Баарин

Баарин (монгол бичиг: ᠪᠠᠭᠠᠷᠢᠨ) хэмээх овог нь нууц точоонд бичигдсэн монголын маш эртний овог аймгийн нэг болно. Бодончар Бурхан Халдуны өвөр дэх Түнхэлэг горхинд байсан нэг бүлэг эзэнгүй иргэнийг байлдан эзлэх үед нэгэн жирэмсэн эмэгтэйг олзолж түүнээс төрсөн хөвгүүнийг харь хүний үр хэмээн Жажирдай хэмээн нэрлэсэн бөгөөд тэрээр Жадаран овгийн дээдэс болжээ. Харин өөртэй нь сууснаас хойш бас нэгэн хөвгүүн мэндэлсэнд барьж авсан эмийн хөвгүүн хэмээн Бааридай гэж нэрлэсэн нь Баарин овгийн дээдэс болжээ. Тус овог нь Бодончар богдоос салбарласан олон овгийн дотор хамгийн анхных нь байсан тул Баарин ахмадын ураг гэж хүндлэгдэж Чингис хааны үед Баарины Үсүн өвгөнийг бэхи ноён өргөмжилж өдөр сар үзэх, цагааны урсгалийн цагаан тэнгэрийн асуудал эрхлэх зэрэг чухал ажил албыг хариуцуулж байжээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Баарьдайн хөвгүүн Зүтгэлбөх, Зүтгэлбөх олон эм авсан тул хөвгүүн нь манан мэт олон төрөв. Манан баарин овогтон тэд бөлгөө." гэж тэмдэглэсэн байдаг. Баарин овог нь дотроо бас нирун Баарин , нүцгүүд Баарин, манан Баарин гэж хуваагддаг.

Батмөнх даян хааны үед баарин, хонгирад, жарууд, үжээд, баягуд нарыг өвөр таван халх отог гэдэг байсан. 1648 онд Баарин аймаг нь Манж Чин улсын эрхшээлд орж Эеэр засагч хааны үед Баарин зүүн баруун хоёр хошуу хувааж Зуу Удын чуулганд захируулжээ.

Монголын эртний түүхийн бичгүүдийн нэг болох XVIII зууны үед зохиосон Болор эрих буюу "Дай-Юан улсын болор эрих" судрын зохиогч Рашпунцаг бол Баарин аймгийн Хиад Боржигин хүн болно.

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]