Jump to content

Буту хүргэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Буту хүргэн нь (?-1227) (Хятад: 不秃; пиньинь: Bùtū) Их Монгол Улсын Чингис хааны хүргэн бөгөөд Эргүнэ голоор нутагтай Ихирэс аймгийн ноён байжээ. Анх Чингис хааны охин дүү Тэмүлүнтай хуримлаж, Чингис хааны анхны хүргэн болов. Чингис хааныг Жамухаас салж нүүхэд Тэмүүжинд ирж дагав. Тэмүлүнийг нас барсны дараа Чингис хаан, өөрийн ууган охин Хожин бэхийг түүнд өгч, харилцаа холбоогоо улам бататгав. 1206 онд Их Монгол Улс байгуулагдсаны дараа зүүн гарын түмний дотор 2000 өрхөө удирдсан мянгатын ноён болжээ. Алтан улстай хийсэн дайнд харьяат цэргээ удирдаж Мухулай вангийн удирдсан зүүн гарын цэргийн хамтаар Ляодун, Ляоши, Ижоу нутгийг эзлэв. Хожим нь Тангудыг дайлах үеэр нас баржээ. Түүнийг хожим нь Юань улсын үед Чан ван (昌王) цолоор нэхэн өргөмжлөв.

Буту хүргэн (1170?-1227) хүргэн хоёр хөвгүүнтэй.

  • Ахмад хөвгүүний нэрийг Юань улсын сударт Суорха (瑣兒哈), Судрын чуулганд Хулдай хүргэн (هواودای گورکان, hūldāī gūrkān) гэж хоёр өөрөөр бичжээ. Суорха хүргэн нь Алтан улсын эсрэг дайнд цэрэг удирдан оролцож байсан. Хүчү (1207?-1236) хан хөвгүүний охин Аньту (Алтун?) гүнжтэй гэрлэж, хөвгүүн Жахурчин хүргэн, охин Хутугтай нар төрсөн. Хутугтай нь Мөнх хааны (1209-1259) их хатан болсон.
    • Жахурчин хүргэн нь Өгэдэй хааны үед цэрэг удирдан Алтан улсын дайнд олон гавъяа байгуулсан. "Өгэдэй хааны зарлигаар Алчидайн охин Есүжин гүнжтэй хуримлав."[1] Хожим нь Мөнх хааны охин Баялун гүнжтэй хуримласан. Юэлитай (月列台), Хулянь (忽憐), Буха хүргэн (不花) хэмээх гурван хөвгүүнтэй.
      • Юэлитай нь Сайнжүбүгийн охин Хадахан гүнжтэй гэрлэв. Туобэтэй (脫別台) хэмээх хөвгүүн төрсөн. Наян вангийн эсрэг байлдаанд гавъяа байгуулсан.
      • Хулянь хүргэн (忽憐) нь эцгийгээ өөд болсны дараа Мөнх хааны охин Баялун гүнжтэй хуримлав. 1275-1278 оны хооронд Тугтөмөрийн бослогыг дарах үйлд идэвхтэй оролцож, шан харамж хүртсэн. Дараа нь Мөнх хааны ач охин Буланши гүнжтэй хуримлав.
      • Буха хүргэн (不花) болбоос Хубилай хааны охин Улужин гүнжтэй гэрлэсэн.
        • Ашиг хүргэн (阿失) нь эхлээд Сартагчин гүнжтэй хуримлаж, хожим нь дайн тулалдаанд олонтоо гавъяа байгуулсан тул Төмөр хааны охин Илихайяа гүнж, Мөнх хааны жич охин Майдэ гүнж[2] (買的公主) нартай тус тус хуримлав. Тэрбээр Илихайяа гүнжээс Сугабал, Иринчинбал гэх хоёр охин, өөр хатнаас төрсөн Балашири гэх нэг хөвгүүнтэй.
          • Балашири (八剌失裏) нь эцгийн чан ван (昌王) цолыг залгамжлан, Янхэяа гүнж (煙合牙公主) тэй хуримлав.[3] Балашири ван өөд болсны дараа хөвгүүн Шарандор залгамжилсан.
  • Бутугийн хоёр дахь хөвгүүнийг Юань улсын сударт Тиэлигань (帖里干/tièlǐgān), Тэмүгань (帖木干, tiemugan)[5]; Судрын чуулганд Даркай хүргэн ( دارکی گورکان/dārkai gūrkān) гэж тэмдэглэжээ. Тэлигань Хубилай хааны охин Чалун гүнжтэй гэрлэсэн. Тэлигань хоёр хөвгүүнтэй. Ууган хөвгүүн нь Суоланха хүргэн, отгон нь Суодоугэ хүргэн (唆都哥, Suō dōu gē).
    • Суоланха (鎖郎哈) нь 1285 онд Нинчан жүн ван цолыг хааны зарлигаар хүртэж, Мангала чинь вангийн охин Нүвүлүн гүнжтэй хуримлаж Ихирэс овгийн хатан Шоутон төрсөн. Ихирэс овгийн хатнаас Хүслэн хутагт хаан төрсөн. [6]
    • Суодоугэ нь Нинчан жүн ван (寧昌郡王) цол залгамжлан, Лулухан гүнж (魯魯罕公主), Лулун гүнжтэй (魯倫公主) гэрлэсэн. [7] Суодогэ нь Болинжидай хэмээх хөвүүнтэй.
      • Болинжидай (卜鄰吉歹) нь нинчан жүн ван (寧昌郡王) цолыг залгамжлан, Буянкэлмиш гүнжтэй хуримлав.[8]

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]
  1. 新元史/卷115/孛禿
  2. 元史/卷118/列傳第五/孛禿
  3. 新元史/卷115
  4. 新元史/卷115
  5. 宋濂《元史》北京, 1976. 2758
  6. 新元史/卷115
  7. 新元史/卷115
  8. 新元史/卷115