Нирун Монгол
Харагдац
Нирун Монгол (монгол: ᠨᠢᠷᠤᠭᠤᠨ, латин галиг: Niruγun) нь Монгол овогтоны үүслийг Эргүнэ хунгийн домогтой холбож тайлбарлан, уг газраас гарсан Киан, Нукуз, Хонгирад тэргүүтэй олон овог гарч ирсэн овгийг Дарлигин Монгол гэнэ. Харин Алангоо эхийн тэнгэрийн гэрлээс жирэмслэн төрүүлсэн Бухату Салжи, Буху Хатаги, Бодончар мунхаг гурван хөвүүний үр хойчсоос салбарлан үүссэн 20 гаруй овогуудын ерөнхий нэрийг Нирун Монгол гэдэг. Нирун гэдэг нь эртний монголын ниругу+н буюу нуруу гэх үг гэдэгт ихэнх түүхчид санал нэгддэг.
Нирун Монгол овог болон үндэслэгчид:
- Буху Хатагиги: Хатагин овог
- Бухату Салжиги: Салжиуд овог
- Бодончар мунхаг: Боржигин овог
- Бодончарын бутач хөвүүн Жажирдай: Жажирад/ Жадаран овог
- Бодончарын хөвүүн Баарьдай: Баарин (Манан баарин, нүцгэн баарин)
- Бодончарын хөвүүн Жэүридэй: Жүрьеэд/Жэүрэд
- Хачины хөвүүн Ноёгидай: Ноёхон овог
- Хачиугийн хөвүүн Баруладай: Барулас (Эрдэмт Барулас, Тодойн Барулас)
- Харалдайн хөвүүн: Будаад овог
- Хачиуны хөвүүн Адархидай: Адархин овог
- Начин баатрын хөвүүн Урудай: Урууд овог
- Начин баатрын хөвүүн Мангудай: Мангуд овог
- Начин баатрын хөвүүн Шижудай: Шижиуд овог
- Начин баатрын Долоодай: Долоод/Дуглат овог
- Чарахай линхугийн хөвүүн Сэнгүм билгэ: Тайчиуд овог
- Чарахай линхугийн хөвүүн Бэсүдэй: Бэсүд овог
- Чарахай линхугийн хөвүүн Гэндү чоно: Чонос овог
- Чаужин өртэгэйгийн хөвүүн Оронар: Оронар
- Чаужин өртэгэйгийн хөвүүн Хонхотан: Хонхотан
- Чаужин өртэгэйгийн хөвүүн Арулад: Арулад овог
- Чаужин өртэгэйгийн хөвүүн Сөнид: Сөнид овог
- Чаужин өртэгэйгийн хөвүүн Хабтурхас: Хабтурхас овог
- Чаужин өртэгэйгийн хөвүүн Гэнигэс: Гэнигэс овог
- Хиадаас салбарласан Хиад Жүрхин[1], Чаншиуд баяут[2], Хиад-Ясар[3]
- Сукан[4]/Сүхэн[3] овог
- Кунгият овог[4]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Хабул ханы хөвүүн Охин бархагийн хөвүүн Хутугту Жүрхигийн байгуулсан овог
- ↑ Бартан баатрын хөвүүн Мэнгэтү хиан
- ↑ 3.0 3.1 П., Дэлгэржаргал (2019). Их Монгол Улс (Монголын эзэнт гүрний түүх). Улаанбаатар: МУИС. p. 45.
- ↑ 4.0 4.1 Судрын чуулган (1-р боть). Translated by Ц., Сүрэнхорлоо. Улаанбаатар. 2002. p. 154.
{{cite book}}
:|first=
missing|last=
(help)