Чонос

Чонос – энэ овог бол Монголын хамгийн эртний хоёр овгийн нэг юм. Энэ нь Рашид-ад-Диний "Судрын чуулганд" тэмдэглэгдсэн бөгөөд тэр цагт монголын угсаатны хямрал тэмцэлдээн үүсч байхад монголд байсан овог юм. Одоогоор энэ овгийнхон Монгол улс, Оросын холбооны улс (Халимаг, Буриад, Эрхүү муж) зэрэг улсуудад тархан суурьшсан байдаг. Ийм овогтны онгон шүтээн нь чоно байснаас чонос гэдэг овог үүсчээ. Буриадад чино, халимагт чинос, халхын дотор чонос гэж нэртэй энэ овгийнхны эртний шүтээн нь чоно буюу хээрийн бөрт, тэнгэрийн нохой байв гэж эрдэмтэд тайлбарлажээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Чоно

Чонос (мөн чинос, шонос, шинос, шонод, чоно, чоноохон,) гэдэг үг нь олон дуудлагатай бөгөөд үндэс нь “чоно” юм.

Түүхээс үзвэл энэ овог нь Чингис хаанд ирж нэгдсэн эхний овгуудын нэг юм. Эрдэмтэдийн үзэж байгаагаар энэ овог нь Монгол овог мөн бөгөөд уг гарлыг нь хөөж үзвэл эртний “Ашин” гэх овгоос гаралтай ба Чингис хааны Боржигон овгийн үндэс юм.

Археологийн малтлагаар Хазарын хуучин хотуудаас гарсан эртний "Ашин" болон "Боржигон" овгийн тамга нь одоогийн Халимаг дахь Чонос овгийн тамгатай ихээхэн ижил төстэй байдаг нь сонирхол татаж байгаа юм. Эдгээр дурдсан зүйлс нь Рашид ад-Диний тэмдэглэл болон Монголын Нууц Товчоонд мөн дурдагддаг. Нууц товчоонд дурдснаар Жамух 1186 оны Далан-Балжууд гэдэг газар болсон тулаанд Тэмүжинг шахаанд оруулан ялсны дараа олзлогдогсод дундаас Чонос овгийн баатруудыг далан хонин тогоонд чанах тушаал өгсөн билээ. Монголын угсаа гарвал, түүхэнд хамгийн их баатруудтай овог нь Чонос овог байсан ба А.А.Доманины үзэж байгаагаар энэхүү харгис хэрцгий үйл явдал нь Чонос овгийнхоныг Тэмүжинээс салгах оролдлого байсан юм. Өөрөөр хэлбэл Жамух Тэмүжинг ялахын тулд Чонос овгийн баатруудыг олзлон авч хүйс тэмтэрч, үхлийн шийтгэл оноожээ. Гарал үүслийн тухайд – Нууц товчоонд тэмдэглэснээр Чонос овог нь Боржигон овгийн хоёр дахь том үндэс нь юм. Хамаг Монголыг Хабул хаан мэдэн явав. Хабул хааны хойно Хабул хааны үгээр долоон хөвгүүн бөгөөтөл Тайчуудын Сэнгүн-Билгийн хөвгүүн Амбагай хаан мэдэн явав. Чирхай-Лянхуа-ийн гарал нь: Бодончар – Хабачи баатар – Мэнэн Тудун – Хачи хүлүг – Чирхай-Лянхуа.

Рашид ад-Диний тэмдэглэснээр: Чирхай-Лянхуа-ийн бага хүү нь Тайчууд овгийг үндэслэсэн бөгөөд Амбагай хааны эцэг юм. Чирхай-Лянхуа өөрийн ахын эхнэрийг эм болгон авав. Тэр эхнэр түүнд хоёр хүү төрүүлж өгсөн бөгөөд Гэнду-чонэ, Улукчин-Чонэ нэртэй билээ. Чонос овгийнхон Монголчуудын дунд мөн “нукуз” болон “дарлекин”(төмрийн дархан) хэмээн нэрлэгддэг. Энэ овгийнхон урьд эрт цагт бэлчээр нутаг ус нь давж гарашгүй өндөр хадан ууланд хашигдан байхдаа тэр уулыг төмрийн хүдэртэйг олж нээн түүнийг дарханы хөөрөг ашиглан хайлуулж нүхлэн шинэ нутаг устай золгосон хэмээн яригддаг нь дээрх нэрстэй холбоотой гэж тэмдэглэн үлдээжээ.