Jump to content

Жадаран

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жадаран нь Бодончар мунхагийн булааж авсан, Жарчиуд Аданхан Урианхан эмээс төрсөн Жажирдайн байгуулсан овог юм. Жажирдайн хүү Тугудай, түүний хүү Бүри Булчиру, түүний хүү Хар Хадаан, Хар Хадааны хөвүүн Жамуха сэцэн гүр хан юм. Жадаран нь чухамдаа Жамухийн үед илүү тодорхой нэр түгэх болсон. Нэрний утга нь "Жада" - Харь этгээд, өөр бусад; "ран" - нь олон тоог заасан нөхцөл шиг байна. Нийлүүлбэл Харь элгийнхэн, Харийнхан гэсэн утгатай. XII зууны сүүл үед Хамаг Монголын дотор маш их нөлөөтэй байснаас Есүхэй баатарын мэдэж байсан ихэнх овог Жадаран, тэр дундаа Жамухын харьяанд байсан. Жамуха Чингис хаанд ялагдаж, цаазлуулснаар тус аймгийн тухай мэдээ харагдахгүй болсон.

Жадаран аймаг-монголын эртний аймаг. 12 зууны сүүлчээр Гурван голын монголчуудыг дотор Жадаран аймаг нилээд хүчирхэгжиж бусад том аймгуудтай эн зэрэгцэх болсон. Монголын нэгдсэн улсыг байгуулах үед Жадран аймгийн Жамуха Чингисийг эсэргүүцэн тэмцэж байгаад ялагджээ. Тэр цагт Жадараны нутаг Онон голын сав газраар байжээ. Чингис хаан Жадаран аймгийг өөрийн дүү Отчигин, хөвүүн Тулуй нарын эзэмшилд хуваан захируулсан байна.