Хойт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Хойт буюу Хойд нь Ойрад Монголын нэг ястны нэр. Цагтаа Ойрадын хамгийн том аймаг байсан тэдний ихэнхийг 1755-1758 оны үед Манж Чин улс Зүүнгарын хаант улсыг унагах үеэр хядсан гэдэг. Өдгөө Монгол Улсад 5000, БНХАУ-д 15000, мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсад цөөн хэдэн мянган Хойтууд амьдардаг.

Нэрийн утга[засварлах | edit source]

1. Хойд - Ар тал, ар үзэг, иигэд хойд аймаг - ар талын аймаг. 2. Баруун Монголд хонийг "хой" гэх бөгөөд энэхүү хой гэдэг үгээс хоньтон гэсэн утга бүхий хойт гэдэг нэр үүссэн юм гэж зарим судлаачид үздэг байна.