Хүчү
Appearance
Хүчү[1] (?-1236) бол Их Монгол Улсын Хиад Боржигин овгийн Өгэдэй хааны гуравдугаар хөвүүн юм. Тэрээр Гүюг, Хүдэн нарын дүү болно. "Судрын чуулган"-д түүний тухай "... Энэ хөвүүн маш их ухаантай, эрх дураараа байх хувь тавилан заяажээ..."[2] гэж бичсэн байдаг. Өгэдэй хаан амьд ахуйдаа Хүчүгээр өөрийн хаан суудлыг залгамжлуулахаар зарлиг буулгаж, хунтайжаар өргөмжилж байсан хэдий ч 1236 онд Сүн улстай хийсэн дайнд амь үрэгджээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Өгэдэй хаан
- Эх: Дөргэнэ хатан
- Хүүхдүүд: "Судрын чуулган"-д бичсэнээр бол тэр Ширэмүн[3] [Ширамун[4]], Булагучи[5] [Булуочи[6]], Сөсэ[7] [Суса[8]] гэдэг гурван хөвүүнтэй. Харин "Юань улсын судар"-т Ширэмүн гэдэг ганц хөвүүнтэй. Харин Булуочи нь Ширэмүнгийн хүү гэж ялгаатай бичсэн байна. Бас Анту гэдэг нэг охинтой. Тэр нь Ихирэсийн Буту хүргэний хүү Соёрха хүргэн-тэй урагласан. Тэр хоёрын дундаас Чахурчин хүргэн, нэр нь тодорхойгүй охин (Хутугтай хатны үеэл дүү, Мөнх хааны бага хатан) гарсан.
Холбоотой мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ц.Сүрэнхорлоо гуайн Судрын чуулганы орчуулганд Кучу; Г.Акимын Шашдирын чуулганы орчуулганд Көчү; Харгана Б.Балжинням түүхч Кочу; Юань улсын сударт 闊出 (Kuò chū); Монгол улсын түүх номны II ботьд Хүчү гэж тус тус бичжээ. Үүнээс одоогийн Монгол түүхчдийн Хүчү гэх олонхын саналыг дагав.
- ↑ Рашид аддин "Судрын чуулган" Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. II боть. т.7
- ↑ Рашид ад-Дин Фазлуллах "Шашдирийн чуулган" Англи хэлнээс орчуулж, Уялга үг бичиж, тайлбар зүүлт үйлдсэн Хатагин Готовын Аким. УБ., 2015. II боть. т.461
- ↑ Рашид ад-Дин "Судрын чуулган" Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. II боть. т.7

- ↑ Рашид ад-Дин "Судрын чуулган" Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. II боть. т.8