Түмэлүн
Харагдац
Түмэлүн нь(Монгол бичиг: ᠲᠦᠮᠡᠯᠦᠨ,Галиг:Tümelün) Чингис хаан, Бөртэ үжин нарын охин юм. Түмэлүн нь хэдэн онд төрсөн нь тодорхойгүй. Түүнийг Хонгирадын Анчин ноёны хүү Чигү хүргэнд[1] өгчээ. 1236 онд, Өгэдэй хаан түүнд эзэлсэн нутгаас Шаньдун мужийн Фужоуг (одоогийн Шаньдун мужийн Жюань Чэн сянь) хувьдан өгөөд, ёнгор гаалийн тавт (өрх бүрээс 5 цэн мөнгийг татварладаг байсан учраас ийм хэллэг үүссэн) 30,000 өрхийг хамтраар өгсөн. Хожим нь Юань улсын үед түүнийг Юнь улсын гүнж (郓国公主, Yùn guó gōngzhǔ) гэж нэхэн өргөмжилсөн.
Холбоотой мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо. Улаанбаатар. p. 118.