Мэлигтөмөр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Мэлигтөмөр[1] нь Их Монгол улсын 5 дахь Аригбуха хааны 2-р хүү юм. 1276 онд Хубилай хааны зарлигаар умарыг түвшитгэгч ван Номуган, баруун гарын чинсан Антун нарын удирдсан Хайду ханыг дайлах их цэргийн дотор багтаж,явах замдаа Мөнх хааны ач хөвүүд Ширих, Тугтөмөр (хан хөвүүн) болон бусад хан хөвүүд, ноёдын хамт бослого гаргаж, Номухан, Антун нарыг барьж Хайдуд хүлээлгэн өгч, түүнд дагаар оржээ. Хубилай хааныг нас барсны дараа Өлзийт хааны үед Хайду хан нас нөгчиж, Өгэдэйн улсад самуун гарснаар Мэлигтөмөр нь өөрийн харьяат ба бусад хан хөвүүд тэдгээрийн цэргийн хүчийг дагуулан Юань улсад дагаар оржээ. 1307 онд Өлзийт хаан нас барсны дараа Аньши ван Анандыг хаан суулгах Булган хатны талын ноёдын хуйвалдаанд оролцож, 1307 онд цаазаар авхуулсан юм.

Гэр бүл[засварлах | edit source]

Хатад[засварлах | edit source]

  • Гильтэ хатан (Жалайр аймгийн Улдүхүрийн ач ноён Тараны охин[2]), Тулуй ноёны бага эхнэр Лингүм хатны ордыг эзэмшиж байсан.
  • Бура хатан (ахлах ноёдын жасаул агсан Дөрвөн овгийн Ширехийн охин[2])

Хөвүүд[засварлах | edit source]

  1. Салангхайн[3]
  2. Мингхан[2]
  3. Ачиги[2]
  4. Есөн Тува[2][3]
  5. Баритай[2]
  6. Чиратай[3]
  7. Ойратай[2], Бура хатнаас төрсөн
  8. Махмуд[2][3], Бура хатнаас төрсөн

Холбоотой өгүүлэл[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Түүний нэрийг Судрын чуулганы Ц.Сүрэнхорлоогийн орчуулганд Мэлигтөмөр, Минлитөмөр, Мэнлигтөмөр гэж 3 хэлбэрээр бичжээ.
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 2.6 2.7 Рашидаддин "Судрын чуулган" орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. II боть. т.230.
  3. 3.0 3.1 3.2 3.3 Рашидаддин "Судрын чуулган" орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. II боть. т.119