирхэг нэгэн байсан. Хархасун нь Тогоон гэх нэгэн хүүтэй байсан.