Жарууд

Жарууд нь XVI-XX зууны үеийн Өмнөд Монголын нэгэн овог болон засаг захиргааны хам нэр болно.[1]Монголын нууц товчоон”, “Судрын чуулган” зэрэг сурвалжид энэ нэр тэмдэглэгдээгүй. Зарим эрдэмтний үзэхээр үгийн язгуурыг зар, зар тунхагтай холбон тайлбарласан байдаг. Монголын эртний овогт зарчигуд гэсэн овог байдаг. Энэ үгийн язгуур нь “Зарчи” болно. Тэгвэл “-ууд” буюу “-гууд” бол олон тооны дагавар болох юм. Бидний бодлоор зарууд буюу, зарчигууд бол язгуур нэгтэй үг бололтой. Жаруудын Дарма гүүшийн “Алтан хүрдэн мянган хигээст” гэдэг номондоо “Жаруудын Баасан Тавнан, Монголын 9 өрлөгийн нэг Зэлмийн үр үндэс” гэсэн тэмдэглэл байдаг. Үүнийг үндсэлбэл Жарууд нь Зарчигууд, Урианхантай холбоотой овог бөгөөд X зууны үеэр Онон мөрөн, Бурхан Халдун хавиар нутаглаж байсан эртний овог аймаг болно.[2]

Түүхийн мэдээ сурвалжаас үзэхэд Жарууд нь XVI зууны үед бие даасан томоохон отог болж, Батмөнх Даян хааны үед Халх түмний нэгэн отог болж яваад сүүлдээ Алчуболдын харьяан дахь Өвөр Халхын бүрэлдэхүүнд багтаж, зүүн өмнө зүгт нүүдэллэн Мүгдэн хотын араар нутаглав. Тухайн үед Жарууд аймаг 5000 цэрэгтэй хүчирхэг аймаг байсан бөгөөд 1628 онд Манжийг дагаж Жаруудыг зүүн, баруун хоёр хошуу болгон хувааж, хошуу ноён нь төрийн бэйл, дархан бэйлийн хэргэм хүртэж Зуу Удын чуулганд харьяалуулжээ. Хожим нь Жиримийн чуулганд захируулжээ. Эдүгээ Өвөр Монголын Тунляо хотын харьяанд захирагдаж байна.[3]

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. https://mongoltoli.mn/history/h/397
  2. https://mongoltoli.mn/history/h/397
  3. https://mongoltoli.mn/history/h/397